Хамгийн "Cool" үеийнхний 5 онцлог

Магадгүй та гарчиг хараад гайхсан байх. Хамгийн Cool үеийнхэн гэж аль үеийнхнийг хэлээд байгаа юм болоо гэж. Таны толгойд магадгүй мянганыхан эсвэл тэрнээс дээш үеийнхэн буусан ч байж болох юм. Гэвч энэ нийтлэлийн гол дүр нь Z үеийнхэн гэдгийг танд дуулгая. Z үед 90 оны голоос хойш төрсөн залуус багтана. Тэгвэл энэ үеийнхнийг юу илүү тодотгож, "cool" болгодог талаар энэ нийтлэлээс уншаарай.

Хамгийн "Cool" үеийнхний 5 онцлог

1 Z үеийнхэн өөрчлөлтийг хүлээн авдаг:

Өмнөх үеийнхнээ бодвол Z үеийнхэн далай шиг их мэдээлэлд хурууны үзүүрээрээ л шумбаж байна. Иймд тэднээс урьд хожид гарч байгаагүй сонирхолтой бодол, санаанууд үргэлж, гардаг. Тэд жолоогоо ямар ч эргэлзээгүй мушгидаг хүмүүс. Харин энэ үйлдлийнх нь тоосонд өмнөх үеийнхэн дарагдан, толгойгоо сэгсрэн үлддэг.

Z үеийнхэн өөрчлөлтийг хүлээн авдаг:

2 Биеэ даагч Z үеийнхэн:

Z үеийнхний Mиллиеналуудаас ялгарах нэг том чанар нь бие даасан байдал. Мянганыхны хувьд багийн ажил, багийн амжилт хамгийн чухал байдаг. Харин Z үеийнхэн өрсөлдөх дуртай бөгөөд өөрийнх нь амжилт бусдаас харьяат байхад дургүй хүмүүс. Тэд бол өөрсдийнх хувь заяаныхаа эзэд.

Биеэ даагч Z үеийнхэн:

3 Өрсөлдөөнт Z үеийнхэн:

"Z" залуус амьдралын талбар бүр дээрээ өрсөлддөг. Тэдний хүсэл сайн сургууль, өндөр цалинтай ажлаар дуусахгүй. Тэдэнд бүх мэтгэлцээнд ялж, бүх зүйлд манлайлах асар их хүсэл бий. Өрсөлдөгчгүй үедээ өөртэйгөө ч өрсөлддөг, цаг хугацаатай ч өрсөлддөг. Ямар нэгэн зүйлийг хүссэн л бол "яг одоо" авахыг хүсэж байдаг.

Өрсөлдөөнт Z үеийнхэн:

4 Технологи болон Z:

Z үеийнхэн асар хурдацтай технологийн хөгжлийг даган бойжиж байна. Тэд хязгааргүй цахим ертөнцөд хөлд ороогүй байхдаа хөл тавьж байна. Z залуусын хувьд хоорондоо олон платформоор дамжин холбоотой байж, цахим ертөнцөд өөрсдийн хаант улсыг бүтээх хамгийн чухал зүйл юм. Өмнөх үеийн хүмүүс амьд харилцааг "санагалзан" хэтэрсэн технологийн хэрэглээг шүүмжилдэг бол Z үеийнхний хувьд энэ нь асуудал биш юм.

Технологи болон Z:

5 Z залуусын дуу хоолой:

Z үеийнхэн хувийн үзэл бодолдоо бат зогсдог бөгөөд түүнийгээ бусдад хэлэхээс буцдаггүй. Энэ чанар ялангуяа ажил дээр илүү анзаарагддаг бөгөөд өөрсдийнх нь санаа бусад үеийнхнийхээc дутахааргүй гэдэгт итгэдэг.

Хэрэв та эрч хүчтэй, бүтээлч, өөртэй итгэлтэй Z үеийн төлөөлөл бол танд дуулгах мэдээ байна. Юнителийн U хөтөлбөрийн хүрээнд "UMarketer" хөтөлбөр зарлагдлаа. Тус хөтөлбөр нь 16-23 насны эрч хүчтэй, догь залууст маркетингийн төсөл прожект хэрэгжүүлэх орон зайг олгож байгаа юм. UMarketer-д оролцоход ямар нэгэн мэргэжлийн диплом, ажлын туршлага эсвэл голч оноо шаардагдахгүй. Чиний чөлөөт, бүтээлч сэтгэлгээ чамайг илтгэнэ.

Дэлгэрэнгүйг: www.unitel.mn/unitel/news/385

Z залуусын дуу хоолой:

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.