Орон орны хамгийн этгээд оршуулах ёслолууд

Ихэнх хүмүүс чандарлах, нутаглуулах гэсэн хоёр төрлийн л оршуулах зан үйл мэддэг. Гэтэл цааш нь гүнзгийрүүлээд судлаад үзвэл дэлхийн өнцөг булан бүр дэх өөр өөр шашин соёл, ёс заншилтай улс үндэстнүүдийн хачирхалтай оршуулах ёслолууд таныг гайхшруулж мэдэх юм. Цогцсыг махчин шувуунд тавьж өгөх, нунтаг болтол нь нүдэх гэхчлэн нас барагсдаа эцсийн замд нь үдэх янз бүрийн арга байсаар байна. Ингээд хамгийн хачирхалтай, ер бусынд тооцогддог оршуулах зан үйлүүдийг мэдэж авцгаая

Орон орны хамгийн этгээд оршуулах ёслолууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тотемын баганан оршуулга - Хайда

Хойд Америкийн уугуул Хайда омгийн хүмүүс омгийн ахлагч эсвэл бөө нас барахад зориулсан тусгай зан үйлтэй байжээ. Цогцсыг нь нухаш болтол нь цохиураар нүдснийхээ дараа дөрвөлжин хайрцагт хийнэ. Дараа нь хайрцгаа талийгаачийн гэрийн урдах нас барагсдын тотем баганын урд тавьдаг аж.

Тотемын баганан оршуулга - Хайда

2 Махчин шувууны оршуулга - Зороастра

Цогцсоо эхлээд бухны шээсээр арчина. Ингэснээр “Сагдид” буюу ариун нохой зочилдог гэж үздэг. Дараа нь аниргүй цамхгийн дээр тавьснаар махчин шувууд хооллодог. 

Махчин шувууны оршуулга - Зороастра

3 Байгальд ээлтэй орчуулга

Цогцсыг занданшуулахгүйгээр задардаг, нэхмэл авсанд хийж оршуулснаар өөрөө задарч хөрсөнд шингэдэг байна. 

Байгальд ээлтэй орчуулга

4 Гал тогооны оршуулга - Апаёо

Филипины хойд хэсэгт амьдардаг Апаёочууд талийгаачаа гал тогооны өрөөнийхөө доор оршуулдаг ажээ.

Гал тогооны оршуулга - Апаёо

5 Модны оршуулга - Кавитенио

Манилагийн ойролцоо оршин суух Кавитениочууд талийгаачаа том ургаа модны доторхийг хөндий болгож байгаад оршуулдаг. Оршуулах модоо талийгаачийг нас барахаас өмнөхөн сонгоно.

Модны оршуулга - Кавитенио

6 Тингиан Оршуулга - Нас барагсдаа амьд юм шиг харагдуулах

Филиппиний Тингианчууд нас барагсдынхаа цогцост хамгийн сайхан хувцсыг нь өмсүүлж байгаад сандал дээр суулган тамхи асааж зуулгадаг байна.

Тингиан Оршуулга - Нас барагсдаа амьд юм шиг харагдуулах

7 Нүдийг нь боох

Баруун хойд Филипиний Бенгүтүүд нас барагсдынхаа нүдийг боож цогцсыг нь гэрийн үүднийхээ дэргэд оршуулдаг.

Нүдийг нь боох

8 Нью Орлеаны Жазз оршуулга

Жазз соёлыг зүрхэндээ суулгасан Нью Орлеаныхан оршуулган дээрээ хүртэл хөгжим тоглодог гэхэд гайхах зүйлгүй мэт. Оршуулгын ёслолыг жазз хамтлаг удирдах ба эхлээд намуухан гунигт хөг эгшиглүүлж байгаад жазз, блюз тоглож үүндээ бүжиглэдэг байна.

Нью Орлеаны Жазз оршуулга

9 Хуруу таслах ёслол - Папуа Шинэ Гвиней

Дании омгийнхноос хүн нас барахад түүнтэй холбогдох бүх эмэгтэйчүүд, хүүхдүүд аль нэг хуруугаа тасдах ёстой болдог байжээ. Сүнс нь амирлана гэж үздэг учраас ийм зан үйл хийдэг байсан бөгөөд одоо үүнийг хориглосон гэнэ.

Хуруу таслах ёслол - Папуа Шинэ Гвиней

10 Төвдийн тэнгэрийн оршуулга - Цогцсыг нь махчин шувуунд тавих

Төвдийн Буддистууд цогцсыг хувааж уул толгодын оройд орхиж махчин шувуудыг хооллодог. Бие цогцсыг Буддистууд сүнсний түр зуур ашиглаж байсан хоосон сав гэж үздэг төдийгүй тэнгэрийн оршуулга нь сайн үйл, энэрэл нигүүсэлд тооцогддог байна.

Төвдийн тэнгэрийн оршуулга - Цогцсыг нь махчин шувуунд тавих

11 Уран сэтгэмжит авсанд нутаглуулах

Гана улсад хүмүүс нас барахдаа өөрсдийг нь илэрхийлэх австай нутаглуулахыг хүсдэг байна. Тухайлбал, нисгэгчид онгоц хэлбэртэй авс, загасчинд загас хэлбэртэй, бизнесмэнд Мерседес хэлбэртэй авс гэх мэт.

Уран сэтгэмжит авсанд нутаглуулах

12 Эндоганнибализм: Нас барагсдаа идэх

Эрт үед Папуа Шинэ Гвинейн Меланизчууд, Бразилын Варичууд үхлийг тойрсон нууцлаг зүйлс, айдсаасаа салахын тулд нас барагсдын цогцсыг иддэг байжээ. Яаномамичууд мөн ийм зан үйл үйлддэг байсан гэдэг.

Эндоганнибализм: Нас барагсдаа идэх

13 Фамадихана: Араг ясыг тойрч бүжиглэх

Мадагаскарын Малагаси омгийн хүмүүс долоон жил тутамд нас барагсдынхаа цогцсыг ухаж гаргаж ирэн даавуугаар ороож байгаад бүжиглэдэг байна. Мэдээж аймшигтай үнэртдэг байх, тийм учраас омгийнхон дээрээс нь дарс цацаж бүжиглэн, түүнийг эзгүйд гэр бүлдээ тохиолдсон үйл явдлыг ярьж өгдөг ажээ.

Фамадихана: Араг ясыг тойрч бүжиглэх

14 Далайн ёроолд дурсгалын шүрэн хад болгох

АНУ-ын Мөнхийн Шүрэн Хад нэртэй компани цогцсыг бөмбөрцөг хэлбэрт оруулж далайн ёроол дахь шүрэн хаданд тогтоодог байна. Сониуч загаснуудын сонирхлыг их татдаг байх даа!

Далайн ёроолд дурсгалын шүрэн хад болгох

15 Оршуулгын үрэл: Цогцсыг нь өнгөлөг үрэл болгох

Өмнөд Солонгост олон хүмүүс нас барагсдынхаа цогцсыг үнэт чулуу шиг өнгө өнгийн үрэл болгож түүнийгээ гэртээ хадгалахыг илүүд үздэг байна.

Оршуулгын үрэл: Цогцсыг нь өнгөлөг үрэл болгох

9
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()