Суганы харласан хэсгийг гэрийн нөхцөлд арилгах аргууд

"Акантосис нигриканс" гэдэг нь арьс зузаарч, харлах нэгэн төрлийн арьсны өвчлөл юм. Энэхүү өвчлөл нь суганы доод хэсэгт харлаж үүсэх бөгөөд ханцуйгүй футболк өмсөх, наранд биеэ шарах зэрэг үед таагүй харагддаг. Үүнийг гэрийн нөхцөлд арилгах, бүдгэрүүлэх хэдэн зөвлөгөөг хүргэж байна. 

Суганы харласан хэсгийг гэрийн нөхцөлд арилгах аргууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Алимны цуу + хүнсний сода

2 халбага алимны цууг 2 халбага хүнсний содатай холино. Ингэж холиход хөөсөрдөг бөгөөд хөөсөрч дууссаных нь дараа сугандаа түрхэнэ. Сугандаа түрхэж хэдэн минут хатаагаад хүйтэн усаар угаана. Энэхүү аргыг 7 хоногт 3 удаа хэрэглэвэл үр дүнгээ хурдан өгнө. 

Алимны цуу + хүнсний сода

2 Сүү + нунтаг гаа + зөгийн бал

Сүү, нунтаг гаа, зөгийн бал тус бүрээс 1, 1 халбагыг хольж зууранад сугандаа түрхэнэ. Хатсаных нь дараа усаар зайлна. 7 хоногт 3 удаа түрхэнэ.

Сүү + нунтаг гаа + зөгийн бал

3 Бор сахар + оливийн тос

3 халбага бор сахараа, 2 халбага оливийн тостой холино. Ингэж хольсноор скраб маягын зүйл болох бөгөөд 2 минут орчим сугаа үрнэ. Дараа нь 5 минут орчим байлгаад бүлээн усаар угааж, цэвэрхэн зөөлөн алчуураар арчина. Үүнийг 7 хоногт 2 удаа хийнэ.

Бор сахар + оливийн тос

4 Сарнайн ус + хүнсний сода

Сарнайн усыг хүнсний содатай холин сугандаа түрхэж 10 минут байлгаад хүйтэн усаар угаана. 7 хоногт 2 удаа давтана.

Сарнайн ус + хүнсний сода

5 Алмондын тос

Хэдэн дусал алмондын тосыг сугандаа түрхэн 8-10 минут иллэг хийнэ. Өдөр бүр хийснээр илүү хурдан үр дүнд хүрнэ.

Алмондын тос

6 Хүнсний шохой + лимон + ус

2 халбага хүнсний шохойг 1 халбага лимоны шүүс, бага зэрэг устай холино. Энэхүү холимогоо сугандаа түрхэн 15 минут байлгаад бүлээн усаар зайлна. 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.

Хүнсний шохой + лимон + ус

7 Төмс

1 жижиг төмсийг арилгаж, жижиг хэрчээд, шүүсийг нь гаргаж авна. Гаргаж авсан шүүсээ сугандаа түрхээд 15 минут болсны дараа хүйтэн усаар угаана. Өглөө, оройд 2 удаа өдөр бүр энэ аргыг хэрэглэвэл үр дүнтэй.

Төмс

8 Цайны модны тос + ус

4-5 дусал цайны модны тосыг нэг аяга устай хольж, шүршигчтэй саванд хийнэ. Бэлэн болгосон цацлагаа өдөр бүр цацах хэрэгтэй.

Цайны модны тос + ус

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()