Неандертальчууд устаагүй байсан бол юу болох байсан бэ?

Неандертальчууд гэдэг нь 130,000 – 30,000 жилийн өмнө зүүн Ази, Европын нутгаар амьдарч байсан хүн төрөлхтний нэгэн зүйл юм. Агуйн хүн хэмээн нэрлэгдэх Неандертальчууд нь өргөн, хавтгай дух, богино хөл, өргөн мөртэй байж. Хомо Сапиенс /Homo Sapiens/ буюу хүн төрөлхтөн бидний өвөг дээдсийн өмнөхөн амьдарч байсан тэдгээр хүн дүрстнүүд мөстлөгийн үе хүртэл хоол тэжээл, газар нутгийн төлөө явсаар устаж үгүй болжээ.

Неандертальчууд устаагүй байсан бол юу болох байсан бэ?

Хэрэв Неандерталичууд устаж үгүй болоогүй байсан бол: Тэд орчин үед Европын нутгаар амьдарч, яг л бидэнтэй адил бодож, ярьж чаддаг болсон байх биз ээ.

Америкийн Байгалийн музейн палеонтологич, Нью Йорк хотын их сургуулийн профессор Вилл Харкорт Смит  Неандерталичууд мөстлөгийн үеэр устсан байж болох ч тэднийг хоморголон алсан ч байх магадлалтай гэж үзсэн байна.

Евразид хийсэн генетикийн судалгаагаар судалгаанд оролцсон иргэдийн 1-4 хувьд нь Неандертальчуудын ДНХ байна хэмээн тогтоожээ. Тиймээс энэхүү судалгаанаас үндэслэн Хомо Сапиенс, Неандертали гэх 2 төрөл хоорондоо ­­­­­эвцэлд орсон байх гэсэн таамаглал гаргаж болно.

Неандерталичуудын хүн амын тоо нэлээд бага байсан гэгдэг бөгөөд Хомо Сапиенсууд л тэднийг устахаас өмнө ДНХ-г нь хадгалж авсан байх магадлалтай.

Хэрэв бидний өвөг дээдэс Ниндерталичуудтай нэгдэж, бид тэдний ДНХ-г өвлөж авсан бол биеийн хэмжээ, гадаад байдлыг нь ч мөн аажмаар дуурайх л байх.

11
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()