Гладиаторуудын тухай таны мэдэхгүй баримтууд

Эртний Ромын хамгийн алдартай зугаацуулагчид байсан мэсчин боолуудын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Гладиаторуудын тухай таны мэдэхгүй баримтууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Тэд бүгд боолууд байгаагүй

Бүх гладиаторууд цэнгэлдэх хүрээлэнд гинжлэгдэн орж ирдэггүй байж. Манай эриний 1-р зууны үеийн булшны бичээсээс үзэхэд, анхандаа олзны хүмүүс болон гэмт хэрэг үйлдсэн боолуудыг тулалдуулдаг байсан ч удалгүй өөрчлөлт гарч эхэлжээ. Тулааны үеийн баяр хөөр, үзэгчдийн дэмжлэг маш их байсан учир нэр алдар, гавъяа шагналд татагдсан эрх чөлөөт эрчүүд ч бас тулаанд оролцох болсон байна. Ийм эрх чөлөөт тулаанчдын ихэнх нь мөнгөний төлөө улайрсан эрчүүд, тулааны гарамгай чадвар эзэмшсэн халагдсан цэргүүдээс бүрдэж байсан бол заримдаа дээд зиндааны язгууртнууд, хөлөг баатрууд эсвэл сенатууд өөрийн нэрийн дор дайчдыг тулалдуулдаг байсан аж.

Тэд бүгд боолууд байгаагүй

2 Гладиаторын тулаан нь эхэндээ оршуулгын ёслолын нэг хэсэг байжээ

Эртний бичгүүдэд Ромын энэхүү зугаа цэнгэл нь Этрускчуудаас өвлөгдөн ирсэн хэмээн тэмдэглэсэн байдаг боловч сүүлийн үеийн түүх судлаачид гладиаторын тулааныг чинээлэг язгууртны оршуулгын үеэр зохион байгуулдаг байсан цуст зан үйлээс үүсэлтэй гэж үзэж байгаа юм. Өндөр албан тушаалтай, язгууртан хүн нас барахад гэр бүлийнхэн нь боолууд болон ялтнуудын хооронд тулалдаан зохиож түүний алдар нэрийг хүндэтгэх заншилтай байсан байна. Ромын түүхч Тертулиан, Фестус нарын өгүүлснээр, Ромын ард түмэн хүний цусаар талийгаачийн сүнсийг ариутгадаг гэж итгэдэг тул  ийнхүү золиосонд гаргадаг байжээ. Энэхүү булшны дэргэдэх тулаан нь хожим Юлий Цезарийн нас барсан аав болон охиныхоо дурсгалд зориулан тулаан зохион байгуулах үеэс улам бүр хүрээгээ тэлсэн байна. Ийнхүү үзүүлэх тоглолт маш алдартай болж эхэлсэн тул МЭӨ 1-р зуунаас эхлэн засгийн газраас албан ёсоор нээлттэй гладиаторын тулаан зохион байгуулах болжээ.

Гладиаторын тулаан нь эхэндээ  оршуулгын ёслолын нэг хэсэг байжээ

3 Үхтлээ тулалдах албагүй байв

Холливудын кино болон телевизийн шоунд гладиаторын тулааныг цус асгарсан байдлаар дүрсэлдэг ч үнэндээ маш хатуу дүрэм журамтай байж. Тулаан ихэвчлэн биеийн ижил хэмжээтэй, ижил түвшний туршлагатай хоёр эрэгтэйн дунд явагддаг байсан. Шүүгчид тулалдааныг хянаж хэн нэг нь ноцтой гэмтэл авах юм бол тулааныг зогсоодог байж. Заримдаа үзэгчид хэт сунжирсан тулаанаас уйдах, эсвэл хэрэв үзэгчдийг хөгжөөсөн үзүүштэй тулалдаан болвол тулаанчид хоёулаа нэр төртэйгөөр талбайг орхих тохиолдол ч гардаг байсан гэнэ.

Гладиаторуудыг байрлуулж, сургах, хооллох нь үнэтэй тусдаг учраас  ивээн тэтгэгчид нь ч мөн тэднийг заавал үхүүлэх сонирхол байхгүй. Сургагчид нь тэдэнд алахгүй, шархдуулахыг заахаас гадна тулаанчид ч мөн адил өөрсдийн зэвсэг нэгт ахан дүүсээ хүнд шархдуулахаас зайлсхийнэ. Гэсэн хэдий ч гладиаторууд харгис, хатуу, богинохон амьдралыг туулдаг байсан ба ихэвчлэн 20-оод насны дунд үе хүртлээ амьдарч, түүхчдийн тооцоолсноор 5-10 удаа хэн нэгнийх нь үхлээр төгссөн тулаанд ордог байжээ.

Үхтлээ тулалдах албагүй байв

4 "Эрхий хуруугаа доош харуулах" дохио нь үхэл гэсэн утгатай биш ч байж мэднэ.

Хэрэв гладиатор хүнд шархадвал түүний хувь тавиланг үзэгчид шийддэг байжээ. Колизейд болдог тулаанд бол эзэн хаан гладиаторын үхэл амьдралыг шийддэг байсан ч удирдагчид болон тулааныг зохион байгуулагчид ихэвчлэн үзэгч олноор шийдүүлдэг байсан байна. Зураг болон кинон дээр ихэвчлэн “эрхий хуруугаа доош эргүүлэхийг” шархадсан гладиаторыг зүйл дуусгах дохио хэмээн харуулдаг. Тэгвэл энэ нь  баттай биш бөгөөд, зарим түүхчид үхлийг дуудах дохио нь эрхий хурууг дээш гозойлгох байсан, харин гараа атган хоёр хуруу гаргах, эрхий хурууг доош харуулах, нусны алчуур даллах зэрэг нь өршөөлийн тэмдэг байсан гэж үздэг. Ямар ч дохио хэрэглэдэг байсан үзэгчид “түүнийг явуул” эсвэл “түүнийг хөнөө” хэмээн чих дүлийрэм шуугилдах ба хэрэв үзэгчид ингэж хүсвэл ялсан гладиатор өрсөлдөгчийнхөө эгэмний дундуур эсвэл хүзүүгээр нь зүрх рүү сэлэм дүрж гүйцээх ёстой ажээ.

"Эрхий хуруугаа доош харуулах" дохио нь үхэл гэсэн утгатай биш ч байж мэднэ.

5 Гладиаторууд өөр өөр төрөл, ангилалд хуваагддаг байсан.

МЭ 80 оны үед Колизейн цэнгэлдэх хүрээлэн нээгдэхэд гладиаторын тулаан эрчимтэй хөгжсөөр маш сайн зохион байгуулалттай, цуст спорт болсон байв. Тулаанчдыг гаргасан амжилт, ур чадвар, туршлага, мэргэшсэн тулааны хэв маяг болон эзэмшсэн зэвсгийн төрөл зэргээр нь хэд хэдэн төрөлд ангилсан байна. Хамгийн алдартай нь “трэйс” (thraeces), мурмилон (murmillones) зэрэг илд бамбайгаар тулалдагчид байсан ба үүнээс гадна морь унаж цэнгэлдэхэд орж ирдэг экүитүүд (equites), хоёр дугуйт морин тэргэн дээр тулалддаг эссэдари (essedarii) болон хоёр сэлэм ашигладаг димакарус (dimachaerus) зэрэг төрлүүдийг ч дурдаж болно. Эдгээрээс хамгийн ер бусын төрөл нь тор болон сэрээт таяг төдийхнөөр зэвсэглэсэн рэтиарус (retiarius) нар бөгөөд тэд өрсөлдөгчдөө хөнөөхийн тулд эхлээд тороо ашиглан урхинд оруулахаар оролддог байжээ.

Гладиаторууд өөр өөр төрөл, ангилалд хуваагддаг байсан.

6 Маш ховор тохиолдолд амьтдын эсрэг тулалддаг байсан

Колизей болон Ромын бусад цэнгэлдэх хүрээлэнд амьтдын харгис тулаанууд болдог ч гладиаторууд оролцох нь ховор байж. Зэрлэг амьтадтай орооцолдох нь вэнатор болон бэстари (“venatores” and “bestiarii”) гэж нэрлэгдэх тусгай төрлийн тулаанчдын ажил бөгөөд тэд буга, тэмээн хяруулаас авахуулаад арслан, матар, заантай хүртэл тулалддаг байжээ. Амьтдын тулаан нь ерөнхийдөө цэнгэлдэхэд болох үйл явдлын нээлт болдог ба Колизей цэнгэлдэх хүрээлэнг нээх 100 өдрийн ёслолын үеэр есөн мянга гаруй амьтан алагдсан бөгөөд дараа нь эзэн хаан Траяаны зохиосон 123 өдрийн наадын үеэр 11,000 гаруй амьтан алагдсан байдаг. Үүнээс гадна амьтдыг сургаж үзүүлбэр үзүүлэх, мөн хүчээр хооронд нь тулалдуулдаг байсан аж.

Зэрлэг амьтдыг цаазын ял гүйцэтгэхэд түгээмэл ашиглахаас гадна ялтан болон Христийн шашинтнуудыг өлсгөлөн ноход, баавгай, арсланд хаяж өгөх нь өдрийн зугаа цэнгэлийн нэгээхэн хэсэг байсан юм.

Маш ховор тохиолдолд амьтдын эсрэг тулалддаг байсан

7 Эмэгтэй гладиаторууд

Эмэгтэй боолууд эрчүүдийн адил тулаанд ордог байсан ч цөөн хэдэн эрх чөлөөт эмэгтэйчүүд сайн дураараа илд атгадаг байжээ. Түүхчид анх хэдийнээс эмэгтэйчүүд тулаанд оролцох болсон цаг хугацааг нарийн мэдэхгүй байгаа ч МЭ 1-р зуун гэхэд энэ нь хэвийн үзэгдэл болсон байв. Эдгээр эмэгтэй тулаанчид эцгийн эрхт соёлтой Ромын нийгэмд тийм ч ихээр хүндлэгдээгүй бөгөөд эзэн хаан Домитиан (Domitian) тэднийг одойнуудын эсрэг тулалдуулах дуртай байсан ч цөөн хэд нь л ялалт байгуулсан аж. 2-р зуунд холбогдох гантиг чулуун дурсгал дээр Амазон болон Ахилла хэмээх хоёр эмэгтэйг нэр төртэй тулалдсан тухай дүрсэлжээ. Эмэгтэйчүүд амьтадтай тулалдахад ч мөн оролцдог байсан бөгөөд МЭ 200 оны үед эзэн хаан Сэптимус Сэвэрус эмэгтэйчүүдийг тулаанд оролцохыг хориглосон байна.

Эмэгтэй гладиаторууд

8 Гладиаторууд зохион байгуулалттай, нэгдмэл байсан

Хэдий албан хүчээр амьдрал үхлийн тулаанд оролцдог байсан ч гладиаторууд өөрсдийгөө ахан дүүс хэмээн үзэж зарим нь бүр “хамт олон” болон зохион байгуулагдсан байж. Тэд өөрсдийн сонгосон удирдагч болон хамгаалагч сахиустай бөгөөд хэн нэг нь тулаанд ялагдахад багийнхан нь зохих ёсоор оршуулга хийж, түүний алдар гавъяаг хүндэтгэдэг аж. Хэрэв талийгаач эхнэр хүүхэдтэй байсан бол тэд мөнгөн хэлбэрийн нөхөн төлбөрийг гэр бүлд нь өгдөг байсан.

Гладиаторууд зохион байгуулалттай, нэгдмэл байсан

9 Хэд хэдэн Ромын эзэн хаад гладиаторын тулаанд оролцож байсан

Гладиаторын тулаан зохион байгуулах нь Ромын эзэн хаадын хувьд олны талархлыг хүлээх хялбар арга байсан бөгөөд зарим нь үүнийг нэг алхам урагшлуулж өөрсдөө тулаанд оролцож байжээ. Калигула, Титус болон Хадриан зэрэг удирдагчид хяналттай нөхцөлд, мохоо сэлэмтэйгээр цэнгэлдэх хүрээлэнд тулалдаж байсан. Эзэн хаан Комодус ихэвчлэн аюулгүй байдлын үүднээс өндөрлөсөн тавцан дээрээс баавгай, ирвэс алж үзэгчдийг гайхшруулахыг хичээдэг байсан ба хэд хэдэн гладиаторын тулаанд мөн оролцож байсан ч өрсөлдөгчид нь туршлагагүй эсвэл айдаст автсан, зэр зэвсэг муутай үзэгчдийн төлөөлөл байдаг байж. Ийнхүү гарцаагүй ялалт байгуулсныхаа дараагаар Комодус өөрийгөө шагнадаг байсан гэнэ.

Хэд хэдэн Ромын эзэн хаад гладиаторын тулаанд оролцож байсан

10 Тэд олны танил, секс бэлгэ тэмдэг болдог байв

Ромын түүхчид тэднийг балмад догшин, харгис хэрцгий хүмүүс хэмээн тодорхойлдог байсан хэдий ч Гладиаторууд нийгмийн доод давхаргынхны дунд ихээхэн алдартай байв. Тэдний зургийг олон нийтийн газар ханан дээр зурж, хүүхдүүд шавраар хийсэн гладиаторын баримлаар тоглон, хамгийн алдартай тулаанчид өнөөгийн нэрт тамирчдын нэгэн адил нэрийн бүтээгдэхүүнтэй байсан юм. Тэд эмэгтэйчүүдийг зугаацуулдгаараа алдартай байсныг  "шөнийн цагаар охидыг торондоо байлгадаг", "бүх охидын мөрөөдөл" гэх зэргээр Помпейн ханын зурагт дүрсэлсэн байдаг. Олон эмэгтэйчүүд үсний хавчаар болон үнэт эдлэлээ гладиаторын цусанд дүрж зүүдэг, зарим нь бүр тэдний хөлсийг сэрэл өдөөгч болгон гоо сайхны бүтээгдэхүүндээ хольдог байжээ.

Тэд олны танил, секс бэлгэ тэмдэг болдог байв

10
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()