Дижитал хэв маягийг мэдрүүлсэн "Be Digital Show" 2019

“Зуны хаалтаа л гоё хийчихье бүгдээрээ” гэж хэлсэн биз! Манай “өндгөн чикладууд” бүүр халуухан хайлсан чиклаадууд болж дууссан штээ. Учир нь Be brand-ээс зохион байгуулсан “Be digital show 2019” тоглолт өнгөрсөн Баасан гарагт болж, Паркт хамгийн халуухан үдэш өнгөрлөө. 8000-аад залуусыг Паркт цуглуулж, дусал ч спиртгүй хамгийн эрүүл ЭКО шоуг жинхэнэ утгаар нь үзүүлж чаджээ.

Дижитал хэв маягийг мэдрүүлсэн "Be Digital Show" 2019

Тоглолтын нэрийг та нар анзаарсан уу? ДИЖИТАЛ гэсэн байгаа биз... Тэгвэл энэ зүгээр ч нэг нэр төдий биш, тэн жинхэнэ утгаараа ДИЖИТАЛ орчин бүрэлдсэн байлаа. Таксаа зүүгээд үүдээр ороход шууд л гурвалжин лазераар хүрээлэгдсэн тусгайлан зассан гэрлэн замаар алхана. Цааш яваад залуусын дундах зохигдох дижитал тэмцээнийг үзлээ. Тэмцээнд оролцогчид ухаалаг гар утсаа тайзны дэлгэцтэй холбож хоорондоо мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдөж байсан юм. Be brand –н зүгээс ялагчид CANNONDALE брэндийн унадаг дугуй, Bluetooth чихэвчүүдээр шагнажээ. Харилцаа холбооны салбарт дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч гэгддэг HUAWEI брэнд энэ жилийн тоглолтод хамтран ажилласан ба залуусыг үргэлж дэмждэг утгаараа ирсэн залуусыг уйдаахааргүй олон хөтөлбөрийг бэлдсэн байдаг. Huawei Mobile Mongolia-аас ялагчдад Y7 ухаалаг гар утас, gift box болон Bluetooth speaker –ууд бэлэглэсэн юм. Мэдээж энэ бол тоглолтын зөвхөн эхлэл нь...

Тайзны өмнө утаа манарч гэрлэн дундаас залуусын тархинд өөрсдийн дуу хоолойг үүрд мэт суулгаж чадсан Vandebo хамтлаг гарч ирснээр тоглолтыг эрч хүч, энерги, этгээд байдлаар дүүрэн эхлүүллээ. Цаашилбал, дуу хоолойгоороо олныг гайхшируулдаг Энгүүн, хурц үгсээрээ залуусын тархийг цэнэглэдэг реппер Thunder, намуухан хоолойгоороо амар амгаланг мэдрүүлдэг Magnolian хамтлагууд бүхэл тоглолтын турш Be-н залуусыг доргиож, уярааж, хайлуулж эцэст нь амьд хөгжмийн The Colors хамтлаг уран бүтээлээрээ тайзан дээрээс хүн бүрийн зүрхэнд хүрч хамгийн гол нь энэ зуныг хэзээ ч мартагдахааргүй болгож чадсан юм.

Мянга мянган залуусыг ЭКО хэв маягт уриалж, дэвшилтэт технологийн сүр хүчийг харуулж, мэдрүүлж чадсан Be brand-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

Магадгүй чи төрсөн өдрийн хамгийн эхний бэлгээ Be-гээс авч, эсвэл бүр “төөрөлдсөн”, гунигласан, гутарсан үедээ Be-тэй нөхөрлөсөн байх... Be чамайг хайрттай чинь хязгааргүй, үнэгүй яриулж, гуниг гутрал бүрд чинь чамайг хөгжөөж, дэмжиж, сэтгэлийг чинь тайтгаруулдаг хамгийн дотнын найз чинь байдаг бол энэ удаагийн шоугаараа технологитой хөл нийлүүлэн алхахад чинь тусалж чадна гэдгээ ч харууллаа.

Эрч хүчтэй Be-гийн залуус өөрсдийн “өнгө ижил” найзаа олж, энэ зуныг итгэмээргүй ТӨГС үдсэн гэдэгт итгэлтэй байна.

Шинэ бүхний эхлэл Be brand

Ерөнхий зохион байгуулагч: Be Brand
Хамтран зохион байгуулагч: Huawei Mobile Mongolia
Мэдээллийн түнш: YOLOmn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.