Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

Канадын поп дуучин, жүжигчин Жастин Бибер бага залуудаа алдар нэрд хүрснээсээ болоод буруу шийдвэр их гаргаж, түүнээсээ болон маш их сэтгэлийн дарамтанд орж байсан тухайгаа Инстаграмдаа нийтэлж дуулиан тариад байна.

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

Анх 13 настайдаа дуучны карьераа эхлүүлж, алдартай од болсон үеэс эхлэн олон мянган шүтэн бишрэгчдийн хайр хүндэтгэл, хэдэн сая долларын хөрөнгө, хэвлэл мэдээлэл гэх мэт зүйлс түүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, 20 нас хүрэхэд тэрээр сэтгэл гутралд орох болсон байна.

Тэрээр “Би 19 наснаасаа хар тамхи хэрэглэж эхэлсэн. Бас бүх харилцаагаа урвуулан ашигладаг болсон. Эмэгтэйчүүдэд гар хүрч, уурлаж уцаарлаж, тэднийг хүндэтгэхээ ч больсон. Намайг хайрладаг бүх хүнээс холдож, энэ бүхэн хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг л аашилсаар байлаа. Олон жил ингэж амьдарсны эцэст би амьдралаа өөрчлөх хэрэгтэйг ухаарсан. Азаар миний дэргэд намайг яг байгаагаар нь хайрладаг хүмүүс байсан юм” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр өсвөр насандаа энэ их дарамтыг тэсвэрлэхэд ямар хэцүү байснаа ч дурджээ.

"Өсвөр насны оддын амьдралын статистикийг та харж байсан уу? Тэдэнд насанд нь ахадсан үүрэг хариуцлага тулгах нь маш их дарамт болдог, яагаад гэвэл оюун санаа, сэтгэл зүйн хувьд энэ бүгдийг хүлээж авахаар түвшинд хүрээгүй байдаг юм" хэмээн тайлбарлажээ.

Эцэст нь эхнэр болох Хейли Болдуинд хандан “түүний энэ их тэвчээр, үнэнч зан, эелдэг даруу байдал намайг энэ бүгдийг ухаарч сайн хүн болоход тусалсан” хэмээн талархал илэрхийлсэн байна.

139
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()