Бүхнийг эхнээс нь эхлэхэд хэзээ ч оройтдоггүйг батлах 6 шалтгаан

Өнгөрсөнд болсон ямар нэг зүйлд харамсах тохиолдол цөөнгүй л гардаг. Тэр үед бүх зүйл дуусчээ, дахиад шинээр эхлэхэд хэтэрхий оройтож гэх бодол төрдөг. Боловсрол эзэмших, дадал зуршил, ааш зангаа өөрчлөхөд хэтэрхий оройтсон мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ аливаа зүйлийг эхлэхэд хэзээ ч оройтдоггүй юм. Ингээд хэрвээ та ямар нэг зүйлийг шинэчлэхэд, өөрчлөхөд оройтсон гэж үзэж байвал дараах зөвлөгөөг уншаад дахин нэг бодоод үзээрэй. 

Бүхнийг эхнээс нь эхлэхэд хэзээ ч оройтдоггүйг батлах 6 шалтгаан
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Одоо цагт амьдарч байгаа гэдгээ ойлго

Ихэнх хүмүүс өнгөрсөн, ирээдүйтэй зууралдсаар хамгийн чухал одоо цагийг мартаж орхидог. Өнгөрсөнд гаргасан ямарваа нэг алдаа нь биднийг дарвуулаа бүрэн дэлгэж цааш явахад саад болдог бөгөөд харин ирээдүй бол завь тань сүйрэх магадлалтай хадан хясаа мэт харагддаг юм. Үүний гол асуудал нь бид одоо цагийг мартаж: одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байж чадахгүй, одоо цагаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байгаад оршино.

Та яг одоо шинэ бизнес эхлүүлэхийг хүсэж байна уу? Эсвэл хэн нэгэнтэй харилцаагаа сэргээхийг хүсэж байна уу? Тэгвэл ирээдүйд үүсэх асуудлын талаар бодохгүйгээр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд урагшлах хэрэгтэй. Хэдийгээр асуудал, хүндрэл тулгарч болох ч ирээдүйн аз жаргалтай амьдралынхаа төлөө аливаа зүйлийг зоригтойгоор эхлүүлэх нь зүйтэй.

Одоо цагт амьдарч байгаа гэдгээ ойлго

2 Бүх зүйлийг өөрчилж болдог

Нэгэнт гаргасан алдааг засах боломжгүй гэж бодож байна уу? Алдаа бүр  сөрөг үр дагавартай байдаг ба тэрхүү үр дагаварыг мэдээж дахин мэдрэхийг та хүсэхгүй. Гэхдээ энэ бол сул дорой хүмүүсийн зан чанар юм. Нэг асуудал дээр анхаарал хандуулж, түүнийгээ эхлээд шийдвэрлэ. Шинэ өдөр бүр шинэ боломж гэдгийг санаарай. Мэдээж, бүх зүйлийг нэг дор нь шийдэх боломжгүй байдаг ч та бага багаар асуудлаа шийдвэрлэснээр нэг харахад томоохон асуудлаасаа ангижирсан байх болно. Ингээд таны амьдралын бүрхэг өдрүүд дуусаж, нартай сайхан өдрүүд үргэлжилнэ. 

Бүх зүйлийг өөрчилж болдог

3 Ирээдүй тодорхой бус

Ирээдүй тодорхой бус байдаг нь нэг талаараа бидний амьдралд өнгө нэмдэг юм. Та аливаа зүйлийг эхлүүлж үзэхгүйгээр хэрхэн төгсөхийг нь мэдэж чадахгүй. Магадгүй та ном бичихийг хүсэж байсан ч бусад хүмүүс таныг шоолох вий гэдгээс айж эхлээгүй байж болох юм. Гэхдээ таны бичсэн ном бусдад таалагдахгүй гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ? Таны өөртөө итгэлгүй байдлаас болж дэлхийн шилдэг зохиолч нэгээр багасах ч юм бил үү. Тиймээс та зоригтой алхмыг хийж үзэх нь зүйтэй. Заримдаа хүмүүс дэлхий ертөнц зөвхөн түүнийг тойрон эргэдэг мэт бодох нь бий.

Ирээдүй тодорхой бус

4 Та хэзээд өөрийгөө хөгжүүлэх боломжтой

Ихэнхи хүмүүс тавьсан зорилгодоо хүрээгүйн улмаас урам нь хугарч тухайн зүйлийг орхидог. Та гуниглах эрхтэй ч үүнийг хэтрүүлбэл сэтгэл санааны гүн дарамтанд ороход хүргэнэ. Бүх л хүмүүс алдаа гаргаж, азгүйдэлтэй нүүр тулгардаг харин түүнээс хурдан ангижирах нь хамгийн чухал. Өнөөдөр та ялагч уу ялагдагч уу гэдэг нь огтхон ч хамаагүй. Гагцхүү цаг тутамд өөрийгөө хөгжүүлж, түүнээсээ аз жаргалыг  мэдэрч, амьдралыг өөдрөгөөр харж хэвшсэнээр аливаад шинийг эрэлхийлэгч нэгэн болж чадна. 

Та хэзээд өөрийгөө хөгжүүлэх боломжтой

5 Таны хүсэл

Таны хүсэл мөрөөдөл л таныг зөөлөн буйдангаас хөдөлгөж, шинэ зүйл хийх эрмэлзлийг төрүүлдэг. Хүсэл мөрөөдөл байхад, та амьсгалж идэж байхад бүх зүйлийг өөрчлөх хүч таны гарт бий. Хэрвээ таны зүрхэнд гал асаж байвал та ямар ч саад тотгорыг үл хайхарч зорьсондоо хүрэх болно.

Таны хүсэл

6 Дурсамж, бахархал

Алдартай зохион бүтээгч, зохиолч, эрдэмтэд гээд түүхэн хүмүүс хийсэн бүтээсэн зүйлсээрээ амьд домог болж, үеийн үед дурсагдсаар байдаг.  Энэ л хүн байхын утга учир мэт. Нас ахихын хэрээр та үр хүүхдээсээ "Энэ миний аав" гэдэг үгийг сонсоход өөрөөрөө бахархах сэтгэл төрөх болно. Тэр цагт дэмий хоосон амьдраагүй гэдгээ та ухамсарлана. Иймд ямарваа нэг зүйлийг хийхэд хэзээ ч оройтдоггүй юм. Энэ нь ядаж л таны гэр бүл, үр хүүхдэд тань сайхан дурсамж, бахархал магадгүй таны үнэ цэнийг илэрхийлж ч болох. 

Дурсамж, бахархал

 


 

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()