Тухтай унтаж амрахад тань туслах шалгарсан аргууд

Статистик мэдээллээс харахад дэлхийн хүн амын ердөө дөрөвний нэг нь л 8 цаг бүтэн унтаж чаддаг бөгөөд сүүлийн жилүүдэд янз бүрийн нойрны эмгэгүүд шинээр илэрсээр байгаа аж. Хэрэв та ч мөн нойр тань хулжиж, нойргүйддэг бол дараах зөвлөгөөг дагаарай.

Тухтай унтаж амрахад тань туслах шалгарсан аргууд

1 Зүүн тал руугаа харж унтах нь эрүүл мэндэд тустай

Хүн зүүн тал руугаа харж хэвтэхэд гэдэс улаан хоолойны дор байрлаж, цээж хорсолтыг бууруулдаг байна. Тиймээс зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд тустай юм.

Зүүн тал руугаа харж унтах нь эрүүл мэндэд тустай

2 Нэг аяга гадилтай ус уу

Банана, ялангуяа түүний хальс нь магнигаар баялаг бөгөөд тайвшруулах нөлөөтэй байдаг. Гадил жимстэй ус бэлтгэхийн тулд танд 1 гадил, шүүсэн ус хэрэг болно.

  • Гадилын хоёр үзүүрийг хайчилж, буцалж буй усанд хийн, 10 минут буцалгаарай.
  • Ингээд бананатай усыг аяганд хийнэ.
  • Усан дээрээ бага зэрэг шанцай нэмж хийж болох бөгөөд унтахаасаа өмнө бага багаар уугаарай.

Нэг аяга гадилтай ус уу

3 Хэрэв та нойргүйдэлтэй бол сэрүүн байхыг хичээ

Энэ зөвлөгөө танд хачин санагдаж болох юм. Гэхдээ судалгаагаар нойргүйдэлтэй хүмүүс хүчээр унтах гэж хичээснээс, нүдээ томруулж, сэрүүн байх гэж хичээх үедээ амархан унтдаг болох нь тогтоогджээ.

Хэрэв та нойргүйдэлтэй бол сэрүүн байхыг хичээ

4 Орондоо орохоосоо өмнө хөөс үлээ

Инээдтэй сонсогдож болох ч, мэдрэлийн эмч, профессор Рейчел Мари Э.Салас орондоо орохоосоо өмнө хөөс үлээх нь гүнзгий амьсгалын маш сайн дасгал болдог гэжээ. Энэ дасгалыг хийснээр таны бие болон оюун санаа тайвширч, санааг тань зовоож байсан бүх бодлуудаа умартах болно.

Орондоо орохоосоо өмнө хөөс үлээ

5 Өрөөн дотроо цаг бүү тавь

Цаг нь жинхэнэ стресс үүсгэгч юм. Тиймээс та орондоо орохоосоо өмнө цаг харах хэрэггүй. Мөн шөнөжин нойргүйдэж, сэрүүн байхыг хүсэхгүй байвал унтахаасаа өмнө утсаа бүү оролд. Үүний оронд шүүгээн дотор эсвэл орон доор тавьж, өөрөөсөө холдуулаарай.

Өрөөн дотроо цаг бүү тавь

6 Унтаж чадахгүй байвал орноосоо босоод ямар нэг зүйл хий

Хэрвээ та орондоо ороод 20 минут унтаж чадалгүй хөрвөөсөн бол шууд л орноосоо бос. Ингээд шоо эвлүүлэх, зураг зурах зэрэг таныг тайвшруулах зүйлс хийгээрэй.

Унтаж чадахгүй байвал орноосоо босоод ямар нэг зүйл хий

7 Гэрэлний оронд, үнэрт лаа асаа

Анхилуун үнэрний ач тус, нөлөө үнэхээр гайхалтай. Гэхдээ хэт хурц, тааламжгүй үнэр нь эсэргээрээ тухгүй нөхцөл байдал үүсгэдэг. Харин лаванда цэцгийн үнэртэй лаа нь илүү тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна, лааны зөөлөн гэрэл нь ширээний гэрлээс илүү тохь тустай уур амьсгал бүрдүүлдэг. Харин унтахаасаа өмнө лаа асаахдаа аюулгүй саванд хийхээ мартуузай.

Гэрэлний оронд, үнэрт лаа асаа

8 Доошоо харж унтдаг бол хатуу дэр бүү хэрэглэ

Хэрэв та доошоо харж унтдаг хэрнээ хатуу дэр дэрлэдэг бол хүзүүг өвтгөхөөс гадна гэмтээх аюултай байдаг. Учир нь хатуу дэр толгойгоо тохиромжтой өнцгөөр байрлуулах боломж олгодоггүй. Тиймээс зөөлөн дэрийг духан доороо тавиад, аль нэг тийшээ харахгүй унтахыг хичээгээрэй.

Доошоо харж унтдаг бол хатуу дэр бүү хэрэглэ

9 Дэр, хөнжил ашиглан бие болон гудасны хоорондох зайг дүүргэ

Хэрэв та хажуу тийшээ харж унтдаг, сэрэх бүртээ мөр, гуя тань өвчин болсон байдаг бол танд магадгүй тусгай гудас хэрэгтэй юм байна. Тэгвэл танд тохирох хамгийн сайн гудас бол мөр болон гуяныхаа дор зөөлөн даавуу дэвсэх юм. Өөрөөр хэлбэл, бие болон гудасны хооронд гарсан зайг дүүргэж зөөлөн хөнжил эсвэл дэр хийгээрэй.

Дэр, хөнжил ашиглан бие болон гудасны хоорондох зайг дүүргэ

10 Өвдгөн доороо дэр хийж унт

Хэрэв та дээшээ харж унтдаг бол өвдөгнийхөө доор дэр байрлуулаарай. Мөн бие болон гудасны хоорондох бусад хоосон зайг ч дэрээр дүүргэ. Харин хажуу тийшээ харж унтдаг бол хоёр өвдөгнийхөө завсар дэр хавчуулаарай.

Өвдгөн доороо дэр хийж унт

11 Унтахынхаа өмнө "дөрвөлжин амьсгалын дасгал" хийж үзээрэй

Дөрвөлжин буюу тэгш өнцөгт хэлбэрийн амьсгалын арга нь хурдан унтах, стрессийг багасгахад тусалдаг.

  1. Цэх суугаад хамраараа удаан амьсгалаа гарга.
  2. Дөрөв тоолохын дотор хамраараа зөөлөн амьсгаа ав.
  3. Амьсгалаа түгжиж, дотроо дөрөв тоолоорой.
  4. Ингээд амаараа амьсгалаа удаан гаргана.
  5. Дахин амьсгалаа түгжиж, удаанаар дөрөв тоол. Энэ дасгалыг давтан хийгээрэй.

Унтахынхаа өмнө "дөрвөлжин амьсгалын дасгал" хийж үзээрэй

12 Нэмэлт мэдээлэл:

Унтаад боссоны дараа байнга нуруу тань өвдсөн байдаг бол дараах шалтгаантай:

  • Унтах байрлал:  Унтах байрлалаа өөрчилж, эсвэл илүү тухтай дэр аваарай.
  • Муу гудас: Тухгүй унтах, ядрах зэрэг асуудлаас сэргийлэхийн тулд тухтай, сайн чанарын гудас худалдаж аваарай.
  • Жирэмслэлт: Жирэмсний үед нуруу өвдөх асуудал маш их тохиолддог. Ялангуяа жирэмсний 5-7 сартай үеүдэд энэ асуудал хамгийн их тулгардаг юм.
  • Хөгшрөлт: Энэ тохиолдолд та эмчид хандах хэрэгтэй.

Нэмэлт мэдээлэл:

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()