Нялх хүүхдийн хийж чаддаг санаанд оромгүй 10 зүйл

Дөнгөж төрсөн хүүхэд толгойгоо өргөх, мөлхөх алхах зэрэг хүн болох алхам нь удаан байдаг. Муурын зулзага, унага зэрэг бусад амьтдын хувьд босох алхах зэргийг төрснөөс хэдхэн цагийн дараа сурчихдаг байхад хүүхэд яагаад ингэж уддаг талаар эрдэмтэд судалгаа хийжээ. Хүүхдийн тархины хөгжил нэлээн удаан явагддаг учраас сурах процесс нь удаан байдаг гэнэ. Харин тус судалгааныхаа үеэр эрдэмтэд хүүхэд 1 нас хүртлээ гайхалтай гэмээр чадваруудтай байдгийг олж илрүүлжээ. Хүүхдийн тархи бидний төсөөлж байснаас ч нарийн зохион байгуулалттай байж болох юм. 

Нялх хүүхдийн хийж чаддаг санаанд оромгүй 10 зүйл
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд нэг удаа харсан хүнээ маш олон жилийн туршид санаж байдаг

3 настай хүүхдүүдэд 2 төрлийн бичлэг үзүүлжээ. Бичлэгний нэгэн дээр нь 2 жилийн өмнө харж байсан нэгэн судлаач, нөгөө дээр нь огт танихгүй судлаач байжээ. Хүүхдүүд өмнө нь уулзаж байгаагүй судлаачийг маш удаан харж, харин харж байсан судлаачийг таньж байгаа нь мэдрэгдэж байжээ. Үүний дараагаар мэдээж бага насны хүүхдийн дурсамж мартагддагийн адилаар мартагддаг байна.

Хүүхэд нэг удаа харсан хүнээ маш олон жилийн туршид санаж байдаг

2 Хүүхэд хүний царайг ялгаж чаддаг гэнэ

6 сартай, 12 сартай хүүхдүүдэд хүний царайны хувиралтай зурагнууд харуулжээ. Зарим зурагнууд нь зомбитой адил муухай байв. 12 сартай хүүхдүүд нь хэвийн царайтай хүний зурганд илүү их татагдаж, харах сонирхолтой байгааг нь ажиглажээ. Мөн 2011 оны судалгаагаар 3 сартай хүүхдүүд ч мөн янз бүрийн царайгаас илүү жирийн хүний царайг харах дуртай байж. Энэ байдлаас нь үүдэн хүүхдүүдийг хүний царайг ялгаж чаддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хүүхэд хүний царайг ялгаж чаддаг гэнэ

3 Хүүхэд худал уйлдаг

Өнгөрсөн жил Японы нэгэн судлаач 11 сартай 2 хүүхдийг 6 сарын туршид сард 2 удаа 60 минутаар бичлэг хийн ажиглажээ. Нэг хүүхэд нь таагүй зүйл болоход л уйлж байсан бол нөгөө хүүхэд нь сайхан зүйлс болоход уйлж, инээмсэглэж байжээ. Ээжийнхээ анхаарлыг татахын тулд гэнэт уйлж, харин ойртоод ирэхээр нь инээмсэглэж байхыг нь анзаарчээ.

Хүүхэд худал уйлдаг

4 Хүүхэд уй гашуу, аз жаргалтай байдлыг мэддэг

Энэхүү судалгааг хийхдээ хүүхдэд хөгжим сонсгожээ. Удаан хугацаагаар хөгжим сонсоод залхаж эхлэхэд нь хөгжмөө солиод байж. Уйтгартай аянаас хөгжилтэй ая гэх мэтээр. 3 сартай хүүхдүүд хөгжим солигдохыг анзаарахгүй байсан бол 9 сартай хүүхдүүд хөгжмийн хэмнэлийг мэдэрч байжээ.

Хүүхэд уй гашуу, аз жаргалтай байдлыг мэддэг

5 Хүүхэд урлагийн мэдрэмжтэй

Клод Монегийн зургуудыг харж өссөн 9 сартай хүүхдэд  Пикассогийн  уран зургуудыг харуулахад татагдаж байгааг нь ажиглажээ. Хэсэг хугацааны дараа хоёр уран зургийг зэрэгцүүлэн харуулахад хүүхдүүд Пикассогийн зурганд илүү татагдаж байжээ. Судлаачид хүүхдүүд Пикассогийн уран зургийн сайханд татагдаж байсан гэж дүгнэжээ.

Хүүхэд урлагийн мэдрэмжтэй

6 Хүүхэд таны хийх гэж байгаа зүйлийг мэддэг

2006 онд хийсэн судалгаагаар 12 сартай хүүхэд насанд хүрэгчидтэй адил хүний хийж байгаа үйлдлийг тааварлах чадвартай гэдгийг тогтоожээ. Насанд хүрсэн хүнд саванд бөмбөг хийж хүнийг харсны дараагаар дахин саванд бөмбөг хийнэ гэдгийг нь таамаглаж нүд нь хүний гараас сав руу шилжин хардаг аж. 6 сартай хүүхдэд энэхүү таамаглах зүйл ажиглагдаагүй ч 12 сартай хүүхэд таамаглан харж байж.

Хүүхэд таны хийх гэж байгаа зүйлийг мэддэг

7 Хүүхэд таны сонсож чадахгүй авиаг сонсдог

Хүүхдүүд өсөж томрохын хэрээр төрөлх хэлнийхээ дуудлагад дасан ойлгож эхэлдэг байна. Харин төрөлх хэлээ ойлгож эхлэхээсээ өмнө бусад хэлэнд байдаг ч төрөлх хэлэнд нь байдаггүй дуудлагуудыг ялган сонсож чаддаг байна. Үүнийг батлахын тулд Англи хэлэнд байдаг Япончуудын ялгаж хэлж чаддаггүй r, l, үсгүүдийн дуудлагыг судалжээ. Япон хүүхдүүд 6 сар хүрэхээсээ өмнө r, l үсгүүдийг Англи хэлээр хэлд орж байгаа хүүхдүүдтэй яг адилхан ялгаж сонсдог гэнэ.

Хүүхэд таны сонсож чадахгүй авиаг сонсдог

8 Хүүхэд таагүй байдлыг мэдэрдэг

1980 онд 9 сар хүртэлх хүүхдүүдийн гаргаж байгаа нүүрний хувирлыг бичиж авсан видео бичлэгийг насанд хүрэгчдэд үзүүлжээ. Хүүхдүүдэд аз жаргалтай байгаа, уйтгар гунигтай байгааг харуулсан дүрс бичлэгүүдийг үзүүлж, тэдний нүүрний хувирлыг бичиж авсан байна. Судалгаанд оролцсон хүмүүс хүүхдүүдийг сонирхол, баяр баясал, гайхсан, уйтгартай, ууртай, жигшсэн, таагүй байдал, айсан зэргийг нүүрнийхээ хувирлаар үзүүлж байгааг нь ажиглаж харсан байна.

Хүүхэд таагүй байдлыг мэдэрдэг

9 Хүүхэд ярьж сурахаасаа өмнө үгнүүдийг цээжилсэн байдаг

7 – 11 сартай хүүхдүүдэд янз бүрийн дуу авиа сонсгож, тархиных нь бичлэгийг хийж авчээ. Энэхүү бичлэгнээс сэтгэл судлаачид хүүхэд тэдгээр дуу авиаг аль хэдийн мэддэг байгаад зогсохгүй хэрхэн хэлдгийг нь хүртэл мэддэг байсныг нь харжээ.

Хүүхэд ярьж сурахаасаа өмнө үгнүүдийг цээжилсэн байдаг

10 Хүүхэд физикийн талаар мэдлэгтэй

2009 онд 5 сартай хүүхдүүдэд хийсэн судалгаагаар хүүхдүүд материалын хатуу, шингэнийг ялгаж мэддэг байгаад зогсохгүй тухайн зүйлийг урсдаг, шингэдэг, хөдөлдөг гэдгийг нь хүртэл мэддэг гэдэг нь тогтоогджээ.

Хүүхэд физикийн талаар мэдлэгтэй

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()