Дэлхийн хамгийн баян оронд амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Дэлхийн хамгийн баян орон гэгдэх Катар улсын иргэдэд ажил хийх шаардлага бараг л гарахгүй. Хэрвээ ажиллавал мэдээж их хэмжээний цалин авах болно. Катарын засгийн газраас өөрийн иргэдээ амьдрах бүхий л бололцоогоор нь бүрэн хангаж өгдөг юм. Тэд боловсрол, эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээс гадна сар бүр хүрэлцэхүйц хэмжээний тэтгэмж олгодог аж. 

Дэлхийн хамгийн баян оронд амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Сэтгүүлч, судлаач Эрик Вейнер нэг удаа дэлхийг тойрох аялалд гарчээ. Түүний гол зорилго нь дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсийг олох явдал байсан юм. Тэрээр Энэтхэг, Швейцарь, Тайланд, Голланд, Исланд, Америк, Катар улсуудаар аялсныхаа дараа “Би хэрхэн алдартай, туранхай, баян, аз жаргалтай болсон бэ” хэмээх номоо туурвисан байдаг.

 

1 Чинээлэг орон

Тус номондоо Вейнер Катар улсын талаар ийн бичжээ. “Газар нутгийн хувьд Катар нь Америкийн Коннектикуттай ижил хэмжээтэй юм. Гэхдээ Коннектикутаас ялгарах онцлог нь Катард хуучин мөнгө гэж байхгүй. Ихэнхидээ гялалзсан шинэ зоос л байдаг. 50 жилийн өмнө Катар сувд олборлож, мал аж ахуй эрхлэн аж төрдөг байсан. Харин орчин үед тэдний мэдэх сувд бол хүзүүндээ зүүдэг, хэдэн мянган долларын үнэтэй зүүлт болжээ... Тус улсын бараг бүх ажилчид (онгоцны үйлчлэгч, зочид буудлын ажилчид) Энэтхэг, Филиппин, Египет зэргээс ирсэн цагаачид байх бөгөөд харин Катарчуудад ажиллах шаардлага бараг байхгүй, улсаасаа хэрэглээнийхээ зардлыг авдаг” гэжээ.

Чинээлэг орон

Үүнээс гадна Катар нь газрын тосны экспорт, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд 3-т жагсдаг. Катарын нийслэл Дохад арабын олон орноос ирсэн иргэд оршин суудаг бөгөөд нутгийн иргэд ихэнхидээ удирдах байр суурийг эзэлдэг байна. Судалгаанаас харахад Катарын хүн амын 40-60 хувь  нь цагаачид байдаг. 

Гадаадын иргэдийн хувьд цалин нь хангалттай байдаг бөгөөд Катарын дундаж цалин нь сарын 4 мянган доллар хүрдэг байна. Үндэсний мөнгөн тэмдэгт нь катарын реал юм.

2 Аюулгүй байдал

Катар улсад гэмт хэргийн түвшин маш бага байдаг учир дэлхийн аюулгүй орнуудын жагсаалтанд багтдаг.

“Катард өөрийн хувийн хэрэгсэл болон түрийвчиндээ санаа зовох шаардлага огтхон ч байхгүй шүү. Оршин суугчид гэр, машиныхаа хаалгыг онгорхой үлдээдэг. Хаа саагүй камер бий. Нэг орой би хотын гудамжаар зугаалж явсан юм. Хамгийн гайхалтай нь гадаа ганц ч хүн байгаагүй. Ийн ганцаараа алхаж яваад хосуудтай таарахад тэд намйаг ганцаараа явж байсан учир гэрт хүргэж өгөхийг хүссэн. Тэд намайг төөрсөн гэж бодсон бололтой. Катард бүсгүйчүүд ганцаараа явах нь ховор үзэгдэл” хэмээн тэнд ажлаар очсон Тинкофф сэтгүүлийн ажилтан Ольга Шевейко сэтгүүлдээ бичжээ.

Аюулгүй байдал

3 Архи, согтууруулах ундааг хуулиар хориглодог

Катар нь исламын шашинтай орон учир согтууруулах ундааны тал дээр нэлээд хатуу байдаг. Ихэнхи тохиолдолд зочид буудал, ресторанд зарагддаг хэдий ч үнийн хувьд маш өндөр байдаг аж.

Архи, согтууруулах ундааг хуулиар хориглодог

4 Татваргүй улс

2009 онд Катарын Сангийн сайд Хусейн Камал олон нийтийн арга хэмжээ зохиох үед л 10 хувийн  татвар авна гэсэн заалт гаргажээ. 

Тээврийн, орлогын гэх мэт ямар ч татвар энэ оронд байхгүй. Татварыг зөвхөн томоохон байгууллагууд нийт орлогынхоо 10 хувиар жилд нэг удаа л төлдөг байна.

Татваргүй улс

5 Эрүүл мэнд

Катарын уугуул оршин суугчид төдийгүй гадаадын иргэд ч эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой. Хэрвээ ямар нэгэн байгууллага хэн нэгнийг урилгаар ажиллуулж байгаа бол заавал эрүүл мэндийн даатгалд хамруулах ёстой. Улсын эмнэлгүүдэд нутгийн иргэдэд үнэгүй төлбөргүй үйлчлээд зогсохгүй эм, эмчилгээний зардал, тэр бүү хэл гадаад улсад мэс засал хийлгэх шаардлага тулгарвал улсаас бүх зардлыг төлдөг. Харин хамрын дусаалгаас эхлээд энгийн эм, витаминыг хүртэл заавал эмчийн жороор олгодог нь бага зэрэг хүндрэлтэй аж.

Эрүүл мэнд

6 Наран шарлагын газар

Катар нь Персийн булангийн орон ч тус улс далайн эрэг орчмын наран шарлагын газрын тал дээр багагүй асуудалтай тулгардаг байна. Далайн эрэг дээр байрлах буудлууд нь өөрийн гэсэн наран шарлагын газартай ба хэрвээ та байнгын үйлчлүүлэгч биш л бол эрэг дээр амрахдаа төлбөр төлөх шаардлагатай. 

Тус улс дулаан уур амьсгалын бүсэд байрладаг учир зуны улиралд +40 градусаас дээш халах нь энгийн үзэгдэл. Тиймээс зуны өглөө эрт, эсвэл шөнө далайн усанд ороход хамгийн тохиромжтой буюу энэ үед усн +27 хэмийн дулаан байдаг байна. Сонирхуулж хэлэхэд энд далайн эрэг, наран шарлагын газарт амархад хавар, намрын улирал хамгийн тохиромжтой гэнэ. Харин Катарчууд өөрсдөө амьтны хүрээлэн орох, далбаат завиар усан дээгүүр гулгах дуртай ажээ. 

Наран шарлагын газар

68
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()