"Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй" хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй

Дараах түүхэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг та хэзээ ч харж чадахгүй. Учир нь тэд бүгд гэрэл зургийн аппарат, камер үүсэхээс өмнө амьдарч байсан юм. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийн зургийг нь орчин үеийн уран бүтээлчид түүхэн домог ярианаас сэдэвлэн дүрсэлсэн. Гэхдээ түүхэнд тэднийг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хэмээн нэрлэсэн л бол тэд үзэсгэлэнтэй байсан нь гарцаагүй биз. Ингээд үзэсгэлэн төгөлдөр хэмээн зуун дамжин яригдсаар ирсэн бүсгүйчүүдтэй танилцацгаая.

"Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй" хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Нефертити - Египетийн гоо үзэсгэлэн

Түүний бүтэн нэр нь Нефер-Неферу-Атон Нефертити бөгөөд орчуулбал “Атоны гоо үзэсгэлэн ирсэн нь” гэсэн утгатай аж. Атон гэдэг нь Ра бурхны бодит махбодь бүхий хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, Нефертитигийн хязгааргүй гоо үзэсгэлэн нь эх дэлхийгээс хальж сансар огторгуйд хүрсэн нэгэн байсан бололтой.

Тэрээр Египетийн шинэ хаант улсын фараонуудын нэг болох Эхнатоны гэргий байжээ. Нефертити МЭӨ XVI зуунд амьдарч байсан бөгөөд түүний талаар төдийлөн мэдээлэл байдаггүй гэнэ. Гэхдээ түүний занданшсан шарилыг одоо хүртэл олоогүй байгаа учир үнэхээр үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байсан уу гэдгийг нь батлахад хүндрэлтэй.

Нефертити - Египетийн гоо үзэсгэлэн

2 Хатан хаан Си Ши

Хятадын соёл иргэншилд “эртний агуу дөрвөн гоо үзэсгэлэн” гэх ойлголт бий. Тэд бол удирдагчдын гэргий бөгөөд тэдгээрийн нэг нь Си Ши юм. Түүний гоо үзэсгэлэнгийн талаар: "Нэгэн удаа тэрээр усны хажуугаар өнгөрч байх үедээ загас харахаар түр зогссон байна. Түүний гоо үзэсгэлэнг харсан загас сэлэхээ мартаж живж эхэлсэн гэнэ" гэсэн домог бий.

Си Шигийн гоо үзэсгэлэнг улс төрийн зорилготойгоор ашиглаж байсан бөгөөд нэгэн удаа түүнийг Ву улсын хаанд бэлэг болгон илгээсэн байна. Улмаар Си Ши тэрхүү хааныг өөрийн хамгийн шилдэг цэргийн удирдагчаа цаазлах хэрэгтэй хэмээн ятгаж чаджээ. Ингээд Ву улс цэргийн удирдагчгүй болж, харин бүсгүйн харъяалал болох Юэ улс эрх чөлөөт байдалд хүрсэн аж.

Хатан хаан Си Ши

3 Валерия Мессалина - Эртний Ромын гоо үзэсгэлэн

Мессалина бол Эртний Ромын гоо үзэсгэлэн, тансаглал, задгай байдлын илрэл бүсгүй юм. Түүхээс харахад тэрээр завхай, хормой султай бүсгүй нэрээрээ алдаршсан аж. Ромын удирдагчийн гэргий байсан тэрээр хувийн эмсийн хүрээлэнтэй байсан бөгөөд тэндээ "гичий чоно" гэсэн нууц нэрээр очиж биеэ үнэлдэг байжээ. Нэгэн удаа тэрээр өөр нэгэн биеэ үнэлэгч болох Сциллагийн хамтаар “хэн нь олон хүнд үйлчилгээ үзүүлэх вэ” гэх тэмцээнийг зохиосон бөгөөд Сцилла нэг шөнийн дотор 25 хүнд үйлчилсэн бол, Лициска түүнээс 2 дахин их хүнд үйлчилсэн байжээ. 

Хожим Мессалинагийн энэ явдал ил болсон бөгөөд ээж нь түүнд “Чиний амьдрал ингээд дууссан. Одоо чи энэ амьдралаа нэр төртэйгөөр дуусгах хэрэгтэй” гэж хэлээд өөрийн гараар амиа хорлохыг шаарджээ. Гэвч  Мессалина чадаагүй учир ээж нь түүнийг өөрийн гараар хутгалан амийг нь хороожээ.

Валерия Мессалина - Эртний Ромын гоо үзэсгэлэн

4 Оно-но Комати - Японы гоо бүсгүй

Японы яруу найрагч тэрээр “Үхэшгүй 36” хэмээх дундад зууны үеийн японы цуут яруу найрагчдын нэг болохын зэрэгцээ тухайн үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд орж байсан гэнэ. Түүний гоо үзэсгэлэнгийн талаар нэгэн түүх бий. Оно-но Комати мэдээж эрчүүдийн дунд маш алдартай нэгэн байсан бөгөөд олон залуус түүний араас гүйж байсан гэнэ. Тэрбээр өөрт нь дурласан залуусыг өөрийн хайрыг батлахын тулд өвлийн шөнийн турш нимгэн хувцастай гэрийнх нь гадаа зогсох даалгавар өгдөг байжээ. Улмаар гэрийнх нь гадаа хөлдөж үхсэн залуус түүнд бүтэлгүй дурлалын талаар шүлэг бичих онгод оруулж өгдөг байсан аж.

Оно-но Комати - Японы гоо бүсгүй

5 Симонетта Веспуччи - XV зууны бэлгэ тэмдэг

XV зууны үед Флоренц хотод амьдарч байсан Симонетта Веспуччи нь өнөөгийн модель гэмээр ажлыг хийдэг байжээ. Учир нь түүний дүр түүхэнд маш олон хэлбэрээр мөнхлөгдөн үлдсэн юм. Жишээлбэл: Тэрээр Боттичеллигийн алдарт “Венера төрсөн нь” хэмээх зурганд дүрслэгдсэн байдаг. Үүнээс гадна Пьер ди Козимогийн уран зураг дээр Клеопатрагийн дүрийг бүтээсэн байдаг юм. Түүхэн үзэсгэлэнт бүсгүйчүүд дундаас бид азаар Симонеттагийн бодит байдлыг харж чадаж байгаа бөгөөд тэр үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байсан бололтой.

Симонетта Веспуччи - XV зууны бэлгэ тэмдэг

6 Византийн удирдагч Феодора

Грек хэлнээс Феодора гэдэг нэрийг “Бурхны бэлэг” хэмээн орчуулдаг бөгөөд тэрээр Византийн алтан үеийн удирдагч байсан юм.  Тэрээр Константинополийн циркийн амьтан сургагчийн гэр бүлд төржээ. Эцэг эх нь нас барсны дараа тэрбээр эмсийн хүрээлэнд тайзан дээр үзүүлбэр үзүүлж мөнгө олдог байв. Энэ үед түүний гоо үзэсгэлэнг Византи даяар шагшин магтаж байсан бөгөөд улмаар хаан ширээг залгамжлагч Юстиниантай хайр сэтгэлийн холбоотой болж, 525 онд гэрлэснээр Феодора барууны түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох эхлэл тавигдсан юм.

Юстиниан, Феодора хоёр хамтдаа Констанинополь хотыг цэцэглэн хөгжүүлж, тухайн үеийн дэлхийн нийслэл болгосноороо алдартай. Төрөлхийн ухаалаг сэргэлэн Феодора нөхрөө олон удаагийн улс төрийн хуйвалдаан, амь насанд нь халдах оролдлогоос аварсан байдаг.

Византийн удирдагч Феодора

42
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()