Хартай найз охиныхоо эвийг олох аргууд

Хартай хүнтэй байна гэдэг бас л хэцүүхэн асуудал.  Хэн нэгэнд сайн болоод харилцаанд орох үед харамлаж, хардах үе бишгүй л байдаг. Харин байнга хардаж, таныг эвгүй байдалд оруулдаг бол түүнтэй цаашид хамт байх хэрэгтэй юу үгүй юу гэдгээ эхлээд бодож үзээрэй. Хамт байна гэж шийдсэн бол өөрийнхөө зан байдлаа хянах хэрэгтэй болно. Та өөрөө хардах байдал үүсгэдэг үү эсвэл найз бүсгүй чинь угийн хартай юу гэдгийг ажигла. Хэрвээ тэр ганцхан таныг л хардаад байгаа мэт байвал түүнд өөрийгөө итгэл даах, үнэнч гэдгээ мэдрүүлэх ёстой гэсэн үг. Энэ тохиолдолд түүнтэй муудалцахын оронд дараах аргуудаар тайвшруулах гээд үзээрэй.

Хартай найз охиныхоо эвийг олох аргууд

1 Өөрийг нь үнэ цэнэтэй хүн гэдгийг нь мэдрүүлэх

Олон хүн өөртөө итгэх итгэл багатай байдаг учраас бусдаар тэрийгээ нөхүүлэх гэж хичээдэг. Найз бүсгүй чинь хардаад байвал танаас анхаарал халамж хүсээд байж болох талтай. Таныг өөрийг нь хуураагүй гэж мэдэж байгаа ч түүнд тавих анхаарал тань сулрах үед таныг хардаж эхэлнэ. Хэрвээ та түүнийг өөрт тань хэрэгтэй, чухал хүн гэдгийг нь мэдрүүлж чадвал танд итгэх итгэл нь нэмэгдэнэ.

Өөрийг нь үнэ цэнэтэй хүн гэдгийг нь мэдрүүлэх

2 Ямар үед илүү хартай болж байгааг анзаар

Эмэгтэйчүүдийн бодол байнга өөрчлөгдөж байдаг. Сар бүрийн аль үед илүү хартай болж байгааг мэдэж аваарай. Эмэгтэй хүн зөвхөн та хоёрын харилцаанаас гадна бусад харилцаанд ч гэсэн эмзэгээр ханддаг тул та хэзээ, ямар үед хардаж эхэлдэг вэ гэдгийг нь анзаарч байгаарай.

Ямар үед илүү хартай болж байгааг анзаар

3 Өөрт төрсөн сэтгэгдлээ түүнтэй хуваалц

Хэрвээ та өөрийн бодол, санаагаа түүнтэйгээ хуваалцдаггүй бол хайртай эмэгтэй чинь таныг ярилцдаг өөр хүнтэй гэж бодох болно. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй өөрт нь итгэл төрүүлэхүйц байхгүй бол хардаж эхэлдэг. Тиймээс таны амьдралд хичнээн муу зүйл болсон ч, яримааргүй байсан ч хайртай бүсгүйдээ ярих нь түүнд чухал хүн гэдгийг нь мэдрүүлнэ.

Өөрт төрсөн сэтгэгдлээ түүнтэй хуваалц

4 Өөрийнх нь тухай юу гэж боддогоо хэлэх

Өөрийн хийж байгаа үйлдлээрээ өөрт чинь ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаа илэрхийлдэг гэж бодож байвал үгүй юм аа. Эмэгтэй хүн гэдэг чихээрээ сонсож байж ойлгодог. Та хэзээ хамгийн сүүлд түүнд хайртай гэж хэлсэн бэ? Хэзээ түүнд өөрийн чинь хувьд ямар үнэ цэнэтэй хүн болох талаар нь хэлсэн бэ? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс дотно харилцаанд байхдаа өөр өөр зүйл мэдэрч, тэдэнд өөр өөр зүйл хэрэгтэй байдаг. Тиймээс хайртай бүсгүйтэйгээ шударга хандах ёстой.

Өөрийнх нь тухай юу гэж боддогоо хэлэх

5 Асуудал үүсгэж болзошгүй зүйлсээс зайлсхий

Зарим залуус яагаад тэр бүсгүйн төлөө өөрчлөгдөх ёстой юм гэж ярьж байхыг олон л удаа сонссон байх. Хэрвээ та хайртай бүсгүйгээ гомдоох, уурлуулах гээгүй л бол түүнийхээр л бай. Тэр таныг ажлынхаа хүнтэй ярих хэрэггүй гэсэн бол битгий ярь. Аз жаргалтай, тайван байя гэж бодож байвал түүний үгээр л бай.

Асуудал үүсгэж болзошгүй зүйлсээс зайлсхий

6 Хайртай бүсгүйгээ сонгох уу, өөр нэгнийг сонгох уу.

Амьдралд чинь оролцдог хүмүүс байдаг бол хэн нь илүү вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Ээж чинь таны амьдралд их оролцдог гэж бодъё тэгвэл найз охиноосоо асуу. Хэрэв хайртай бүсгүй тань ээжтэй чинь санал зөрөх, эсвэл хэт амьдралд тань оролцох дургүй бол хэсэг зууртаа ээжээсээ хол бай. Яваандаа хайртай бүсгүйтэйгээ ойлголцоод, байдал намжаад ирэх үед ээжтэйгээ зөвлөлдөж болно шүү дээ.

Хайртай бүсгүйгээ сонгох уу, өөр нэгнийг сонгох уу.

7 Санал бодлыг нь сонс

Томоохон шийдвэр гаргахдаа түүний саналыг сонс. Хуурна гэдэг нь зөвхөн өөр хүнтэй уулзахыг хэлдэггүй. Түүний бодлыг асуухгүй байх, түүнээс юм нуух зэрэг нь бүгд л түүнийг хуурч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хайртай бүсгүйтэйгээ ярилцаж шийдвэр гаргахад буруудах зүйл байхгүй шүү дээ.

Санал бодлыг нь сонс

8 Түүнийг амьдралынхаа нэг хэсэг гэдгийг мэдрүүл

Хэрвээ найз бүсгүй чинь өөрийг нь тоохгүй, амьдралдаа оруулахгүй байна гэж гомдоллож байвал та тийм хандлага гаргаж байна л гэсэн үг. Тиймээс та түүнтэй амьдрахаар шийдсэн бол хамт амьдрах бодолтой байгаа гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.

Түүнийг амьдралынхаа нэг хэсэг гэдгийг мэдрүүл

9 Найз бүсгүйтэйгээ байхдаа утсаа оролдохоо боль

Эмэгтэй хүний хажууд байхдаа утсаа оролдох нь өөр хүнтэй харьцаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Байнга л цахим шуудангаа шалгаж, утаснаасаа холдож чадахгүй байгаа бол найз бүсгүйгээ эсвэл утсаа аль нэгийг нь сонго.

Найз бүсгүйтэйгээ байхдаа утсаа оролдохоо боль

10 Сошиал медиагаа хянах

Сошиал медиа бол хосуудын харилцаанд асуудал үүсгэдэг нэг зүйл. Хэрвээ та 2-ын харилцаа тийм ч удаагүй бол таны сошиал медиаг байнга шалгаж, хуучин найз бүсгүйтэй чинь ч хардаж эхэлнэ. Сошиал медиагаар өөр охидуудтай ч харилцах хэрэггүй.

Сошиал медиагаа хянах

11 Ямар асуудал байгааг асуу

Найз бүсгүйгээ юу гэж бодож байгаа бол гэж таамаглал дэвшүүлэлгүйгээр өөрөөс нь шууд асуу. Түүний санааг зовоосон, таны өөрөө ч мэдээгүй асуудал байж болно. Тиймээс түүнтэй сайн ярилцах хэрэгтэй.

Ямар асуудал байгааг асуу

12 Бага зэрэг хардах

Хайртай бүсгүйнхээ хэнтэй ярьж байгаа, юу хийж байгааг нь асууж, хардаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, түүнд анхаарал хандуулж байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй.

Бага зэрэг хардах

13 Байнга анхаарал хандуулах

Бүсгүйнхээ хэлснийг тоохгүй өнгөрөөх нь түүнийг үл тоож байгаагаас ялгаагүй. Хэрвээ та түүнээс харилцаагаа таслахыг хүсээгүй л бол түүний хэлснийг анхааралтай сонс.

Байнга анхаарал хандуулах

14 Итгэл төрүүлэх

Ямар нэг асуудал үүслээ гэхэд та найз бүсгүйгээ өөрт чинь эргэлзэх ямар ч шалтгаан байхгүйгээр тэгж их итгэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Хэрэв таны ааш зан таалагдахгүй байгаа бол зас.

Итгэл төрүүлэх

15 Араар нь өөр зүйл ярихгүй байх

Хэрэв та найз бүсгүйдээ нэг, бусад хүмүүст өөр зүйл ярьдаг бол тэр танд итгэх итгэл нь багасна. Танд итгэхээ больсноор хардах нь улам л ихэснэ. Тиймээс түүнд худал хэлэх хэрэггүй.

Араар нь өөр зүйл ярихгүй байх

16 Муудалцсан бол хоорондоо л асуудлаа шийд.

Та хоёры дунд асуудал үүслээ гэхэд найз нөхөд, ах дүү, ээж ааваасаа асуух биш найз бүсгүйтэйгээ л ярилцаж асуудлаа шийдэж бай.

Муудалцсан бол хоорондоо л асуудлаа шийд.

17 Асуудлыг томруулахгүй байх

Жижиг асуудал үүслээ гэхэд тэр дор нь ярилцаж шийдвэрлэ. Хэрэв та уурлаж, түүнийг дийлэх гэж үзвэл асуудлаа шийдэх нь битгий хэл, бүүр дордуулна.

Асуудлыг томруулахгүй байх

18 Хэлсэн үгэндээ хүр

Ямар нэгэн зүйл хийнэ гэж хэлсэн л бол тэрийгээ заавал хий. Хэлсэндээ хүрдэг хүн бусдын итгэлийг олоход амархан байдаг.

Хэлсэн үгэндээ хүр

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()