Нойргүй хоносны маргааш эрч хүчтэй, сэргэг байх аргууд

Ихэнх хүмүүст ямар нэг шалтгаанаар шөнөжин сэрүүн байх шаардлага гардаг. Ажиллах, хичээлээ хийх, ямар нэг чухал үйл ажиллагаанд шөнөжин бэлдэх зэрэгт магадгүй та тийм ч их ядардаггүй байж болно. Харин ч эсэргээрээ шөнийн цагийг ашиглаж, асар бүтээмжтэй байгаа мэт баатарлаг сэтгэгдэл төрдөг байх. Гэвч маргааш нь өдөр тутмын хэвийн байдал алдагдаж, өдөржин нойрмоглох, ядарч сульдах асуудал тулгардаг. Тэгвэл нойргүй хоносны маргааш хэрхэн сэргэг байх вэ? Мөн бүх л өдрийн турш хэрхэн эрч хүчээ хадгалах вэ? Үүний хариултыг дараах зөвөлгөөнөөс уншаарай. 

Нойргүй хоносны маргааш эрч хүчтэй, сэргэг байх аргууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэлтэй аль болох ойр суух

Хурц гэрэл нь мелатонин буюу нойрны гормон ялгарахаас сэргийлдэг.

Гэрэлтэй аль болох ойр суух

2 Хүйтэн шүршүүрт орох

Хүйтэн шүршүүрт орох нь биеийг маш хурдан сэргээж, тархийг идэвхжүүлдэг.

Хүйтэн шүршүүрт орох

3 Нэг аяга ногоон цай эсвэл кофе уух

Кофе эсвэл ногоон цайг удаанаар ууж, амсах бүртээ таашаал аваарай. Гэхдээ кофе болон энергийн ундааг хэт их хэмжээгээр хэрэглэх нь биед муу гэдгийг бүү мартаарай. Учир нь нэг дор хоёроос дээш аяга кофе ууж, кофеиний тунг хэтрүүлэх нь мэдрэлийн системд хэт их ачаалал өгөн, төвлөрөх чадварыг бууруулдаг. Тиймээс тунг нь хэтрүүлэх хэрэггүй.

Нэг аяга ногоон цай эсвэл кофе уух

4 Цоглог хэмнэлтэй хөгжим сонсох

Жааз, рок, электро гээд эрч хүчтэй, түргэн хэмнэлтэй хөгжим сонсох үед та өөрийн эрхгүй сэргэх болно.

Цоглог хэмнэлтэй хөгжим сонсох

5 Цэвэр агаарт алхах

Богино хугацааны 20 минутын алхалт нь цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цохилтыг хурдасгаж, сэргэхэд туслах болно. Ялангуяа нар дөнгөж мандаж байхтай зэрэгцэн гарч алхах нь илүү үр дүнтэй.

Цэвэр агаарт алхах

6 Өрөөндөө цэнгэг агаар оруулах

Хэрэв гарч алхах боломжгүй байвал цонхоо нээн өглөөний цэнгэг агаар оруулах эсвэл агааржуулагчаа асаан сэрүүн өрөөнд байх нь таныг амархан сэргэхэд тусална.

Өрөөндөө цэнгэг агаар оруулах

7 Өдрийн турш цэвэр ус уух

Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлж, нойр хүрэх шинж тэмдгүүдийг арилгах болно.

Өдрийн турш цэвэр ус уух

8 Илүү их амин дэм хэрэглэх

Түргэн хоолноос татгалзаж, шинэхэн жимс, хүнсний ногоо хэрэглээрэй. Жишээ нь, лууван, банана, хулуу зэрэг сэтгэл сэргээх амтлаг хүнснүүдээс гадна тахианы мах, загас, сүүн бүтээгдэхүүн зэргийг түлхүү хэрэглэхийг зориорой.

Илүү их амин дэм хэрэглэх

9 Хүч чадлаа хуваарил

Та хэт их ядарсан үед ухаан санаа тань жирийн үеийнх шиг сайн ажиллахгүй байх магадлал өндөр. Тиймээс энэ үед хэт хариуцлагатай, хэцүү ажил хийх эсвэл чухал шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.

Хүч чадлаа хуваарил

10 Хорт бодисоос ангижрах

Нарийн гэдэсний бактериуд бүтэн 24 цагийн циклтэй байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ нь та шөнөжин унтаагүй үед жирийн үеийнхээс илүү липополисахарид үүсч, тэр нь мэдрэлийн системийг дарангуйлж, ядаргаа, сэтгэл хямрал үүсэх шалтгаан болдог. Тиймээс тэдгээрийг устгахын тулд 4ш идэвхжүүлсэн шахмал нүүрстөрөгчийн эм уухад хангалттай. Үүнээс гадна хангалттай унтаж амраагүй бол битгий жолоо бариарай! Учир нь ядарсан жолооч, согтуу жолоочоос ялгаагүй байдаг.

Хорт бодисоос ангижрах

Нойргүйдлээс сэргийлэх аргууд

Орчин цагийн амьдралын завгүй хэмнэлтэй хүмүүст тулгардаг нийтлэг  нэг асуудал нь хэдэн өдөр бүтэн нойргүй явах юм. Тиймдээ ч маш олон хүмүүс өдөрт 7-8 цаг унтаж чадаагүйгээс уур уцаартай, нозоорсон байдалтай болдог. Тэгвэл судлаачдын тогтоосноор нойр дутуу явах нь хүний эрүүл мэндэд дараах сөрөг нөлөө үзүүлдэг байна.

  • ажлын бүтээмж буурах;
  • цусны даралт ихсэх;
  • сэтгэл түгших, урам зориг алдрах;
  • анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох зэрэг сөрөг нөлөөтэй аж.

Хэрэв удаан хугацаагаар нойргүй явбал таргалах, чихрийн шижин үүсэх, сэтгэлийн хямралд орох, ой санамж муудах, зүрхний өвчин үүсэх, тэр ч байтугай бэртэж, гэмтэх ч аюултай байдаг. Мөн 7 хоног нойргүй явсны дараа бие организм нөхөн сэргэх гэж нэлээд удаан хугацаа зарцуулдаг аж. Тиймээс шөнийн цагаар сэрүүн байхаас зайлсхийгээрэй.

Нойргүйдлээс сэргийлэх аргууд

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()