Британийн боловсрол, соёл, спортын ‘’Inspire Me Festival’’ гурав дахь жилдээ болно

Их Британийн Элчин сайдын яам гурав дахь удаагаа ‘’Inspire Me Festival’’ боловсрол, соёл, спортын өдөрлөгийг 9-р сарын 21-нд ’’Үндэсний соёл амралтын хүрээлэнд‘’ байрлах ‘’White Rock Centre’’-д зохион байгуулах гэж байна.Тус өдөрлөг нь хэдийн залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон билээ. Энэ жил ‘’Pingu’s English’’, ‘’Cambridge Assessment International Education’’, “London Academy of Music and Dramatic Art” мөн “Anglia Examination” зэрэг хэд хэдэн боловсролын байгууллагууд Их Британи улсаас хүрэлцэн ирж байгаа юм.

Британийн боловсрол, соёл, спортын ‘’Inspire Me Festival’’ гурав дахь жилдээ болно

Энэ жилийн арга хэмжээний гол онцлог нь Британиас хүрэлцэн ирэх мэргэжилтнүүд залуусд зориулсан мэргэжил, карьерийн талаар сонирхолтой лекцүүд тавина.

Мөн Их Британийн бүхий л шатны боловсролын мэдээллийг өгөх бөгөөд тэр дундаа хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ? IELTS-н шалгалт хэрхэн өгөх вэ? Монголд Британи сургалттай сургуульд хүүхдээ хэрхэн элсүүлэх вэ? зэрэг олон асуултанд мэргэжилтнүүд зөвлөгөө өгнө.

Их Британийн парламентийн гишүүн, Монгол-Британийн Худалдааны Тэнхимийн дарга Жон Гроган тус фестивальд оролцохоор ирж байгаа бөгөөд бизнесийн салбарынханд зориулсан яриа хийнэ.

Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон ‘’Inspire Me’’ фестивалийн талаар хэлэхдээ ‘’Бид ‘’Inspire Me’’ фестивалийг тэр дундаа Британийн боловсролын салбарыг онцлон сурталчилан тус арга хэмжээг зохион байгуулах болсондоо баяртай байна. Та Британид очиж суралцах эсвэл Монголдоо Британийн сургалтын хөтөлбөрөөр суралцахын алийг нь ч сонгосон манай улс олон улсад танигдсан чанартай боловсролыг танд олгох болно. Та манай фестивальд хүрэлцэн ирснээр Британийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад зогсохгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцож, амтат хоол зооглон цагийг зугаатай өнгөрөөх боломжтой’’ хэмээн онцлов.

Inspire Me Festival-н үйл ажиллагаанаас дурдвал:

  • Британийн Их сургуулиудийн танилцуулга
  • Их Британид сурах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл
  • Боловсрол, карьерийн талаарх лекцүүд
  • Хэрхэн IELTS-н шалгалт өгөх талаар мэдээлэл
  • Британийн хоолны соёлын арга хэмжээ
  • Чивнинг тэтгэлгийн мэдээлэл
  • Стэнд-ап комеди болон хамтлаг дуучдийн тоглолт
  • Рагби, крикет спортын булан

Британийн соёл, боловсролтой холбоотой үйл ажиллагаанууд 09:00-17:00 цагийн хооронд тасралтгүй үргэлжилнэ.

ТӨГСӨВ

Та дээрх мэдээтэй холбоотой нэмэлт мэдээлэл авч санал хүсэлт тавих бол дараах мэргэжилтнүүдтэй холбогдоно уу.

С.Оюу

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Британийн Элчин Сайдын Яам

Утас: 990904037

Имейл: Oyu.Sukhbaatar2@fco.gov.uk

The third “Inspire Me” British education, culture and sports festival, organised by the British Embassy, will take place on 21 September 2019 in the White Rock centre in the National Amusement Park. Food and entertainment will be available throughout the day.

The success of past festivals mean that Inspire Me 2019 is highly anticipated by Mongolia’s youth. This year well regarded UK organisations such as ‘’Pingu’s English’’, ‘’Cambridge Assessment International Education’’, “London Academy of Music and Dramatic Art”,“Anglia Examination‘’ and ‘’Cambridge Assessment International Education’’ are travelling to Ulaanbaatar to take part in the festival. 

Highlights of this year’s festival will include inspiring talks from experts on UK education opportunities and career paths. There will be detailed information and advice from various stands on scholarships, IELTS tests, British universities and Mongolian schools with British curriculums.

One particularly esteemed guest will be British Member of Parliament and the chair of the Mongolian British Chamber of Commerce, Mr. John Grogan is visiting Mongolia to attend the festival and he will do a talk on British-Mongolian business relations to the business sector.

Her Majesty’s Ambassador to Mongolia, Mr. Philip Malone said: ‘’we are delighted to host this #InspireMe Festival and its focus on education. The UK has a lot to offer in the education field, whether that be studying in the UK itself or pursuing UK curricula and qualifications here in Mongolia. Everyone coming to the Festival will be able to learn more about UK education as well as having some fun while enjoying the entertainment and food!”

When you come to the festival, you have the chance to enjoy and learn more about:

  • British universities
  • Advice on studying in the UK
  • British government-funded Chevening Scholarships
  • IELTS test information
  • British food
  • Stand-up comedy, live music bands and performers
  • Rugby and cricket

Events showcasing British education, culture and sports will be happening all day on 21 September 2019 in the White Rock centre, Ulaanbaatar.

The end.

Contact: Oyu Sukhbaatar

Press and Public Affairs Assistant

British Embassy Ulaanbaatar

Tel: 99090437

Email: Oyu.Sukhbaatar2@fco.gov.uk

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.