Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16, 16:05
4,387

Өнөө үед биеэ хамгаалж сурах нь янз бүрийн аюулаас өөрийгөө аврах нэгэн арга билээ. Тулааны урлаг нь бие хамгаалах урлагаас өөр боловч та биеэ хамгаалах зорилгоор тулааны урлагийг эзэмшсэн байхад илүүдэхгүй. Та насан туршдаа тулааны урлагаар хичээллэх шаардлагагүй ч бид та бүхэнд сурсан байхад илүүдэхээргүй, бас ч хүү сурахад хялбар тулааны урлагуудаас хүргэж байна.

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Ямар тулааны урлагийг сонгон хичээллэхээ та өөрийн бие, чадвартаа тохируулан сонгоорой. Хэдхэн сар л хичээллэхэд хангалттай хэмжээнд биеэ хамгаалах чадвартай болно.

 

7 Муай Тай бокс

Муай Тайг анх Тай бокс хэмээдэг байсан бөгөөд кикбокстой хамт гарч ирсэн тулааны урлаг юм. Ихэнхдээ армид бие хамгаалах хичээл болгон ашиглагддаг. 

Муай Тай, бокс хоёр хоорондоо төстэй боловч Муй Тайд тохойлдох, өвдөглөх, барилдах зэргийг хийж болдог. Хүссэнээ хийж болдог тулаан учраас гудамжны зодоонд ихээр ашигладаг байна. 

Муай Тай бокс

6 Крав Мага /Krav Maga/

Бөх, бокс, жудо, карате болон бусад тулааны урлагуудыг нэгтгэсэн Крав Магаг бодит амьдрал дээр ашиглахад олон талын эерэг нөлөөтэй ажээ. Энэхүү тулааны урлагийг Ими Литченфелд хэмээх алдартай тулаанч зохиосон бөгөөд үүгээр хичээллэх нь уураа зөв гаргах хамгийн энгийн арга гэнэ. 

Одоогоор Крав Магаг олон улсын хэмжээнд цэргийн ангиудад заадаг  байна. Жишээлбэл, тус тулааны урлагийг Израйлын хэд хэдэн цэргийн ангиуд байнгын бэлтгэл сургуулилт болгон ашигладаг аж. Крав Магаг онлайнаар эсвэл тулааны төвүүдээр заалган сурч болно.

Крав Мага /Krav Maga/

5 Жит Кун До

Жит Кун До нь Брюс Лигийн зохиосон философи, тулааны урлаг дээр үндэслэн гарсан тодорхой нэг дүрэм журамд захирагддаггүй Хятад тулааны урлаг нэг төрөл юм. 

Энэхүү тулааны урлагийн гол онцлог нь аль болох бага хөдөлгөөн хийж, өөрийгөө ядраахгүйгээр өрсөлдөгчөө буулгаж авах юм.

Тус техникийг эзэмшснээр гудамжны зодоонд өөрөөсөө хүчтэй, том биетэй хүнд цохиулахгүйгээр ялалт байгуулах боломжтой гэнэ. 

Брюс Ли энэхүү тулааны урлагийг хуурай газар сэлэхтэй адил хэмээж, хамгийн сайн тамирчин бол ус шиг байх ёстой гэж хэлжээ.

Жит Кун До

4 Холимог тулаан

Холимог тулааны урлаг нь анх АНУ-д үүссэн бөгөөд эмэгтэй хүмүүс ч хичээллэдэг байж. Тиймээс та эрэгтэй ч бай эмэгтэй ч бай уг урлагаар хичээллэн биеэ хамгаалах боломжтой.

Холимог тулаанд дүрэм гээд байх зүйл бага бөгөөд харин биеийн доод эмзэг хэсэг рүү нь цохих, өвдөглөх, нүд , хүзүү рүү нь цохих хориотой байдаг.

Холимог тулаан

3 Бокс

Бээлий өмсөж зөвхөн нударгаараа тулалддаг тул гудамжны зодооноос хол мэт боловч биеийг маш сайн хөгжүүлдэг. Түүнчлэн нударгаа ашиглах нь аливаа биеэ хамгаалах урлагийн үндэс гэдгийг санах хэрэгтэй. Сонирхогчийн болон мэргэжлийн гэж хуваагддаг энэхүү урлаг нь Олимпын спортын нэг төрөл бөгөөд олон улсад хамгийн алдартай тулааны спорт яах аргагүй мөн.

Бокс

2 Жиу Жицу

Хэвтээ тулаан хэмээн нэрлэгддэг Бразил Жиу Жицу нь жудо бөхөөс үндэслэн үүссэн тул зарим талаараа жудотой төстэй байдаг байна. Тус спортоор хичээллэдэг байсан Ройс Грэси нь холимог тулааны UFC-ийн анхны аварга болж байв.

Жиу Жицугаар жижиг биетэй, хүч багатай хүн хичээллэхэд хамгийн тохиромжтой бөгөөд учир нь энэ спортод өндөр, жин төдийлөн чухал биш байдаг. 

Жиу Жицу

1 Жудо

Жудо бол Олимпын спортын хамгийн өрсөлдөөнтэй төрлүүдийн нэг юм. Жудогоор барилдахад хүч их шаардахын хэрээр ухаан ч бас ихээр зардаг. 

Бодит байдал дээр өрсөлдөгчийг газар унагах нь нударгандаа найдахаас илүү үр дүнтэй. Өрсөлдөгчийн бүхий л ширүүн хөдөлгөөн, хурдан шаламгай байдлыг өөрийнх нь эсрэг ашиглана гэсэн үг. Тиймдээ ч жудо нь холимог тулааны урлагийн арга барилд маш том нөлөө үзүүлсэн байдаг.

Жудо

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()