Казахстаны "унтуулдаг" тосгоны нууц

2013 онд Казахстаны Акмола мужийн Калачи хэмээх жижиг тосгоны оршин суугчдын дунд нэгэн нууцлаг өвчин тархах болжээ. Тэдний ихэнх нь нойрноосоо сэрж чадахгүй байснаас гадна дараа өдөр нь сэрэхдээ юу ч санахгүй байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “нойрны өвчин” хэмээн нэрлэж, өвчтөнүүдийн нас, амьдралын хэмнэл, агаарын чанар, хүн амын хэрэглэж буй ус, хоол хүнс гээд бүх л зүйлсийг шинжлэн үзсэн боловч тодорхой шалтгааныг илрүүлж чадаагүй юм. Ингээд хэсэг хугацаанд судалгаа явуулсны эцэст Казахстаны засгийн газар тэрхүү нууцлаг өвчин дэлгэрэх болсон гол шалтгааныг олсон гэж үзэж байна. 

Казахстаны "унтуулдаг" тосгоны нууц
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Уг нойрны өвчин нь хамгийн анх 2010 онд ойролцоох тосгонд бүртгэгдсэн  байж. 2013 онд ердөө 640 хүн амтай Калачи тосгоны 8 оршин суугч бүтэн долоо хоногийн турш унтсан ба тэд энэ хугацаанд зөвхөн угаалгын өрөө орох, бага зэрэг хоол идэх хугацаанд л сэрүүн байсан байна. Эдгээр эрүүл чийрэг насанд хүрэгчид гүн нойрноос сэрэх үедээ тэр хугацаанд болсон үйл явдлыг, тэр ч бүү хэл хоол идэх, эсвэл тамхи татах зэргээр сэрүүн байсан үеэ хүртэл санахгүй байжээ.

Нэг эр нийслэл хот Астанад сэрсэн боловч хэрхэн онгоцонд сууж тэнд очсоноо огт санахгүй байсан гэнэ. Тосгонд очсон хүмүүсийн дотор муухайрч, толгой эргэн, хий юм харах, зөвхөн өөрсдөө л харж буй зүйлийнхээ талаар хашгичиж, заримдаа огцом ууртай болж байлаа. Нэг дор 100 гаруй хүн өвчилж, тэжээвэр муур хүртэл энэхүү өвчинд нэрвэгджээ.

Энэхүү хачирхалтай үзэгдэл 2014 оны эхээр даамжирснаас хойш хавар, зуны хэдэн сарын турш дахин давтагдсаар байлаа. Ойролцоо орших ураны уурхайнуудыг гол буруутан гэж үзэж судлаачид хөрс, ус болон хоол хүнсэн дэх хорт хавдар үүсгэгч хий болох радоны найрлагыг шинжилсэн байна. Ингээд агаарт тархсан нүүрсустөрөгчийн хий, хүмүүсийн үс болон хумснаас цацраг идэвхит бодис илрүүлсэн хэдий ч оршин суугчдаас цацрагтай холбоотой ямар нэг гаж шинж тэмдэг илрээгүй тул эдгээр хүчин зүйлүүдийг хооронд нь холбож чадсангүй.

Хүмүүс хордсон байсан уу? Эсвэл хийрхэл, нийтийг хамарсан үймээн самуун гэх мэт зүгээр л олныг хамарсан сэтгэлзүйн өвчлөл байсан уу? 

Эцэст нь 2015 оны зун албаны хүмүүс энэхүү өвчлөл дэлгэрэх болсон гол шалтгааныг олсон хэмээн мэдэгджээ. Уурхайгаас ялгарч буй их хэмжээний нүүрс төрөгчийн дан исэл болон нүүрсустөрөгч нь агаар дах хүчилтөрөгчийн хэмжээг буурахад хүргэжээ. 2015 онд Засгийн газраас уг мэдэгдлийг гаргаж байх үед аль хэдий нь тосгоны 150 оршин суугч нүүж, 240 нь шилжих хүсэлт гаргасан байв.

Өвчин дэлгэрэх үеэр судалгаа явуулсан судлаач "BuzzFeed"-д ярилцлага өгөх үеэрээ, энэхүү дүгнэлт нь “зөвхөн онолын хувьд " тайлбарласан дүгнэлт бөгөөд одоог хүртэл анагаах ухааны талаас нь судалсаар байгаа гэжээ. Тэр жилийнх нь 12 сарын сүүлчээр, Казахстаны Үндэсний Цөмийн эрчим хүчний төвийн эрдэмтэд энэхүү дүгнэлтийг баталсан байна.

18
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()