Уйдсан үедээ орж цаг нөгцөөх хөгжөөнтэй сайтууд

Хэрэв та хийх зүйлгүй эсвэл үнэхээр юм хийхийг хүсэхгүй байгаа бол дуулж, дуугүй байж, эсвэл хөлөө савлан суусан ч болно. Гэвч хэрэв та компьютерийн хулганаа байнга хөдөлгөж, тэгсэн атлаа ямар ч  утга учиргүй зүйл хийх өвөрмөц сонирхолтой нэгэн бол энэхүү нийтлэлд дурьдах сайтуудад анхаарлаа хандуулаарай.

Уйдсан үедээ орж цаг нөгцөөх хөгжөөнтэй сайтууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Үл үзэгдэгч үнээг олох

Таны даалгавар бол үл үзэгдэх үнээг олох явдал бөгөөд зөвхөн "Үхэр, үхэр, үхэр, үхэр" гэсэн хашгираанаар баримжаа авна. “Үхэр” гэх дуу чангарах тусам үнээ тантай ойрхон байгааг илтгэнэ. Харин үнээг олох үед курсорын хэлбэр өөрчлөгддөг. Тиймээс даалгавраа хүндрүүлэхийн тулд энэ функцийг тохиргоон дотроос идэвхгүй болгож болно. Мөн дэлгэцийн баруун дээд буланд байрлах тоолуур нь дэлхий даяарх бусад тоглогчид хичнээн үнээ олсон, мөн хэдэн хувь нь олсон болохыг харуулна.

https://findtheinvisiblecow.com/

Үл үзэгдэгч үнээг олох

2 Хязгааргүй гэдэг нь хязгаар биш!

Дүрсийг эцэс төгсгөлгүйгээр томруулан харах боломж. Энэ нь магадгүй төгсгөлтэй байж болох ч, та хэзээ ч түүний төгсгөлд хүрч чадахгүй. Дүрсийг томруулах тусам дараа дараагийн дүрсүүд ар араасаа гарч ирж, таныг сюрреал зургийн ертөнцөд аваачих болно.

https://zoomquilt.org/

Хязгааргүй гэдэг нь хязгаар биш!

3 Мууран бороо

Дээрээс хар, цагаан мууруудаар бороо орж, та тэднийг буцаан шидэх болно. Энэ бол муур тэжээдэг хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх муугүй арга юм.

https://cat-bounce.com/

Мууран бороо

4 Өнгө таагаарай

Та хорин секундэд аль болох олон өнгө таах хэрэгтэй. Өнгө өнгийн дугуй дүрсүүдээс дээд талын өргөн тууз дотор байгаа өнгийг олж сонгох юм. Ингэхдээ эхлээд танд 4 өнгө бүхий дугуй дүрсээс сонгох эрх өгөх ба яваандаа дугуй дүрсүүдийн тоо улам нэмэгдэж, өнгө нь ч хоорондоо улам бүр төстэй болдог.

http://kolor.moro.es/

Өнгө таагаарай

5 Хөгжмийн тайвшрал

Цэнхэр бөмбөлөгүүдийн шугамыг дагаж, хөгжмийн сайхныг мэдрээрэй. Энэ нь 2000-аад оны үед Windows-д суурилуулсан тоглуулагчтай төстэй сайт юм.

http://musiccanbefun.edankwan.com/

Хөгжмийн тайвшрал

6 Бодит тетрис

Ретро орчин бүхий ретро тетрис нь дүрсийг эргүүлэхэд давхар дэлгэц эргэдгээрээ ердийн тетрисээс ялгаатай юм. 

http://firstpersontetris.com/

Бодит тетрис

7 Роршахын зураг

Өнгөт утаагаар тэгш хэмт зураг зураарай.

http://weavesilk.com/

Роршахын зураг

8 Хэмнэл цуглуул

Танд долоон битбоксер, 20 дүрс байгаа бөгөөд эдгээр нь тус бүрдээ өвөрмөц хэмнэлийг гаргадаг.

https://www.incredibox.com/demo/v2

Хэмнэл цуглуул

9 Бороо

Тус сайтад зочлоод борооны чимээ сонсон сайхан мэдрэмж авах боломжтой. Ингээд л боллоо.

https://rainymood.com/

Бороо

10 Могой загасан тулаан

Курсороо хөдөлгөж, үл таних хүнийг могой загасаар шавхуурдаарай.

http://eelslap.com/

Могой загасан тулаан

11 Хакер симулятор

Хэрэв та өөрийгөө Холливудын киноны хакер шиг мэдрэхийг хүсвэл энэ сайт руу ороод кейбордын дурын товчлуурыг дараарай. 

Гэхдээ дэлгэцний доор зааж өгсөн товчны хослолуудыг дарвал таныг криптовалютын сурталчилгаа руу аваачина гэдгийг санаарай.

http://www.hackertyper.com/

Хакер симулятор

12 Дэмий сайтуудын цуглуулга

Хэрэв танд дээрх сайтууд танд хангалттай биш бол https://theuselessweb.com/ руу орж, PLEASE товчийг дарж, хамгийн утгагүй, дэмий сайтууд руу зочлоорой. Зайдас нисгэх, эцэс төгсгөлгүй морины уралдаан гэх мэт янз бүрийн сайтууд үүнд бий.

Дэмий сайтуудын цуглуулга

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()