Биед илрэх, тоохгүй өнгөрөөж болохгүй өөрчлөлтүүд

Зарим өвчний шинж тэмдэг нуугдмал байдаг учраас хүмүүс төдийлөн анзаарахгүй явсаар, эхэн үед нь илрүүлж чадалгүй улам хүндрүүлдэг. Өвчнийг эрт илрүүлэх тусмаа эмчилгээ үр дүнтэй хийгдэж цаашлаад амь насанд хүрэх аюулаас ч сэргийлэх боломжтой байдаг. Тиймээс таны биед дараах өөрчлөлтүүдээс илэрвэл даруй эмчид хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. 

Биед илрэх, тоохгүй өнгөрөөж болохгүй өөрчлөлтүүд
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Хэл хагарах

Хэл хагарах үед хэлний ирмэг хөрөөний ир шиг хатуурч, том хэмжээтэй болдог. Эрүүний ямар нэгэн өвчингүй л бол хэл хагарах шалтгаан нь хэл томорсноос үүдэлтэй байдаг. Хэд хэдэн шалтгаанаас болж хэл томордог ба шингэний дутагдал зэргээс үүдэлтэй байвал заавал эмчид хандахгүйгээр эмчилж болно. 

Харин хэл томрохтой зэрэгцээд шөрмөс татах, үс унах, цусны даралт багасах, хөхрөх зэрэг өөр шинж тэмдгүүд илэрч байвал бамбай булчирхайн өөрчлөлттэй холбоотой байх магадлал өндөр.

Хэл хагарах

2 Хумсан дээр хар зураас гарах

Хумснаас эрүүл мэндийнхээ талаар олон зүйлийг мэдэх боломжтой. Зузаан, нимгэн гээд хүмүүсийн хумс харилцан адилгүй байдаг ч хэрэв хумсны бүтэц, өнгөнд ямар нэгэн өөрчлөлт орвол шалгуулах хэрэгтэй. Хумсан дээрх босоо хар зураас гарвал арьсны хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Хэрэв шалтгаангүйгээр цус гарах эсвэл хар зураас гарсан байвал мэргэжлийн эмчид яаралтай хандаарай. 

Хумсан дээр хар зураас гарах

3 Арьс харлах, зузаарах

Суга, хүзүү гэх мэт нугаламтай хэсгийн арьс шарлаж харласан байвал зүгээр өнгөрөөж болохгүй. Инсулинээс хамаарч ийм шинж тэмдэг илэрдэг учраас аль болох цаг алдалгүй шинжилгээ өгсөх хэрэгтэй. Хүний бие инсулинд хариу үйлдэл үзүүлэх ёстой хэмжээндээ үзүүлж чадахгүй үед дээрх шинж тэмдэг илэрдэг ба цаашлаад 2-р зэргийг чихрийн шижинтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг.

Арьс харлах, зузаарах

4 Эрүү орчмоор батга гарах

Бидний арьсны доор арьсыг хэвийн байлгах зориулалттай тос ялгаруулагч жижиг булчирхайнууд байдаг ба тос нь арьсны нүхээр гадагшилдаг. Тодорхой шалтгааны улмаас заримдаа хэт их тос ялгарч арьсны нүх сүвийг бөглөдөг. Эмэгтэйчүүдийн эрүү орчмоор батга гарах нь гормоны тэнцвэргүй байдал буюу эр гормон, тестостерон хэт их байгаагаас шалтгаалдаг байна.

Эрүү орчмоор батга гарах

5 Хөмсөг шингэрэх

Нас ахих тусам байгалиасаа үс уналт ихэсдэг ч хөмсөг шингэрэх шинж тэмдэг илэрч байвал энэ нь бамбай булчирхайн өөрчлөлттэй холбоотой. Бамбай булчирхайн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд тодорхой гормоныг хэт их эсвэл хэт бага ялгаруулснаар хүний биеийн үс унадаг байна.

Хүний үс байнга унаж, шинэ үс нөхөн ургаж байдаг ч гормоны өөрчлөлттэй байгаа үед унасан үсний оронд шинээр үс ургадаггүй гэнэ.

Хөмсөг шингэрэх

6 Батга эдгэхгүй байх

Хүн болгонд л батга гарч, алга болж байдаг. Өмнө хэлсэнчлэн ихэнх тохиолдолд арьсны нүх бөглөрснөөс шалтгаалж батга үүсдэг. Гэвч жижигхэн, цагаан батга гараад удаан хугацаанд алга болохгүй, улмаар цус гарч эхэлбэл эсийн хорт хавдар байж магадгүй учраас даруй шинжлүүлэх хэрэгтэй. Хэдийгээр аймшигт мэдээ мэт сонсогдож магадгүй ч энэ төрлийн арьсны хавдар нь ховор тохиолддог, үсэрхийлдэггүй ба эрт үед нь оношилж чадвал амархан эдгэдэг юм.

Батга эдгэхгүй байх

7 Эмэгтэйчүүдэд хэт их үс ургах

Эрчүүдийн үс түлхүү ургадаг хэсгүүд болох уруулны дээр, шанаа, эрүү, хүйсний доогуур зэрэг газраар эмэгтэйчүүдэд үс ихээр ургаж эхэлбэл өндгөвчний уйланхайжих хамж шинжээс (киста) үүдэлтэй байж болзошгүй. Энэ төрлийн өндгөвчний киста нь гормоны тэнцвэргүй байдлаас шалтгаалж өндгөвч томорсноос үүддэг. Гэхдээ үсэрхэг байдал нь удмынх байх магадлалтай учир эхлээд хамаатан садныхаа зургийг сайн хараарай.

Эмэгтэйчүүдэд хэт их үс ургах

8 Хуруу өвдөх

Уушгины хорт хавдарын үед хуруу хавагнаж, мэдрэмтгий болдог. Уушгинд хавдар үүсэхэд цусанд нэг төрлийн бодис ялгаруулж, улмаар хумсны доор зөөлөн эд хуримтлагдан хурууны өндгөнд өвчин ордог. Хуруу чинь хөөж, өвчин орж эхэлбэл яаралтай эмчид хандах нь зүйтэй.

Хуруу өвдөх

9 Нүдний цагаан шарлах

Нүд орчмын арьс болон нүдний цагаан шарлах нь элгэнд асуудал үүсэхэд гардаг нийтлэг шинж тэмдэг. Цусанд билирубин гэх бодис хуримтлагдсанаар нүд ихэнхдээ шарлаж харагддаг. Шарлаж эхэлмэгц л эмчид хандсанаар дараа нь гарах муу үр дагавраас сэргийлэх боломжтой.

Нүдний цагаан шарлах

10 Нүдний доогуур харлах

Ихэнхдээ амьдарлын буруу хэвшлээс шалтгаалж нүдний доогуур харлаж эхэлдэг байна. Тодруулбал, хүн хангалттай унтаж амрахгүй, эрүүл хооллохгүй, амьдралын буруу хэв маягтай байхад нүд орчмын өөхөн эдэд өөрчлөлт орж, арьс нь нимгэрдэг. Мэргэжлийн эмчид хандаж, яаралтай шинжлүүлэх шаардлагагүй ч нүдний доогуур харлах нь амьдралын хэв маягаа өөрчилж өөртөө анхаарал тавихыг бие чинь шаардаж буйн дохио юм шүү.

Нүдний доогуур харлах

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()