Хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн сүүлчийн хаадын хувь заяа

Өнөөгийн хүн төрөлхтний амьдрал он удаан жил оршин тогнож, дэлхий дахиныг байлдан дагуулж байсан хүчирхэг эзэнт гүрнүүдтэй салшгүй холбоотой. Ингээд дэлхийн түүхэнд дэх аугаа их гүрнүүдийн сүүлчийн хаадтай танилцацгаая.

Хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн сүүлчийн хаадын хувь заяа
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Ромулус Августулус - Ромын эзэнт гүрэн

Баруун Ромын эзэнт гүрний сүүлчийн хаан бол Ромулус Августулус (475–476) юм. Гэвч тэрээр хаан ширээг булаан авсан, бусдын нөлөөнд автсан нэгэн байсан тул Зүүн Ромчууд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй.

Ромулус нь Ромын эзэнт гүрний цэргийн захирагч Орестесийн хүү байсан юм. Баруун Ромын эзэн хаан Юлиус Непосыг Италиас хөөн гаргасны дараа, Орестес 475 оны 10 сарын 31-нд Ромулус хүүгээ балчир насанд нь хаан ширээнд суулгаж нэрийг нь Августулус болгожээ. Ингээд түүний аав Орестес 12 сарын турш хүүгийнхээ нэрээр Италийг захирч байсан боловч эцэст нь цэргүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, герман дайчин Одоакерыг удирдагчаар сонгосон байна. Улмаар Одоакерын хүчин 476 оны 8 сарын 28-нд Орестесыг барьж, цаазалжээ.

Харин Ромулус нас залуу тул өршөөгдөж, Италийн өмнөд хэсэгт орших Кампаниад төрөл төрөгсөдтэйгээ хамт амьдрахыг нь шинэ захирагч Одоакер зөвшөөрсөн байна.

Ромулус Августулус - Ромын эзэнт гүрэн

2 Тогоонтөмөр - Их Юань гүрэн

Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн хаанчлалын үед (1333–1368) иргэдийн дунд бослого дэгдэж, Хятад дахь Монголын хяналт дуусгавар болсон юм. 13 настайдаа хаан ширээнд сууж, 37 жилийн турш Юань гүрнийг удирдаж байх үед нь хятадын нутагт удаа дараалан ган гачиг, үер болж, хүнс тэжээл хомсдон, өлсгөлөн болжээ.

Үүний улмаас тариачид, жирийн иргэдийг хамарсан "Улаан алчууртны бослого" дэгдэж, өмнөд Хятадыг Монголчуудаас буцааж аван, Мин улсыг байгуулжээ. Улмаар босогчид нийслэл Дайду (одоогийн Бээжин), Шанду хот хүрэхэд Тогоонтөмөр хаан хойд зүгт зугтаж, Өвөр Монголын нутаг дахь Инчан хотод ирээд, тэндээ нас нөгцсөн байдаг. 

Тогоонтөмөр - Их Юань гүрэн

3 3-р Наполеон - Францын эзэнт гүрэн

1-р Наполеон хааны ач хүү 3-р Наполеон бол Францын анхны Ерөнхийлөгч (1848-1852) төдийгүй хаант засагтай Францын сүүлчийн удирдагч (1852-1870) байв. 1848 онд Францын хоёр дугаар Бүгд Найрамдах Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр үндсэн хуулийн дагуу дараагийн сонгуулиар дахин сонгогдох боломжгүй болсон байна. Тиймээс 1851 онд засгийн эрхийг хүчээр авч Францын Эзэн хаан болжээ. Ингээд тэрээр Францын хоёрдугаар эзэнт гүрнийг байгуулсан боловч 1870 онд Франц-Пруссын дайнаар Прусс болон түүний холбоотнуудад ялагдсанаар түүний хаанчлал төгсгөл болжээ. Тэрээр засаглалын хугацаандаа Францын эдийн засгийг шинэчлэхийг зорьж, Парисын өнөөгийн дүр төрхийг бүрдүүлж, далайн чанад дахь эзэмшил нутгаа өргөжүүлж, Крымын дайн ба Италийн тусгаар тогтнолын хоёрдугаар дайнд оролцож байжээ.

3-р Наполеон - Францын эзэнт гүрэн

4 2-р Николай - Оросын эзэнт гүрэн

Оросын сүүлчийн эзэн хаан 2-р Николай 1894 оны 11 сарын 1-ний өдөр угсаа залгамжлан хаан болж, 1917 оны 3 сарын 15-нд хаан ширээнээс буух хүртлээ төр барьжээ. Түүний хаанчлалтай хамт дэлхийн эдийн засаг, цэрэг дайны гол тоглогч болох Оросын эзэнт гүрэн  нуран унасан юм. Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед буюу 1914 оны 7 сарын 30-нд тэрээр Германы эсрэг Оросын армийг дайчлахыг зөвшөөрчээ. Үүний хариуд 1914 оны 8 сарын 1-ний өдөр Герман Хаант Орос болон түүний холбоотон Францад дайн зарласан юм.

Хаан өөрөө цэргүүдээ удирдаж байсан нь эхэн үедээ ялагдлаас ялагдал руу хөтөлсөөр байв. Мөн тухайн үед санваартан Григорий Распутин гэгч нь төрийн үйл хэрэгт оролцож, хаанд хүчтэй нөлөөлөх болсонд язгууртнууд түгшиж байжээ. Үүний дээр фронт дээр ихээхэн хохирол амсахад хүргэсэн явдал нь түмний дургүйцлийг төрүүлж, улмаар 1917 оны хувьсгалын үеэр Романовынхны хаанчлал нуран унасан аж. Ингээд 2-р Николай гэр бүлийн хамт шоронд хоригдож, 1918 оны 7 сард цаазаар авахуулсан байна.

2-р Николай - Оросын эзэнт гүрэн

5 Пүи - Чин гүрэн

Пүи нь Хятад дахь Манж Чин гүрний сүүлийн эзэн хаан байсны зэрэгцээ Японы байгуулсан "тоглоомын улс" Манж Го-г 1934-1945 оны хооронд удирджээ. Авга ах нь болох Бадаргуулт төр хаан 1908 оны 11 сарын 14-нд таалал төгсөх үед тэрээр гурван настайдаа хаан ширээнд өргөмжлөгджээ. Ингээд гурван жилийн турш түүний нэрийн өмнөөс томчууд төр барьж байсан боловч 1912 оны 2 сарын 12-ны Хятадын хувьсгалын үр дүнд хүчээр хаан ширээнээс нь авч хаясан байна. Ингээд Хятад дахь Чин гүрний 267 жилийн засаглал нурж, Хятадын хуучны 2000 жилийн түүхтэй хаант дэглэм эцэслэсэн юм.

Харин Пүи-г Бээжин дэх ордонд үргэлжлүүлэн амьдрахыг зөвшөөрсөн тул тэрээр нэрээ Хенри болгон өөрчилжээ. Тиймээс өдгөө барууны орнуудад түүнийг Хенри Пүи гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. Тэрбээр 1924 онд Бээжингээс нууцаар явж, Тяньжин дахь Японы колонид амьдрах болжээ. Гэтэл 1932 оны 3 сарын 9-нд тэрээр Манжуур дахь Японы колони Манж Го улсын ерөнхийлөгчөөр томилогдож, улмаар 1934-1945 оны хооронд эзэн хааны суудалд сууж, Японы утсан хүүхэлдэйн үүргийг гүйцэтгэжээ.

Чөлөөлөх дайны төгсгөлд Оросууд түүнийг (1945 оны 8-р сард) олзлон авч, 1950 онд Хятад руу дайны гэмт хэрэгтний статустайгаар илгээсэн байна. Гэсэн ч тэрээр 1959 онд өршөөгдөж, Бээжинд амьдрахаар буцаж очоод Ботаникийн цэцэрлэгийн механик засварын газарт ажиллаж, дараа нь Хятадын Ардын Ардын УТЗЗ-ын дэргэд эхуран зохиол, түүхийн хүрээлэнд судлаач болжээ. Түүний “Эзэн хаанаас жирийн иргэн хүртэл” хэмээх намтар түүх нь 1964–1965 онд англи хэл дээр хэвлэгдсэн байдаг.

Пүи - Чин гүрэн

17
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()