Зураг авах хориотой газар дарсан зургууд

Дэлхийн зарим нэг томоохон түүхэн дурсгалт газруудад гэрэл зураг дарах хориотой байдаг бөгөөд ихэнхидээ "NO PHOTO" гэсэн тэмдэглэлтэй байдаг билээ. Гэхдээ зарим зоригтой жуулчид дээрх бичгийг үл хайхарч, их хэмжээний торгуульд өртөхөөс үл эмээн ийнхүү ховор гэрэл зургуудыг дарж чадсан байна.

Зураг авах хориотой газар дарсан зургууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Ленины бунхан

Оросын хамгийн өндөр хамгаалалттай түүхэн дурсгалт энэхүү газарт зураг дарах хатуу хориотой байдаг. Гэсэн хэдий ч Инстаграмм хуудаснаа бунхан дотор дарсан зураг нэлээд нийтлэгддэг байна.

Ленины бунхан

2 Екатеринагийн ордон дахь хуван чимэглэлтэй өрөө

Энэхүү ордны хуван чимэглэл нь гэрэлд маш мэдрэмтгий. Жил ирэх тусам өрөөний байгалийн өнгө өөрчлөгдөж байдаг аж. Үүнээс гадна сонирхогчид гэрэл зураг дарах нь жуулчдын урсгал, хөдөлгөөнд саад учруулж байгаа гэнэ.

Екатеринагийн ордон дахь хуван чимэглэлтэй өрөө

3 Улаан дэнлүүний гудамж

Амстердам дахь улаан дэнлүүний гудамж нь эмсийн хүрээлэн, кофе шоп, үзэсгэлэнтэй усан сувгаараа алдартай. Харин энэ гудамжинд биеэ үнэлэгчдийн зургийг дарахыг хүмүүс сайшаадаггүй аж. Хэрвээ хэн нэгэн таныг зураг авч байгааг анзаарах юм бол камерыг чинь булааж авах, эсвэл зодох магадлалтай.

Улаан дэнлүүний гудамж

4 Пентагон

Пентагон бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын өндөр хамгаалалттай газар учир энэхүү газар зураг дарах, бичлэг хийх зэрэг үйлдэл хориотой байдаг.

Урьдчилсан захиалгын дагуу Даваа-Баасан гаригт 9:00-15:00 цагийн хооронд энгийн иргэд, жуулчид Пентагонруу орох боломжтой. Ийнхүү тус газрыг зөвхөн паспортоо шалгуулаад ямар ч үнэ төлбөргүй сонирхох боломж олгодог байна. 

Пентагон

5 Таж-Махал

Таж Махалыг 1632 оны 6 сарын 7-нд Энэтхэгийн Могалын эзэнт гүрний нийслэл Агра хотод Мумтаз Махалын дурсгалд зориулан барьжээ. Мумтаз Махар нь Шах Жаханы гэргий байсан бөгөөд төрөхийн хүндрэлээс болж нас барсан бөгөөд хожим нь Шах Жаханыг ч энэ газар оршуулсан гэх баримт бий.

Таж Махалыг зөвхөн гадна талаас нь зургийг нь дарахыг зөвшөөрдөг бөгөөд дотор талд нь зураг дарах хориотой ажээ.

Таж-Махал

39
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()