Та хэнийх нь царайг илүү үзэсгэлэнтэй харагдана гэж бодож байна вэ? /Сонжоо/

2019-09-14, 13:52
8,891

Хүний зан аашийг илтгэх шинжүүд үргэлж тогтвортой байдаггүй бөгөөд байнга хувьсан өөрчлөгдөх нь бий. Гэсэн хэдий ч сонжоо ашиглан таныг ямар хүн болохыг бага зэрэг мэдэх боломжтой юм. Жишээ нь, алхаж буй байдлаар таны эмзэг талыг, ариун цэврийн цаасаа хэрхэн өлгөдөг вэ гэдгээс таны өөртөө итгэлтэй байдлын талаар ихийг мэдэж болдог. Үүнээс гадна таны зан аашийг ч тааварлаж болдог.

Ингээд та доорх таван зургийг хараад хэн нь эргэж харах үедээ хамгийн үзэсгэлэнтэй харагдахыг төсөөлөөд үзээрэй. Гэхдээ “үзэсгэлэнтэй” гэх ойлголтод сайхан харагдах стандарт байхгүй бөгөөд та өөрийн мэдрэмжээ л даган сонголт хийх хэрэгтэйг санаарай.

Та хэнийх нь царайг илүү үзэсгэлэнтэй харагдана гэж бодож байна вэ? /Сонжоо/
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Эхний эмэгтэй

Хэрэв та эхний зургийг сонгосон бол харьцангуй тайван, өөртөө итгэлтэй хүн юм. Аливаа саад бэрхшээлээс айдаггүй бөгөөд бүхий л хэцүү асуудлыг толгой гудайлгүйгээр шийдвэрлэхэд үргэлж бэлэн байдаг. Мөн өөрийн дуртай зүйлээ урам зоригтойгоор хийж чаддаг.

Амархан бууж өгдөггүй бөгөөд ямар ч гэнэтийн үйл явдалд бэлэн байдаг. Зорилгодоо хүрэх тэвчээртэй, хэрэгтэй зүйлсээ өөрийн болгох чадвартай ба ичимхий бус харин ч шийдмэг, юу хүсэж буйгаа сайн мэддэг.

Эхний эмэгтэй

2 Хоёр дахь эмэгтэй

Хоёр дахь зургийг сонгосон бол та бусадтай амархан харилцаа тогтоож чаддаг, нийтэч хүн юм. Бага зэрэг гэнэн, итгэмтгий хэрнээ хөнгөн хийсвэр байж болох ч та яаж зорьсондоо хүрэхээ сайн мэддэг. Мөн амархан яриа өрнүүлж болохуйц хүн бөгөөд ихэвчлэн хөгжилтэй, сайхан ааштай байдаг.

Эргэн тойрны хүмүүстээ өөрийн уйтгар гунигийг бус инээмсэглэлээ харуулах дуртай. Эерэг байж муу муухайг зүрх сэтгэлээсээ хол байлгахыг хичээдэг ч заримдаа бага зэргийн сөрөг утгатай үгэнд л маш ихээр гомдох нь бий.

Хоёр дахь эмэгтэй

3 Гурав дахь эмэгтэй

Хэрэв та энэ зургийг илүүд үзсэн бол ерөнхийдөө төлөв даруу, ичимхий хүн юм. Хүмүүстэй шууд холбоо үүсгэхгүй боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрийгөө бүрэн харуулдаг. Та бүх зүйлс төлөвлөсний дагуу байхад дуртай.

Мөн сайхан сэтгэлтэй, өөдрөг нэгэн бөгөөд ямар нэгэн зүйлийг сэтгэл санаандаа нөлөөлтөл удаан бодож явдаггүй. Сэтгэлийн гүнээсээ бусдын мэдрэмж, сэтгэхүйг ойлгохыг хичээдэг. Бусдыг үргэлж эхэнд тавьдаг ч хааяа өөртөө цаг гаргаж байх нь зөв юм.

Гурав дахь эмэгтэй

4 Дөрөв дэх эмэгтэй

Хэрэв дөрөв дэх зургийг сонгосон бол, та маш сайн биеэ барих чадвартай хүн юм. Таныг будлиулахад амаргүй бөгөөд та зүрх сэтгэлээс илүүтэй ухаан бодолдоо захирагддаг. Түүнчлэн маш их амжилтад хүрч чадна гэдгээ мэддэг тул сорилт, бэрхшээлээс айдаггүй.

Өөрийнхөөрөө бахархал дүүрэн амьдардаг. Ерөнхийдөө таныг уужуу дөлгөөн хүн гэж дүгнэж болно. Бусдад санаа тавьж чаддаг бөгөөд өөрийн зорилгодоо хүрэх үүднээс бусдад муу зүйл хийдэггүй. Гаднаасаа ихэмсэг хөндий харагдах ч хүмүүст хэрэгтэй үед нь туслахад хэзээд бэлэн, нийтэч байж чаддаг.

Дөрөв дэх эмэгтэй

5 Тав дахь эмэгтэй

Тав дахь зургийг сонгосон нь таныг бие даасан, тэвчээртэй хүн болохыг харуулна. Зорилгодоо үргэлж хүрдэг, хэрэгтэй бол өөрийгөө хөгжүүлж чаддаг, өөртөө итгэлтэй. Биеэ даасан зантай тул бусдаас тусламж гуйх нь ховор. Мөн хэн нэгэн танд санаа тавьж, дэмжлэг үзүүлэх үед тэр бүр хүлээж авдаггүй.

Зөрүүд учраас таныг ямар нэг зүйл дээр бодлоо өөрчлөхийг ятгахад амаргүй байдаг. Танд шинэ хүмүүстэй танилцаад байх зав ч байдаггүй. Түүнчлэн зөвхөн таныг ойлгож, зүрх сэтгэлд тань байраа эзэлж чадсан хүмүүстэй л найзууд болдог.

Тав дахь эмэгтэй

26
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()