Брони нар буюу "Миний бяцхан одой морь"-ийн санаанд оромгүй фэнүүдтэй танилц!

2017 оны 10-р сард Hasbro компанийн бүтээл “Миний бяцхан одой морь”-ийн бүрэн хэмжээний кино нээлтээ хийсэн бөгөөд энэ үед нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь ихэнх фэнүүд нь бяцхан охид биш харин “Bronies” гэж нэрлэгдэх 18-30 насны залуу эрчүүд байсан явдал юм.

Брони нар буюу "Миний бяцхан одой морь"-ийн санаанд оромгүй фэнүүдтэй танилц!

2010 онд хүүхэлдэйн кино, тоглоом үйлдвэрлэлийн "Hasbro" компани эмэгтэйлэг дүрүүд, сонирхолтой адал явдал дээр тулгуурласан "Миний бяцхан одой морь: Шидэт нөхөрлөл" хүүхдийн цувралыг цацаж эхэлсэн билээ. Цуврал тэр дороо амжилтад хүрч, бяцхан охид болон залуу эрчүүд гэсэн хоёр үндсэн "фэн клуб"-тэй болсон юм.

Насанд хүрэгчдийн фэн клуб анх цахим хэлэлцүүлэг хэлбэрээр эхэлсэн боловч яваандаа үзэгч, дэмжигчдийн тоо нэмэгдсэнээр албан ёсны үйл ажиллагаа явуулдаг томоохон фэн клуб болжээ. “Bronies” гэх нэр нь “bros”, “ponies” гэх үгнүүдээс үүссэн бөгөөд анхандаа зөвхөн эрэгтэй фэнүүдийг илэрхийлдэг байсан боловч яваандаа бүх л хүйсийг хамрах болж.

Брони нар кинондоо зориулан "fan fiction" зохиол бичих, урлагийн бүтээл туурвих, дуу хөгжим зохиох, уулзалт, хурал зохион байгуулах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.

Фэн клуб дэлхийд танигдаж эхэлснээс хойш сайнаар ч, муугаар ч хэлүүлж байв. Буяны сайн дурын үйл ажиллагааг дэмжих, хүйсийн эрх тэгш байдлыг хангах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд тусалдаг гэх мэтийн зүйлс нь авууштай. Гэвч насанд хүрсэн том хүмүүс ингэж их хүүхэлдэйн кинонд орж, шүтэж байгаа нь бага насны хүүхдүүдэд муу үлгэр дууриалал үзүүлэн, өөрсдөө бодит амьдралтай зохицож чадахгүй болох сөрөг талтай.

Гол шүүмж гэвэл иймэрхүү фэн клубуудыг нийгмийн үүрэг хариуцлагаас зугтсан, хэтэрхий хүүхэд шиг сэтгэлгээтэй байна гэж хүмүүс үздэг.

Сүүлийн 30-аад жилийн хугацаанд фэн клубуудын тоо ихсэж, энэ ч утгаараа гишүүддээ бүтээлч, нийтэч байдал болон улс төрийн мэтгэлцээн хийх орон зайг ч олгох болжээ.

Диснейгийн шинэ бүтээлүүдийн үзэгчдийн тооноос харахад л шинэ гарч буй хүүхдийн кино, анимэйшнүүд насанд хүрэгчдийн сонирхлыг ихээхэн татах болсон нь илт байна.

Харин "Миний бяцхан Одой морь" киноны хувьд фэнүүд нь олон нийтийн сүлжээ, интернэт дээр маш идэвхтэй, өөрсдийн сонирхлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь Hasbro-ийн хувьд шинэ боломж, шинэ сорилт болж байгаа гэнэ.

Насанд хүрэгч фэнүүдийнхээ тусламжтайгаар компанийн хувьд маркетингийн асуудал улам хялбар болжээ. Мөн кинон дээрээ үндэслэн гаргасан тоглоом, зурагт хуудас зэрэг бүтээгдэхүүнүүд нь том хүмүүст зориулагдан цуглуулга хэлбэрээр, үнэтэй бүтээгдэхүүнүүд болон гарсаар байгаа аж.

Энэ бүхнийг дагаад сүүлийн үед киноны утга санаа хүүхдэд зориулагдах нь багассан гэх зэрэг шүүмжлэлүүд ихээр гараад байгаа аж. Хэрэв энэ байдлаа засахгүй, насанд хүрсэн фенүүддээ хэт их анхаарал хандуулан киногоо бүтээвэл бага насны үзэгчид нь төөрөлдөх маягтай болж магадгүй гэжээ.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()