Ямар үеийн төлөөлөл гэдгээс хамаарч та бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүмүүсийг өсч торнисон цаг хугацаа, үйл явдал, орчин нөхцлийн харилцан адилгүй байдлаас үүдэн төрсөн оноор нь X, Y, Z гэхчлэн үеүүдэд бүлэглэн хувааж үздэг. Тэгвэл эдгээр үеийнхэн нь хоорондоо хэр их ялгаатай, хэдэн насаар зааглагддаг зэргээр хүмүүсийн дунд маш их эргэлзээ үүсгэж байгаа билээ. Нэгэн сонирхолтой баримт өгүүлэхэд "Y" үеийнхэн 2025 гэхэд АНУ-ын орлогын 46 хувийг бүрдүүлэх ба та тэдний хэн болох, юу хүсч буйг ойлгохгүйгээр тэднээс ашиг хүртэх боломжгүй. Цаашилбал, нэг үеийн худалдан авах чадвар буурч байхад (жишээ нь Boomers)  нөгөө нь өсч байдаг аж.

Ямар үеийн төлөөлөл гэдгээс хамаарч та бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүмүүс хөгширсөн ч төрсөн өдөр нь хэвээр үлддэг

Үе үеийг хооронд нь ялгахад эргэлзээтэй болгодог нэг ерөнхий хүчин зүйл бол нас. Хүмүүсийг аль үеийнх болохыг тодорхойлохдоо жинхэнэ насаар нь бус төрсөн оноор нь тооцдог. Учир нь тэд хамтдаа хөгширч байдаг. Жишээ нь, миллениалуудыг одоо үеийн оюутнууд (18– 22насныхан) гэж ойлгодог бол  та энэ үеийнхэн бус тэдний амьдралын нэгэн үе шатын тухай л бодож байна гэсэн үг. Миллениалууд их сургуулиа хэдийн төгсөж одоо тэнд "Z" үеийнхэн ноёрхож байгаа. Хэрэв та өөрийгөө аль үед хамаарахыг мэдмээр байвал хэдэн онд төрснөө бодоод үзээрэй. Жишээ нь, X үед хамаарах 1998 онд 18 нас хүрсэн хүн бол одоо 40 орчим насныхан байна. Тухайн үедээ, тэр хүн олон өөр зүйлд анхаарлаа хандуулж, одоо маркетингийн шинэ мэдээллүүдийг хүлээж авамтгай байдаг. Хэдэн настайгаасаа үл хамааран та тухайн харьяалагдах үеийнхээ л гишүүн гэж тооцогддог.

Хүмүүс хөгширсөн ч төрсөн өдөр нь хэвээр үлддэг

2 2019 оны байдлаар, үеийн ангилал:

Бүүмерүүд: 1944-1964 оны хооронд төрсөн хүмүүсийг бүүмерүүд гэж үздэг. Одоогоор 55-75 насныхан гэсэн үг юм.

"X" үеийнхэн: 1965-1979 оны хооронд төрсөн, одоо 40-54 настай хүмүүс "X" үед багтдаг. 

"Y" үеийнхэн: 1980 -1994 оны хооронд төрсөн одоо 25-39 насныханыг "Y" үеийнхэн буюу Миллениалууд гэдэг. Энэ үе нь дотроо 2 хуваагдах бөгөөд Y1 үе-25-29, Y2 үе-29-39 насныхан багтах ба хамтад нь Миллениалууд гэж нэрлэдэг байна. 

"Z" үеийнхэн: Хамгийн шинэ үеийнхэн буюу 1995-2015 оны хооронд төрсөн 4-24 насныханыг "Z" үеийнхэн хэмээн нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл  "Z" үеийнхэнд хамгийн залуу үе багтаж байгаа юм. 

2019 оны байдлаар,  үеийн ангилал:

3 Үе үеийнхнийг өөрөөр нэрлэх нь яагаад чухал вэ?

Ийнхүү үеүүдэд хуваахдаа ойролцоогоор 20 жилээр зааглаж үздэг бөгөөд тухайн үеийнхээ онцлогоос шалтгаалан зан ааш, амьдрах хэв маяг, үнэт зүйлс, зорилго тэмүүллээрээ өөр хоорондоо ялгарч байдаг. Үе тус бүрийг ангилан судалснаар тэдний хэрэгцээг тодорхойлох маркетингийн ач холбогдолтой. Үүнээс гадна зөвхөн насны ялгааг хараад зогсохгүй, тухайн үеийнхэнд гарч буй нийтлэг өөрчлөлтийг мэдэрч байх нь чухал юм.  Тухайлбал, 10 жилийн дараа гэхэд Миллениалуудын үнэт зүйлс, хэрэгцээ нь өөрчлөгдөх ба түүнд тохирсон маркетингийн арга барил боловсруулах шаардлага гарна.

Товчхондоо бол, хэдэн ч цагаан толгойн үсгээр нэрлэн ангилж байсан, тухайн бүлэг хүмүүст тохирсон маркетингийн бодлого баримталж, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг танин мэдэх нь хамгийн чухал юм. 

Үе үеийнхнийг өөрөөр нэрлэх нь яагаад чухал вэ?

4 Үе үеийн хүмүүс хоорондоо ямар ялгаатай вэ?

Яг тодорхой ангилсан он жилүүд нь маргаантай хэдий ч ерөнхий хүрээллээрээ өөрийн аль үед хамаарахыг мэдэж аваарай. Мөн залуу үеийнхэн өмнөх үеийнхнээ бодвол технологийн хэрэглээ өндөртэй байдаг ба жишээ нь Америкчуудын 95 хувь нь ухаалаг утастай боловч Z үеийнхэн (хамгийн залуу үе) хамгийн өндөр хэрэглээтэй байдаг аж.

Үе үеийн хүмүүс хоорондоо ямар ялгаатай вэ?

5 "Бүүмер" үеийнхэн

Төрсөн он: 1944-1964

Одоогийн нас: 55- 75

Медиа хэрэглээ: Бүүмер үеийнхэн телевиз, радио, сонин сэтгүүл зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийг хамгийн өргөнөөр хэрэглэгчид. Хэдий ийм хуучинсаг хэрэглээтэй ч тэдний 90 хувь нь фэйсбүүк хаягтай. Энэ үеийнхэн гэр бүлийнхэн болон хуучны найзуудтайгаа холбоотой байхын тулд технологийг ихээр ашиглах болсон. 

Санхүүгийн дадал: Тэд гүйлгээ хийхийн тулд банкны салбарыг зорих бөгөөд худалдаа хийхдээ бэлэн мөнгө ашиглахыг илүүд үздэг хэвээр.

Үйл явдал: Дэлхийн 2-р дайнаас хойших сэргэлт, хүйтэн дайн

Санхүүгийн байдал: Тэд бол бусад үеийнхэнтэй харьцуулахад хамгийн их хөрөнгө хуримтуулсан бөгөөд үүнийгээ хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулдаг. Энэ үеийнхэн хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс илүүтэй сайн боловсрол олгохыг илүүд үздэг.  Тийм ч учраас тэдний олонх нь тэтгэвэр, нийгмийн даатгалын хуримтлалаа цуцалж, зээлийн төлөлтөд зарцуулж байгаа нь эргээд энэ үеийнхэн тэтгэврээ өөрсдөө хэрхэн авах вэ хэмээх асуудал үүсгэж байна. 

"Бүүмер" үеийнхэн

6 "X" үеийнхэн

Төрсөн он: 1965- 1979

Нас : 40- 54

Өөр нэршлүүд: "Latchkey" үеийнхэн, MTV үеийнхэн

Медиа хэрэглээ:  Сонин сэтгүүл уншиж, телевиз үзэн радио сонсдог хэвээр боловч үүний хажуугаар долоо хоногт 7 цагийг Фэйсбүүкт (бүх үеүдийн дундаас хамгийн өндөр үзүүлэлт) өнгөрөөдөг.

Санхүүгийн дадал: Тэд технологи ашиглах дуртай учир санхүүгийн талаарх мэдээ мэдээллийг онлайнаар авдаг боловч аливаа гүйлгээг биечлэн хийхийг илүүд үздэг. Санхүүгийн гүйлгээг зайлшгүй биечлэн хийж байх нь итгэлцэл найдвартай байдлын илэрхийлэл гэж үздэг.

Үйл явдал: Хүйтэн дайны төгсгөл, компьютер, технологийн өсөлт, нийгмийн шилжилтийн үеийн дундах төөрөгдөл

Санхүүгийн байдал: "X" үеийнхэн гэр бүлийн байдлаа сайжруулах, үр хүүхдээ өсгөж, оюутны зээл төлж, ахмад настан аав ээждээ санаа тавьж байна. Эдгээр нь тэднээс их хэмжээний санхүүгийн чадавхи шаарддаг. АНУ-д X үеийнхэн дунджаар 142,000 гаруй долларын өртэй байдаг ба ихэнх нь моргажийн зээл юм. Тэд зээлээ төлөхийн хажуугаар ирээдүйдээ тогтвортой хуримтлал үүсгэх гэж хичээж байна.

"X" үеийнхэн

7 "Y" үеийнхэн буюу Миллениалууд

Төрсөн он: 1980 -1994

Нас : 25 - 39

Өөр нэршлүүд: Gen Y, Gen Me, Gen We, Echo Boomers

Медиа хэрэглээ: 95 хувь  нь телевиз үзсэн хэвээр боловч уламжлалт нэвтрүүлгүүдийн байрыг "Netflix" эзэлжээ. Энэ үеийнхэн гар утасны хэрэглээ өндөртэй хэдий ч онлайн худалдан авалт хийхдээ компьютер ашигладаг хэвээр. Мөн хэд хэдэн нийгмийн сүлжээний хаягтай байдаг.

Санхүүгийн дадал: Миллениалууд өмнөх үеийнхнээ бодвол нэг брэнд тууштай хэрэглэх нь ховор байдаг. Тэд үр нөлөөгүй бүтээгдэхүүн эсвэл чанаргүй муу үйлчилгээнд тэвчээр муутай ханддаг бөгөөд үүнээс болоод тэд "Apple" болон "Google" гэх мэт нэлээд туршлагатай брэндийг түлхүү хэрэглэдэг. Тэд дижитал хэрэгсэл ашиглан өр зээлээ хянахаас гадна банкийг ажил хэргийн л холбоотой гэж үздэг.

Үйл явдал: Эдийн засгийн хямрал, 9-р сарын 11-ний халдлага, интернэт болон олон нийтийн сүлжээний тэсрэлт, 

Санхүүгийн байдал: Тэд их хэмжээний оюутны зээлтэйгээр ажлын талбарт гарч байна. Энэ нь хурим хийх, байшин худалдан авах зэрэг томоохон худалдан авалтуудаа хойшлуулах гол шалтгаан болж байна. Санхүүгийн тогтворгүй байдлаас болоод Миллениалууд  нэн шаардлагатай хэрэгцээнд чиглэсэн үйлчилгээг илүүд үзэж, томоохон худалдан авалтыг нь чиглүүлж өгөх хамтрагчтай болохыг хүсч байна.

"Y" үеийнхэн буюу Миллениалууд

8 "Z" үеийнхэн

Төрсөн он: 1995 - 2019

Нас : 4 - 24

Өөр нэршил: iGeneration, Post-millennials, Homeland Generation

Медиа хэрэглээ: "Z" үеийнхэн дунджаар 10 орчим настайгаас гар утас хэрэглэж эхэлжээ. Ихэнх нь багаасаа ээж аавынхаа гар утас, таблетаар тоглож өссөн буюу тэд харилцаа холбооны эрин үед өсч торниж байгаа учраас гар утас бол тэдний хамгийн өргөн хэрэглээ юм. 

Санхүүгийн дадал: Энэ үеийнхэн Миллениалуудад тулгарч буй асуудлыг тодорхой хэмжээнд харж, ойлгож өссөн учир санхүүгийн хувьд илүү хуучинсаг үзэл баримтлалтай байдаг байна. Өөрөөр хэлбэл, тэд өр зээлээс зайлсхийж, үүнд нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг илүүд үздэг. Гэвч тэд зээлийн карт, интернэт банкийг хамгийн ихээр ашигладаг ба 50-аас илүү хувьд нь хамгийн багадаа 3 сар биечлэн банкаар үйлчлүүлээгүй байдаг аж. 

Үйл явдал: ухаалаг утас , нийгмийн сүлжээ , улс оронд дайн болоогүй байх үеийг хэзээ ч мэдэхгүй, эцэг эхийнхээ (Gen X) тулгарч буй бэрхшээлүүдийг харж байгаа.

Санхүүгийн байдал: Хувийн санхүүгийн талаар дөнгөж суралцаж эхлэж байгаа. Тэд санхүүгийн мэдлэгтэй болох хүсэлтэй байхаас гадна өмнөх үеийнхнээ бодвол эртнээс хадгаламж нээх хандлагатай. 

"Z" үеийнхэн

9 Өөр өөр үеийн хүмүүсийн санхүүгийн дадал яагаад ялгаатай байна вэ?

Тэд өөр өөр хугацаанд ажиллаж, адилгүй хэмжээний хөрөнгө хуримтлуулсан байдаг.

  • Өөр өөр үеийнхэн анхны машинаа худалдан авах, хүүхдүүдийн сургалтын төлбөр, тэтгэврийн хуримтлал гээд хадгаламж нээж эхлэх хугацаа нь адиилгүй байдаг.
  • Тэд технологийн хөгжлийн өөр өөр цаг үед өсч торнисон байх ба санхүүгээ удирдах өөр өөрийн арга барилтай.
  • Тэд өөр өөр санхүүгийн орчин нөхцөлд өсч торнисон нь үзэл бодолд нь ч бас нөлөөтэй байдаг аж.

Өөр өөр үеийн хүмүүсийн санхүүгийн дадал яагаад ялгаатай байна вэ?

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()