33000 жилийн өмнөх "хүн амины хэрэг"-ийн нууцыг тайлжээ

Румыний Трансилваньд орших нэгэн агуйгаас Палеолитын үеийн буюу 33000 жилийн өмнө толгойдоо цохиулж нас барсан хүний гавлын яс олдсон юм. Түүнийг үхэлд хүргэсэн гавлын ясны гэмтэл юунаас болж үүссэн талаар эрдэмтэд сонирхолтой судалгааг хийжээ.

33000 жилийн өмнөх "хүн амины хэрэг"-ийн нууцыг тайлжээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1941 онд Румын улсын Пестера Киокловина гэх агуйгаас фосфатын хайгуул хийж байсан уурхайчид Палеолитийн үеийн хүний чулуужсан гавлын яс олсныг "Киокловина гавал" гэж нэрлэжээ. Тэд агуйгаас чулуун зэвсэг, баавгайн яс зэргийг олсон боловч тэр хүний биеийг олоогүй гэнэ.

Европоос олдсон ухаант хүний анхны олдвор болох энэхүү чулуужсан гавлын ясыг, үхлийн шалтгааныг ч мөн олон жилийн туршид судалсны эцэст Германы "Тюбинген" их сургуулийн олон улсын судлаачдын баг дараах дүгнэлтэд хүрчээ.

Судлаачдын үзэж байгаагаар тэрхүү чулуужсан тархины гавал нь Европ дахь дээд Палеолитийн үед хэрцгийллээс болж нас барсан хүнийх ажээ. Яг юу болсныг нь мэдэхийн тулд судлаачид тархи руу нь цохисон, эсвэл өндөр дээрээс унасан эсэхийг нь томографын шинжилгээгээр тогтоосон байна.

Шинжилгээнээс харахад хохирогчийг толгой руу нь бороохой шиг зүйлээр хоёр удаа цохиж, тархийг нь гэмтээн хөнөөсөн болох нь тогтоогджээ. Харин түүнийг санаатайгаар алсан хүн нь солгой гартай байсныг тогтоосон аж. 

"Гавлын ясан дээр 35.2 мм радиустай, зууван хэлбэртэй дотогшоо бяцралт үүссэн байсан. Энэ төрлийн гэмтлийг зөвхөн мохоо, бөөрөнхий хэлбэртэй зүйлд цохиулснаас авах боломжтой" гэж судлаачид бичжээ. 

Гавлын яс одоо Бухарестын их сургуулийн палеонтологийн лабораторид хадгалагдаж байгаа юм байна.
 

21
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()