Алтайн нуруунаас олдсон "Амазон" бүсгүйн бодит төрхийг сэргээжээ

Швейцарийн антропологич Марсель Ниффенеггер 1993 онд Оросын өмнөд Сибирийн бүс буюу Алтайн нуруунаас олдсон эртний скифийн дайчин бүсгүйн дүрийг сэргээн бүтээсэн бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэрхүү царай нь жинхэнэтэй нь 75 хувь адилхан болсон гэнэ. Энэ тухай "ХХ зууны сүүл үеийн хамгийн чухал олдворуудын нэг болох Алтайн нуруунаас олсон 2500 жилийн настай эмэгтэй мумигийн төрхийг эрдэмтэд сэргээлээ" хэмээн Оросын “Звезда” суваг  мэдээлжээ.

Алтайн нуруунаас олдсон "Амазон" бүсгүйн бодит төрхийг сэргээжээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

"Укокагийн гүнж" хэмээх зүүн мөрөн дээрээ эртний дайчдын бэлгэ тэмдгийг шивүүлсэн муммигийн талаар мэдээлэл өмнө нь түгэж байв. Алтайн нурууны уугуул иргэд түүнийг  “дэлхийг хамгаалдаг" байсан хэмээн үздэг байжээ. Үүнээс гадна энэхүү муммиг өөрөөр "амазон эмэгтэй" гэж нэрлэдэг байна.

Энэхүү олдворыг 1993 онд Алтайн нурууны хойд бэл, Укокын тэгш өндөрлөг дээрх Ак-Алаха оршуулгын газраас олсон бөгөөд бүсгүй 25 насандаа хөхний хорт хавдраар нас барсан байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлжээ. Бүсгүйн авснаас хувцас хэрэглэл болон их хэмжээний зэвсэг олдсон нь түүнийг “амазон” хэмээн нэрлэхэд хүргэсэн байна.

Тус муммитай хамт олдсон бүхий л баримт эртний скиф түмний соёлд хамаарч байжээ. Скифүүд бол МЭӨ 9-р зуунаас МЭ 4-р зууны хооронд Евразийн баруун болон төв хэсгийн тал нутагт нүүдэллэн амьдардаг байсан хүмүүс юм.

Харин булшнаас олдсон зэвсэг нь түүнийг скифийн нийгмийн элит давхаргын нэгэн болохыг илэрхийлэх бөгөөд элит давхаргын эмэгтэйчүүд дайнд оролцох эрхтэй байсан гэнэ. Дайчин бүсгүйчүүдийн бунхан олох нь археологичдын хувьд ховор үзэгдэл байдаг аж.  

Дайчин бүсгүйн шивээс дээр дүрслэгдсэн бүргэд хошуутай, том эвэртэй буга нь Алтайн нурууны эртний уугуул иргэдийн бэлгэ тэмдэг байсан гэж үздэг.

2014 онд Швейцарийн антропологич Марсель Ниффенеггер скифийн “амазон” бүсгүйн төрхийг сэргээн бүтээх тал дээр ажиллаж эхэлсэн байна. Мөсний даралтнаас болж бүсгүйн гавлын ясны хэлбэр маш ихээр алдагдсан байж. Гэхдээ Марсель орчин үеийн техник, шинжлэх ухааны аргыг ашиглаж гайхалтай үр дүн гаргажээ.

Тэр зөвхөн булчин төдийгүй, нүд, үс, хөмсгийг нь ч хийж чаджээ. Эхлээд Марсель баримлын шавраар нүүрийг нь хийж, дараа нь силикон-резинэн бодисыг ашигласан цээж хэсгийг бүтээжээ. Тэрээр зөвхөн булчин болон арьсыг нь бүтээхэд 2 сар зарцуулагсан байна. Харин дараа нь нүд, нүүрний нарийн дүр төрхийг хийгээд, эцэст нь үс, хөмсөг, сормуусыг хийх нарийн ажиллагаандаа оржээ. Энэ бүхнийг хийхэд түүнд 100 мянган үс хэрэг болсон гэнэ.

Тэрээр бүсгүйн мөрөн дээрх шивээсийг хүртэл зурсан байна. Марселийн хэлж байгаагаар тэрээр бүсгүйн дүрийг 75 хувь оновчтой бүтээсэн ба үлдсэн 25 хувь нь хамрын яс, үс болон нүдний өнгөний тодорхойгүй байдал ажээ.

Булчин суулгасан гавал

Сэргээн босгосон төрхийг харвал уг бүсгүй кавказойд буюу цагаан арьстан байсан нь эргэлзээгүй байгаа юм. Энэ нь Төв Азид түрэг болон монголын иргэншлээс өмнө европжуу төрхтэй хүмүүс оршин сууж байсан гэсэн таамгийг бататгаж байгааг антропологчид онцолжээ.

40
таалагдаж байна

39
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()