Хариу нэхээгүй хайр: Дауны синдромтой хосын 25 жилийн гайхалтай хайрын түүх

30 жилийн өмнө Крис (Kris Scharoun-DeForge) ирээдүйн нөхөр Полыг (Paul DeForge)  нэгэн бүжгийн цэнгүүний үеэр анх хараад л дурласан байна. Тухайн үед “түүний нүд рүү нь хараад л би ирээдүйгээ олж харах шиг болсон” хэмээн бүсгүй дурсжээ. 2018 оны 08 сарын 13-ны өдөр Дауны синдромтой хосууд хуримын 25 жилийн ойн баяраа тэмдэглэж,  дахин нэг удаа хуримын тангараг өргөсөн юм. Крисийн дүү нь TODAY сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “тэд үнэхээр төгс тохирсон хосууд, бие биедээ хязгааргүй хайртай” гэжээ. 58 настай Крис өдөр тутмын амьдралаа зохицуулдаг бол 54 настай Паул эхнэртээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зэргээр ямар ч үед нэг нэгнээ тулж түшиж байдаг нь тэдний ийнхүү удаан хугацаанд хамтдаа байгаагийн нууц нь биз ээ.

Хариу нэхээгүй хайр: Дауны синдромтой хосын 25 жилийн гайхалтай хайрын түүх
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

Эхнэр нь сэтгэлзүйн хувьд нэлээд эмзэг учир нөхөр нь түүнд хань болдог байхад, харин Крис хамтдаа юу хийхээ төлөвлөж олон нийтийн арга хэмжээнд онцгой анхаарал хандуулдаг аж. Тэдний хувьд хурим хийх тийм ч амар байгаагүй бөгөөд ихэнх хүмүүс Дауны синдромтой өвчтөнүүд гэрлэх хэрэг байхгүй хэмээн дургүйцэж байжээ. Тухайн үедээ тэр хоёр хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ үл харгалзан гэрлэхээр шийдсэн анхны хос болж байлаа. Тэдний хамтын амьдралын зам дардан байгаагүй ч гэр бүлийнхэн нь тэднийг бие даан насанд хүрсэн хүмүүс шиг өөрсдөө шийдвэр гаргах бүрэн эрхтэй хэмээн үзэж бүх л боломжоороо дэмжсэн байна.

Хосууд Нью Йоркийн Сиракюст хамтын амьдралаа эхлүүлсэн аж. Хамт амьдраад 5 жил болсны дараа  “Le Moyne Manor”-т ойр дотны 150 хүний халуун алга ташилт дор хуримын ёслолоо зохион байгуулжээ. Ийнхүү Крис сүйт бүсгүй болох хамгийн том мөрөөдлөө биелүүлсэн юм. Тэрээр хүүхэд байхаасаа л сэтгүүлээс хуримын даашинзны зураг хайчлан авч өрөөгөө чимэглэх дуртай байжээ. “Гайхалтай хурим болсон, Крис “бид гэдгийн би” болохыг хамгийн ихээр хүсдэг байсан юм" хэмээн Крисийн дүү Сюзан Шарон хязгааргүй их баяртайгаар ярьж байжээ.

Крис нөхөртөө хоол хийж өгөх дуртай, тэд байнга хамт хоол хийж, хамтдаа бүжгэнд явсаар олон жилийг үджээ. Хосууд Адриондак уулан дах Сюзаны зусланд амарч, хүүхдүүдийнх нь загалмайлсан эцэг эх болжээ.  “Тэд үргэлж бие биенээ дэмжиж тайтгаруулдаг. Тэд бол бие биенээ ямар ч үед дэмжиж хайрлахыг үлгэрлэн харуулсан тод жишээ” хэмээн Сюзан ярьжээ. Мөн тэрээр эгч, хүргэн ах хоёрыгоо хамгийн удаан хамтдаа амьдарсан Дауны синдромтой хосууд гэж үзэж байгаа ба түүний мэдэх өөр ганц Дауны синдромтой хос байдаг нь хуримаа хийгээд 23 жил болж буй Их Британий Марианн болон Томми Пиллинг нар гэнэ.

Хосууд олон жилийг аз жаргалтай өнгөрүүлж байсан ч эрүүл мэндийн асуудал тулгарч эхэлжээ. Крис нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчтэй, харин Пол Дауны синдромтой хүмүүс жирийн хүнээс илүү амархан өвчилдөг сэтгэцийн олдмол өвчнөөр шаналж байгаа аж. Саяхнаас Пол эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэх болж харин Крис гэр бүлийнхээ хараа хяналтанд үлджээ. Пол маш сайн эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч, ийнхүү тусгаарласан нь хосуудад нэлээд хүнд тусчээ.

Крис уушгины хатгалгаа туссаны улмаас 2 долоо хоног эмнэлэгт хэвтсэн ба хосууд эмнэлгийн жижиг сүмд хуримын тангаргаа дахин уншсан аж. Одоо ч хосууд долоо хоногтоо хэд хэдэн удаа уулздаг. “Тэр Крисийг хэн бүхнээс илүү танидаг,  харин биднийг улам бүр мартах болсон” хэмээн Сюзан ярьж байв.

Тэрээр үргэлжлүүлэн, эрүүл мэндийн нөхцөл байдлыг үл харгалзан, эгч болон хүргэн ах нь оюуны согогтой хүмүүс ч бас бүрэн дүүрэн амьдарч болохыг харуулсан тод жишээ бөгөөд “тэд амьдралаа өөрсдөө шийдэх эрхтэй, тэд л өөрсдөд нь ямар амьдрал тохирох вэ гэдгийг маш сайн мэдэж байгаа, харин бид тэдний хүсэл сонирхлыг үргэлж сонсож, дэмжиж байх болно” гэжээ.

Жич: Пол Шарон ДеФорж нь 2019 оны дөрөвдүгээр сард 56 насандаа өөд болсон байна. Тэрбээр өөрийн хайрт эхнэр Кристэйгээ амьдралынхаа 25 жилийг аз жаргалаар бялхан өнгөрүүлсэн юм.

30
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()