Зүүдний тухай сонирхолтой 15 баримт

Зүүд бол бидний амьдралын тайлагдашгүй, гайхамшигтай зүйл юм. Түүнчлэн энэ нь МЭӨ 3100 оны үед хүмүүсийн амьдралд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Ромын эзэнт гүрний үед хүмүүсийн зүүдэлсэн зарим зүүдийг Сенатуудад дамжуулан хэлж, зүүдний тайлал хийдэг байсан гэнэ. Тухайн үеийн хүмүүс зүүдийг бурхнаас өгсөн мэдээлэл гэж үзэж, дайн тулааны үед хүртэл ашигладаг байжээ. Одоо ч гэсэн бид зүүднийхээ учрыг олох гэж их хичээдэг ч орчин үед зүүдийг хүний сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг болсон байна. Гэхдээ заримдаа алдартай зураач, урлагийн хүмүүс гайхалтай санаагаа зүүднээсээ олсон л байдаг шүү дээ. Тэгвэл бид зүүдний талаар хэр ихийг мэддэг вэ? Ингээд та бүхэнд дараах хачирхалтай баримтуудыг сонирхуулж байна.

Зүүдний тухай сонирхолтой 15 баримт
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бид зүүднийхээ 90%-г мартдаг

Сэрсний дараах 5 минутад бидний зүүдний тал нь мартагддаг бол 10 минутын дараа гэхэд 90% нь мартагддаг байна.

Бид зүүднийхээ 90%-г мартдаг

2 Хараагүй хүмүүс ба зүүд

Төрснийхөө дараа хараагүй болсон хүмүүс зүүдэндээ дүрс, зураглал хардаг гэнэ. Төрөлхийн хараагүй хүн ч гэсэн зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэх, сэтгэл хөдлөл зэргээ мэдрэн дүрс хардаг аж.

Хараагүй хүмүүс ба зүүд

3 Хүн бүр зүүдэлдэг

Ямар нэгэн сэтгэл зүйн эмгэгтэй биш л бол хүн бүр зүүдэлдэг. Хэрэв та зүүдэлдэггүй бол зүгээр л зүүдээ мартсан байх нь.

Хүн бүр зүүдэлдэг

4 Зүүдэндээ бид зөвхөн таньдаг хүмүүсээ л хардаг

Бид өдөр тутмынхаа амьдралд маш олон хүний нүүр царайг харж тэднийгээ өөрсдөө ч мэдэлгүй тогтоосон байдаг. Тэгээд шөнө нь зүүдлэхдээ тэр царайнуудаа хардаг байна.

Зүүдэндээ бид зөвхөн таньдаг хүмүүсээ л хардаг

5 Хүн бүрийн зүүд өнгөт байдаггүй

Хэвийн хараатай хүмүүсийн 12% нь хар цагаан өнгөөр зүүдэлдэг гэнэ. Харин үлдсэн хувь нь өнгөт байдаг. 1915-1950-аад оны үед хүмүүсийн ихэнх нь хар цагаанаар зүүдэлдэг байсан боловч 1960-аад оноос эхлэн өөрчлөгдөж эхэлжээ. Харин өнөө цагт 25-аас доош настнуудын 4.4% нь хар цагаанаар зүүдэлдэг гэсэн судалгаа гарсан байна. Үүний шалтгааныг өнгөт телевизор үзэж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарладаг юм.

Хүн бүрийн зүүд өнгөт байдаггүй

6 Зүүд нь билэгдлийн шинжтэй байдаг

Хэрэв таны зүүдэнд ямар нэг дүрс, байшин, газар ч юм уу зүүдлэгдэж байвал энэ нь тэдгээр дүрсээр өөр зүйлийг илэрхийлэн гаргаж ирж байгаа гэсэн үг гэнэ.

Зүүд нь билэгдлийн шинжтэй байдаг

7 Сэтгэл хөдлөл

Зүүдэнд мэдрэгддэг хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл бол санаа зоволт. Аз жаргалтай, сайхан байдлаас илүү сэтгэл зовоосон байдал л бидний зүүдэнд илүү хүчтэй мэдрэгддэг шүү дээ.

Сэтгэл хөдлөл

8 Ганцхан шөнийн дотор хэд хэдэн зүүд зүүдэлдэг

Хүн шөнө бүр дунджаар 1-2 цагийн туршид зүүд зүүдэлдэг байна.

Ганцхан шөнийн дотор хэд хэдэн зүүд зүүдэлдэг

9 Амьтад ч гэсэн зүүдэлдэг

Эрдэмтэд хэд хэдэн төрлийн амьтдын тархинд судалгаа хийж, хүнтэй адилхан зүүд зүүдэлдэг гэдгийг тогтоожээ. Нохой унтаж байхдаа гүйж байгаа юм шиг сарвуугаа хөдөлгөж, ямар нэг зүйл хөөж байгаа мэт аахилдгийг та санаж байна уу?

Амьтад ч гэсэн зүүдэлдэг

10 Биеийн хөдөлгөөн саажих

Хүн унтаж байх үед хүний нүд хөдөлж байдаг. Тайлбарлавал, насанд хүрсэн хүний нийт унтсан хугацааны 20-25% буюу шөнө унтаж байх үеийн 90-120 минутад нүд хөдөлж байдаг байна. Ингэж нүд хөдөлж унтаж байх үеэр хүний тархи бусад эрхтнүүдийнхээ хөдөлгөөнийг захирч, хөдөлгөөнгүй болгодог. Харин зарим тохиолдолд унтаж байх, унтахаас өмнө, хойно зэрэг үед хүн өөрөө унтаж байгаа ч тархи нь сэрүүн байх үе бий.

Биеийн хөдөлгөөн саажих

11 Зүүдний нэгдэл

Хүн зарим тохиолдолд унтаж байх үедээ гадны дуу чимээ, үйл явдлыг мэдэрдэг. Энэ үедээ өөрийн зүүдтэй, бодит амьдралын тэрхүү зүйлсийг хольж эхэлдэг байна. Жишээлбэл, та концерт үзэж байна гэж зүүдэлж, хөгжим нь маш чанга байсан гэж төсөөлье. Харин бодит амьдрал дээр хэн нэгэн таныг унтаж байхад хажууд чинь дуу сонсож байж болох юм.

Зүүдний нэгдэл

12 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүүд өөр өөр байдаг

Эрэгтэй хүмүүс бусад эрчүүдийнхээ талаар зүүдлэх нь их байдаг. Тэдний зүүдний 70 орчим хувь нь эрчүүд байдаг бол эмэгтэйчүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай яг л адилхан зүүдэлдэг гэнэ. Мөн эрчүүд зүүдэндээ их догшин, дээрэнгүй байдалтай байдаг аж.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүүд өөр өөр байдаг

13 Урьдчилан харах

Нэлээд олон хүнийг хамарсан судалгаагаар хүмүүсийн 18-38% нь өөрийн амьдралаа зүүдэндээ урьдчилан харж зүүдэлж байсан гэжээ. Амьдралаа зүүдэндээ урьдчилан харах боломжтой гэж үздэг хүмүүс судалгаанд оролцогсдын 63-98%-ийг эзэлж байсан гэнэ. 

Урьдчилан харах

14 Хурхирч байхдаа зүүдэлдэггүй

Хүн хурхирч байхдаа зүүдэлж чаддаггүй.

Хурхирч байхдаа зүүдэлдэггүй

15 Зүүдэндээ дур тавих

Хүн зөвхөн бодит амьдрал дээр л сексээс мэдрэмж авдаггүй. Унтаж байхдаа ч мөн адил дур тавьсан мэдрэмжийг авч чаддаг байна. Учир нь зүүдэндээ мэдэрч байгаа үнсэлт, хүрэх мэдрэмжүүд нь бодит амьдралтай л яг адилхан хүчтэй, сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм.

Зүүдэндээ дур тавих

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()