Хэт их ургасан үснээсээ болж үхлийн ирмэгт очоод байсан нохой аврагджээ

2019-09-18, 16:57
14,063

Амьтдыг ямар нэгэн өвчин зовлон, зовиураас ангижруулсан түүх бүхэн хүх бүрийн зүрх сэтгэлийг дулаацуулдаг билээ. Тэр нэгэн азтай амьтан бол Элли хэмээх нохой байсан юм. Тэрээр нохдын асрах байранд анх хүргэгдэхдээ танигдахын аргагүй үс ноосондоо баригдсан байжээ. Тиймээс Небраска мужийн хүмүүнлэгийн нийгэмлэгээс Эллиг үс ноосноос нь салгахаар шийдсэн байна. 

Хэт их ургасан үснээсээ болж үхлийн ирмэгт очоод байсан нохой аврагджээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Түүний биеээс 4 кг орчим орооцолдож, ширэлдсэн үс ноосыг салгаж авчээ. Харин Эллигийн өөрийнх нь биеийн жин 5 кг байсан юм. 

Асрах байранд ирэх үеийн Эллигийн төрх

Эллигийн эзэн нь нас барсны дараа тэрээр цор ганцаараа үлдсэн бөгөөд албаны хүмүүсийг очих хүртэл байшиндаа ганцаараа амьдарсаар байжээ. Тэрээр бараг хөдөлж чадахгүй болсон байв

Малын эмч Эмбер Хорн түүний саварны үсийг авч болохгүй байх гэж санаа зовж байв. Учир нь түүнд үүнтэй төстэй нэгэн хэрэг өмнө тохиолдож байжээ. Тухайн үед нэгэн нохойны үс ноос саварыг нь битүү бүрхсэн учир түүнийг салгаж авах боломжгүй байсан байна. Ингээд хөлийг нь тайрахаас өөр аргагүй болж байжээ

1 цагийн дотор түүнийг үс ноосноос бүрэн ангижруулжээ.

Удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаас үүдэн түүний булчингууд нь хатингаршиж, маш их хуянтай болсон байжээ. Иймд түүнд ивэрхий, шүдний эмчилгээ болон сарвууны халдварыг арилгах эмчилгээ хийхээр төлөвлөсөн байна. 

Мал эмнэлгийн эмч нар түүнийг үс ноосноос нь салгасны дараа эмчилсэн нохойгоо өөрсдөө ч таниагүй гэнэ

Дараа өдөр нь нохойг салхинд авч гарчээ.

"Тэр хүмүүстэй их сайхан харьцдахаас гадна үргэлж цовоо сэргэлэн байдаг" хэмээн Небраска мужийн хүмүүнлэгийн нийгэмлэгийн ажилтан Пам Вис ярьжээ.

116
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()