Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

Хүн бүр л мөнгөө дэмий зүйлд зарцуулахгүй байх гэж хичээдэг. Тийм ч учраас цаг үргэлж хэмнэлт хийх боломжийг эрэлхийлж байдаг, мэдээж муу зүйл биш л дээ. Харин та үүнээсээ өмнө хэд хэдэн зүйлийг бодолцож үзэх шаардлагатай гэж хэлмээр байна. Тухайн хэмнэлт бодит ашгаа өгч чадах уу, цаашид ямар үр дагавар өгч болохыг заавал тооцоолж үзээрэй. Учир нь буруу зүйлд хэмнэлт хийх нь багагүй сөрөг үр дагавартай. Ядаж л та нэг зүйлийг хоёр удаа худалдаж авахыг хүсэхгүй биз дээ. 

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Трико

Үнэтэй трико үйлдвэрлэгчид хөлтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулдаг бөгөөд чанартай трико өмссөнөөр таны хөл илүү урт, галбирлаг харагддаг юм байна шүү.

Трико

2 Спорт цээживч

Спорт цээживчийг ихэнхдээ хөхний даруулга хэмээн нэрлэдэг ч үнэн хэрэгтээ зөөлөн даавуун материалтай, нарийн мөртэй энэхүү зүйл даруулганы үүргийг гүйцэтгэж чадахгүй. Спорт цээживч нь хөхийг хөдөлгөөнөөс тусгаарлаж, сунах, хэлбэрээ алдахаас хамгаалдаг юм. Тиймээс хэдий чинээ их эрчимтэй хөдөлгөөн хийж байна төдий чинээ хөхөө далдалсан цээживч өмсөх хэрэгтэй.

Чанартай цээживчний шинж тэмдэг:

  • Суналт багатай, бат бөх  давхар даавуугаар хийгдсэн байх
  • Хөлс шингээж, амархан хатдаг байх
  • Сунадаггүй өргөн мөртэй байх
  • Хөхийг хангалттай барих хэрэгтэй
  • Хэт хямд байж болохгүй

Спорт цээживч

3 Дугуй

Каучукаар хийгдсэн дугуй хамгийн чанартайд тооцогддог. Энэ нь зам болон дугуйны барьцалдах чанарыг сайжруулдаг бөгөөд яаралтай нөхцөл байдалд тормозлон зогсох хугацааг богиносгож өгдөг байна. Үүнээс гадна зам дээр явах үед чимээ бага гаргадаг гэнэ. Харин хямд үнэтэй дугуйнууд нь дээрх шинжүүдийг агуулаагүйгээс гадна амархан элэгдэж, хагарч дахин солих шаардлага үүснэ. 

Материал, чанар, үнээс нь хамаарч дугуйг ашиглах хугацаа 40-128 мянган.км байдаг. Шинэ бус, гар дээрээс дугуй худалдаж авч байгаа бол аливаа дугуйг хамгийн ихдээ 6 жил хэрэглэхээр бүтээсэн байдаг гэдгийг санаарай.

Дугуй

4 Гал тогооны хутга

Чанартай хутга хэрэглэх үед аливаа зүйлийг хэрчихэд ч урамтай байдгийг гэрийн эзэгтэй нар сайн мэдэх байх. Энэ төрлийн хутгыг ойр ойрхон ирлэх шаардлагагүй төдийгүй бариул нь хугарах, мултрах гэсэн асуудал тохиолдох нь юу л бол. Өдөр тутам хэрэглэхэд үндсэн 4 хутганы багц байхад болох бөгөөд үүнд хэрчих, ногоо арилгах, үзүүртэй болон универсал хутга багтана.

Гал тогооны хутга

5 Аяга таваг угаах шингэн

Аяга тавгаа угаасны дараа сайтар зайлсан байлаа ч тодорхой хэмжээний угаагч бодис түүн дээр үргэлж үлдэж, хооллох үед бидний бие махбодод орсоор байдаг.  Тиймээс аяга таваг угаагч бодис сонгохдоо найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Найрлагад нь үнэртүүлэгч бодис болон хиймэл хөөсрүүлэгч хүчил ороогүй  эсэхийг нягтлаарай.

Үүнээс гадна хямд угаагч бодист угаагч бодис гэхээсээ илүү их хэмжээний ус орсон байдаг. Ингээд сайн үр дүнд хүрэхийн тулд түүнээс их хэмжээгээр хийж угаах хэрэгтэй болдог ба энэ нь хэмнэлттэй байх нь юу л бол.

Аяга таваг угаах шингэн

6 Амралт

Сайн ажиллахын тулд сайн амрах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс амралтыг ямар ч ашиггүй зардал хэмээн үзэж, амрахаас татгалздаг. Хэрвээ та энэ төрлийн хүн бол нэн даруй энэ байдлаа зогсоогоорой. Харин амралтад зориулж сар сүр мөнгө хуримтлуулж, танд эрч хүч өгөх сайхан аялалд гарч өөртөө амралт өгч хэвших хэрэгтэй. Ингэснээрээ та илүү бүтээлч, эрч хүчтэй ажиллах болно. 

Амралт

7 Үнэртэй ус

Эмэгтэйчүүд үнэртэй усанд хэмнэлт хийж, брэндийн мэт дуураймал бүтээгдэхүүнийг худалдаж авах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл үүнд  мөнгөө хэмнэж болохгүй нэг шалтгаан бий. Учир нь хямд үнэртэй ус нь үнэрээ маш хурдан алддаг. Тиймээс ойр ойрхон үнэртэй усаа дахин дахин цацах хэрэгтэй болно. Харин чанартай 100 мл үнэртэй усыг 800 удаа цацахаар тодорхойлсон байдаг бөгөөд  үнэрээ илүү удаан  барьдаг байна.

Үнэртэй ус

8 Дэр

Өд, сөдөөр хийсэн дэр харшил үүсгэх магадлалтай болохыг баталжээ. Тиймээс өд, сөдөн дэр хэрэглэхээс татгалзаж, орчин үеийн дэр болох хулсан ширхэгтэй, холлофайбер, хиймэл өд, сагаган будаа, латекс болон ой тогтоолтод сайн хөөстэй дэрийг хэрэглэж заншаарай.

Ихэвчлэн ямар байрлалаар унтдагаасаа хамаарч дэрээ сонгох нь зүйтэй.

Дээшээ харж унтдаг бол: 8-10 см-ийн өндөртэй, дунд зэргийн хатуу дэр

Хажуу талаараа унтдаг бол: Мөр болон чихний хооронд дахь зайг хангалттай сайн бөглөж чадах өндөр, хатуу дэр

Доошоо харж унтдаг бол: 6-8 см-ийн өндөртэй зөөлөн дэр

Үргэлж эргэж, хөрвөөж унтдаг бол: Хэрвээ та үргэлж эргэж унтдаг бол дундаж буюу 8-10 см-ийн өндөртэй, зөөлөн хэлбэрт амархан ордог дэрийг сонгох нь зүйтэй.

Дэр

9 Ажлын сандал

Буруу суух нь нуруунд өгөх ачааллыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлдэг. Тиймээс нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд чанартай, эвтэйхэн сандал сонгох хэрэгтэй.

Иймд өөртөө тухтай байдлаар өндөр намыг тохируулж болдог, тэнцвэрт байдлаа хадгалсан хэвээр хөдөлж болох дугуйтай байхаас гадна илүү бүтээлч ажиллахын тулд тохойвч болон толгойн түшлэгтэй сандал сонгохыг зөвлөж байна. 

Ажлын сандал

10 Түрийвч

Түрийвч нь эмэгтэй хүний талаар маш олон зүйлийг илтгэнэ. Хэчнээн ганган, тансаг хувцасласан ч илэгдсэн, хиртэй, арьс нь хууларсан түрийвчтэй эмэгтэй хэнд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Тиймээс чанартай, брэндийн түрийвчинд мөнгө хэмнэх хэрэггүй. Энэ нь таны нийгмийн байр суурийг тодорхойлж өгнө.

Түрийвч

11 Чихэвч

Хямдхан чихэвч нь орчны чимээг муу тусгаарладгаас гадна хөгжмийн бассыг муу дамжуулдаг юм. Тиймээс энэ төрлийн хямд чихэвч үйлдвэрлэхдээ дууг нь хэт чанга хийдэг учир таны сонсголд муугаар нөлөөлнө.  Толгой дээр зүүдэг чихэвч нь чихэн дотор зүүдгээсээ аюул багатай байдаг. Учир нь хөгжим чихний сувганд очих зай нь арай их байдагтай холбоотой бөгөөд энэ нь сонсголд сөрөг нөлөө үзүүлэхгүй. 

Чихэвч

12 Нарны шил

Чанаргүй нарны шил таны нүдэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Бараан өнгийн линзээр нүдийг таглах үед хүүхэн хараа өргөсөж, нарны хэт ягаан туяа нь нүдний торлог бүрхэвчийн ихэнх хэсэг дээр тусна. Тиймээс нарны шилэн дээр заавал "UV400"  гэсэн бичиг байх хэрэгтэй бөгөөд энэ нь нарны хэт ягаан туяанаас дундаж гэрлийн долгионы уртаар хамгаалах юм.

Хэрвээ та нүдний шилний төрөлжсөн дэлгүүр, эсвэл томоохон брэндийн дэлгүүрт явж байвал энэхүү бичиглэлд итгэж болно. Үүнээс гадна хэдий чинээ том шил байна төдий чинээ нарнаас хамгаалах болно гэдгийг санаарай. Зах хэсэг нь дугуйрсан нарны шилийг сонгох нь зүйтэй бөгөөд энэ нь нүдний хажуу талаас нарны хэт ягаан туяа орохоос хамгаална.

Нарны шил

13 Шүхэр

Борооноос хамгийн сайн хамгаалж чадах шүхэр бол бөмбөгөр шүхэр юм. Бүх хэсгээ хуурай байлгахын тулд ийм шүхрийг төрөл бүрээр барих хэрэггүй болно. Түүнчлэн хямдхан, чанар муутай шүхэр нь хүчтэй салхилах үед хийсэх, буруу эргэх гэх мэт олон сул талтай. Тиймээс нэгэнт л борооноос өөрийгөө хамгаалах гэж байгаа бол чанартай шүхэр авахаас мөнгөө бүү харамлаарай. 

Шүхэр

40
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()