Ямар төрлийн биетэй эрчүүд хамгийн сэтгэл татам болохыг судалгаагаар тодруулжээ

"Planet Fitness" төвийн гаргасан судалгаагаар ихэнх Америкчууд булчинлаг байхаас илүүтэй унжсан гэдэсгүй, хэвийн биеийн хэлбэртэй эрчүүдийг сайхан залуу хэмээн үздэг гэж гарчээ. Хэвийн галбир гэхээр гэдэсний 6 булчин эсвэл унжсан гэдэсний аль аль нь байхгүй байгааг хэлэх бөгөөд үүнийг англиар "аавын бие" буюу “dad bod” гэж нэрлэдэг байна.

Ямар төрлийн биетэй эрчүүд хамгийн сэтгэл татам болохыг судалгаагаар тодруулжээ
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

Америкийн фитнес төвийн сүлжээ болох Planet Fitness-ийн судалгаанд 2000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсоноос, ихэнх эрчүүд өөрсдийгөө хэвийн биеийн хэлбэртэй гэж тодорхойлж байж. Судалгаанд оролцсон эрэгтэй, эмэгтэйчүүдийн 65 хувь нь энгийн бие галбиртай залууг сайхан харагддаг гэсэн бол 61 хувь нь сэтгэл татам байдаг гэж дүгнэжээ.

Судалгааны үеэр биеийн хэлбэрээс гадна өөр нэгэн зүйлийн талаар хүмүүсийн үзэл бодол ил болсон юм. Энэ нь өөрийн бие галбиртаа хэр их сэтгэл хангалуун байдгийг нь асуухад эрэгтэйчүүдийн 80 хувь нь булчингүй, гэдэсгүй хэвийн биедээ сэтгэл хангалуун гэсэн хариу өгчээ. Харин нийт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн 78 хувь нь хэвийн галбир нь өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл хэмээн үздэг гэжээ.

Энэхүү судалгааныхаа үр дүнд үндэслэн "Planet Fitness"-ийнхэн хүн бүр өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байж, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах нь чухал гэж зөвлөсөн байна.   

17
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()