Нигери хөвгүүдийн гар утсан дээрээ хийсэн уран зөгнөлт кино

Нөхөрлөл, дэврүүн хүсэл, мөнгөний хомсдол зэрэг хүчин зүйлс "The Critics" хэмээх кино зураг авалтын чадварлаг баг бүрэлдэх гол түлхэц болжээ. Нигерийн баруун хойд нутгийн эдгээр өсвөр насныхан хамтран одоогоор 20 гаруй кино хийгээд байгаа төдийгүй тэд "Nollywood"-ийн кино ертөнцийг байлдан дагуулах төлөвлөөтэй байгаа гэнэ. Тэд "YouTube"-ээс видео засварлах талаар суралцаж, ухаалаг утас ашиглан киногоо хийдэг байна. 

Нигери хөвгүүдийн гар утсан дээрээ хийсэн уран зөгнөлт кино
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Тэд ухаалаг утас болон видео засварлах үнэ төлбөргүй аппликэйшнүүдийг овжноор ашиглан ийнхүү бүтээлч санаагаа хэрэгжүүлжээ. Гэвч Кадуна мужид интернет, тог цахилгааны хүрэлцээ муутай байдаг нь эдгээр залуусын ажлыг удаашруулахад хүргэдэг аж. 

Анх "The Critics" багийнхан мөнгөө цуглуулан зураг авалтын тусгай эффектийг гаргах дэвсгэр болон ашиглах ногоон даавууг худалдан авч, хэрхэн хэрэглэхийг нь YouTube дээрх бичлэгээс сурсан байна. Ингээд тэд 2016 онд анхны киногоо хийсэн бөгөөд тус кинондоо органик түлш бүтээдэг 2 хүүгийн тухай өгүүлжээ.

Тэд анх эвдэрхий микрофоны суурь дээр хагарсан дэлгэцтэй ухаалаг утас суурилуулан ажлаа явуулдаг байв. Харин Нолливудын алдартай продюсер Ками Адетибагийн твиттер хуудаснаа тэдний тухай бичсэн нийтлэлийн ачаар 5800 долларын техникийн дэмжлэг авч чадсан байна. 

Дашрамд дурдахад, жил бүр гаргадаг киноны тоогоороо Нигерийн Нолливуд нь Энэтхэгийн Болливудын дараа буюу дэлхийд 2-т бичигддэг юм. 

Нолливудын кино зохиолуудын хамгийн түгээмэл сэдэв бол каннибализм болон ид шид юм. Харин "Critics" багийнхан шинжлэн ухааны уран зөгнөлт төрлөөр кино хийдэг байна. 

Энэхүү апокалипсийн дараах үеийг харуулсан богино хэмжээний "Z: Beginning" хэмээх кинонд харийнхны нууцлаг довтолгоонд нэрвэгдсэн 2050-аад оны Нигер улсын тухай өгүүлжээ. Тус киног бүтээхэд 7 сар шаардагдсан байна. 

"Z: Beginning" кино зураг авалтын ард

Тэд өөрсдийнхөө YouTube суваг дээр "бид жинхэнэ кино хийдэг, энэ тоглоом биш" гэдгийг онцолжээ. 

Саяхан Африкийн мэдээнд залуус шинэ киноны зураг авалт дээр ажиллаж байгаа тухай мэдэгджээ. 

"Бидний ойрын зорилго бол Нигерийн хамгийн амбицтай кино бүтээх явдал юм" хэмээн 19 настай найруулагч Годвин Жосаяа гэх хүү ярьсан байна. 

19
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()