Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс

2019-09-20, 14:23
35,786

Бидний өдөрт тутамдаа хэрэглэдэг эд зүйлсэд ямар үүрэгтэй гэдэг нь тодорхойгүй жижиг нүх сүв мэт зүйлс байх нь бий. Ихэнх хүмүүс тэдэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй, зүгээр л байх ёстой эсвэл хэрэгцээгүй зүйл мэтээр ойлгодог. Тэгвэл таны хэрэглэж буй ямар нэгэн зүйлд ойлгомжгүй, хэрэгцээгүй мэт хэсэг ажиглагдвал та тэр бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглахаа бүрэн мэддэггүй гэхэд болно. Ингээд зарим хачирхалтай, ойлгомжгүй зүйлсийн жинхэнэ зориулалтыг мэдэж аваарай. 

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцны цонх дээрх жижиг нүхнүүд маш чухал

Хэрэв та онгоцны цонхон талын суудалд суух дуртай бол эдгээр нүхийг анзаарсан байх. Тэгвэл яагаад онгоцонд, тэр тусмаа хамгийн хурдан хагарч цоорч мэдэх хэсэгт ийм жижиг нүх байдаг вэ?

Ихэвчлэн цонхны гадна талын хүрээнд ийм жижиг нүх байдаг ба хэд хэдэн чухал үүрэгтэй. Юуны түрүүнд, онгоцны дотор тал үргэлж гаднах агаараас дулаан байдаг тул эдгээр нүхнүүд цонхыг цантахаас сэргийлдэг. Үүнээс гадна, цонхны гадна болон дотор талын агаарын даралт харьцангуй зөрүүтэй байдаг тул эдгээр нүхнүүд даралтыг тэнцвэржүүлж өгдөг байна. Хэрэв онгоцны цонхонд ийм нүх байгаагүй бол, цонх хагарснаас үүдсэн онгоцны сүйрэл хэд дахин их байх байсан.

Онгоцны цонх дээрх жижиг нүхнүүд маш чухал

2 Жинсэн дээрх жижиг товчнууд удаан эдэлгээтэй болгох зориулалттай

Жинс нь анх 19-р зуунд зохион бүтээгдсэнээсээ хойш өдөрт тутамд ч, гоёлд ч өмсөж болох чанараа хадгалсаар өдийг хүрсэн. Энэ нь жинсэн хувцас эдэлгээ удаан, ямарч цаг агаарт өмсөж болдогтой ч холбоотой биз.

Хэрэв та жинсэн өмдөө сайн ажиглавал халаасны ойролцоо ямар үүрэгтэй нь тодорхойгүй жижиг товчнууд байгаа. Бид бүгд энэ товчнуудыг загварын шийдэл мэтээр боддог, учир нь тэдэнгүйгээр жинс хачин харагдана. Гэхдээ үүнд та бидний мэддэггүй өөр нэг шалтгаан бий.

Ялангуяа өмнөх үеийн жинсэн хувцаснууд загварлаг гэхээсээ илүүтэй удаан эдэлгээтэй байхыг шаардлага болгодог байсан тул эдгээр тав хэлбэртэй товчнууд тухайн хэсэг дэх чанарыг хадгалах зориулалттай хийгджээ. 

Хүмүүс халаасандаа янз бүрийн зүйл хийх нь элбэг байдаг учир тэр хэсгийн оёдол задрах эсвэл амархан урагдах эрсдэл тулгардаг. Ийнхүү халаас хэсгийн заагийг тус тав хэлбэртэй товчоор бэхэлж өгснөөр хүнд зүйл хийх үед халаас урагдахгүй, оёдол нь задрахгүй илүү удаан эдэлгээтэй болно. 

Жинсэн дээрх жижиг товчнууд удаан эдэлгээтэй болгох зориулалттай

3 Машины хянах самбар дээр байдаг кофены дүрс зүүрмэглэхээс сэргийлэх зориулалттай.

Томоохон машин үйлдвэрлэгчид ашиг тустай байдлыг нь бодолцон энэхүү дохиоллыг машиндаа өргөнөөр суулгах болжээ. Хэрэв та Ауди, Волво, Мерседэс машин унадаг бол хянах самбарт аягатай кофены дүрс  хааяа анивчиж байгааг анзаарсан байх. Энэ нь таныг түр зогсож амс хийх хэрэгтэйг сануулж буй хэрэг юм. 

Зарим үйлдвэрийн машин нойрмоглохыг илрүүлэх горимтой байдаг. Энэ нь хурд, эгнээ эзлэх байдал, дугуйны өнцөг зэрэг олон төрлийн мэдээллийг боловсруулж таны нойр хүрч буй эсэхийг тогтоодог аж. Ингээд машин таныг зүүрмэглэж байна гэж тогтоомогц дуу чимээ өгч, мөн аяга хэлбэрт гэрэл анивчсанаар танд хэт ядарсан үедээ жолоо барих нь аюултай гэдгийг сануулсаар байдаг.

Машины хянах самбар дээр байдаг кофены дүрс зүүрмэглэхээс сэргийлэх зориулалттай.

4 Залгихаас сэргийлсэн гашуун бодис

Хүүхдүүд тоглож байсан зүйлээ залгих эрсдэл хамгийн өндөр байдаг. Маш олон хүүхдүүд тоглоомын жижиг хэсгүүдээ санаандгүй залгиснаас үүдэн маш эмнэлэгт хүргэгддэг байна. 

Харин "Нинтендло" компани одоо үед ч мөн ийм жижиг чипүүд бүхий тоглоом үйлдвэрлэсэн хэвээр бөгөөд хүүхдүүдийг тоглоом залгихаас сэргийлэх нэгэн арга олсон нь тухайн хэсгүүдийн гадаргууд амандаа хүргэх ч боломжгүй гашуун бодис түрхдэг болжээ. 

Залгихаас сэргийлсэн гашуун бодис

5 Машин дотроо гацах үед ашиглах нууц түгжээ

Аймшгийн эсвэл гэмт хэргийн төрлийн кинон дээр хүмүүс машин дотор гацаж байгаа үзэгдэл их гардаг. Хэрэв хэзээ нэг цагт танд ийм зүйл тохиолдвол, бүх машинд яаралтай үед дотор талаас нээх түгжээ байдгийг санаарай. Уг түгжээ нь анх хүүхдүүд хүртэл нээж чадахуйц байхаар бүтээгдсэн бөгөөд 2001 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машинд ийм түгжээ хийхээр хуульчилжээ (АНУ-ын хэмжээнд). Мөн бариул нь харанхуйд гэрэлтдэг бөгөөд ингэснээр харанхуйд, бодит амьдрал дээр аюул тулгарах үед энэхүү түгжээг олоход илүү амар болгосон ба гар хүлээстэй нөхцөлд амаар ч нээж болох аж.

Машин дотроо гацах үед ашиглах нууц түгжээ

6 Хайруулын таваг, тогооны бариул дээрх нүх

Дэлхийн хаана ч очсон ихэнх хайруулын таваг, тогооны бариул нүхтэй байгааг харж болно. Эдгээр нүх нь дизайны талаасаа сайхан харагддаггүй хэдий ч тэднийг хананд өлгөхөд амар байдаг. Тэгвэл үүнээс гадна өөр нэгэн зорилгоор энэхүү нүхийг ашигладаг аж. Тэр нь хоол хийх үедээ халбага болон жижиг шанаганы суурь болгох юм. Ялангуяа тогооны таган дээр удаан тавих боломжгүй хуванцар халбага, шанага зэргийг тавихад тохиромжтой байдаг.

Хайруулын таваг, тогооны бариул дээрх нүх

7 Цаасны хутгыг илүү удаан ашиглах боломжтой

Бид өдөр тутамдаа цаасны хутгыг хайрцаг задлах, гар урлалын хичээлд гээд төрөл бүрээр ашигладаг. Хэдий байнга хэрэглэдэг боловч үүний талаар тийм ч сайн мэддэггүй ажээ. Ихэнх хүмүүс ир нь мохоход л цаасны хутгаа хаядаг бөгөөд хүсвэл шинэ мэт иртэй болгох боломжтой гэдгийг мэддэггүй. Хэрэв цаасны хутганы ирийг сайн харвал, олон зэрэгцээ шугам мэт хэсгүүдээс бүрдсэн байгаа. Энэ  нь дизайны шийдэл огтхон ч биш бөгөөд хэрэглэж байгаа цаас зүсэгчийн ир нь мохох үед уг хэсгийг хугалан авснаар цоо шинэ мэт иртэй болгох боломжтой ажээ. 

Цаасны хутгыг илүү удаан ашиглах боломжтой

8 Бид бүгд Япон шүдний чигчлүүрийг буруу ашигладаг

Нэн даруй шүдээ угаах боломжгүй үед, шүдний завсраар ямар нэг зүйл орчихсон байвал шүдний чигчлүүр хэрэг болдог. Түүнийг ашиглахдаа олон нийтийн газар эвгүй харагдахгүйн тулд нуухыг хичээдэг. Хэрэв та Япон шүдний чигчлүүрийг сайн ажиглавал мохоо талд нь буй жижиг хэсгийг анзаарна. Энэ хэсэг нь таныг шүдээ илүү сайн чигчлэхэд туслах бус хооллож байхдаа шүдний чигчлүүрээ тавьж болох суурины зориулалттай юм байна. Үзүүрт байх энэ хэсгийг хугалаад шүдний чигчлүүрээ түүн дээр тавиад хооллож болно.

Бид бүгд Япон шүдний чигчлүүрийг буруу ашигладаг

9 Балны таг хахахаас сэргийлэх жижиг нүхтэй байдаг.

Олон бал ийм нүхтэй хийгдсэн байдаг. Хэрэв та авьяастай нэгэн бол ийм нүхийг ашиглан шүгэлдэх ч боломжтой шүү. Үүнээс өөрөөр хэрхэн ашиглахыг харин ихэнх хүмүүс мэддэггүй. Тэгвэл, энэхүү нүх нь “хүүхдүүдэд” зориулагдсан ажээ. Хүүхдүүд хичээл дээрээ үргэлж үзэг  балныхаа таглаагаар тоглодог ба санаандгүйгээр залгих магадлалтай. Харин түүн дээрх жижиг нүх нь агаарыг нэвтрүүлж амьсгалын замыг чөлөөтэй байлгадаг. Тиймээс хэрэв эдгээр нүхнүүд байгаагүй бол балны таглаа залгих нь хүүхдэд маш аюултай юм.

Балны таг хахахаас сэргийлэх жижиг нүхтэй байдаг.

67
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()