Мин улсын гутамшигт ялагдал - "Түмүгийн хэрэг"

1449 онд болсон Хятадын Мин гүрэн, Монгол хоорондын зөрчилдөөнийг түүхэнд "Түмүгийн хэрэг" гэдэг. Өнөөгийн Хэбэй мужийн Хуалай дүүрэгт харьяалагдах, Хятадын Их Цагаан хэрэмний ойролцоох Түмүгийн бэхлэлтэд Эсэн тайшаар удирдуулсан Монголын арми тооны хувьд даруй 5 дахин олон Мин улсын армитай хэрхэн тулалдсан тухай дараах мэдээллээс уншаарай.

Мин улсын гутамшигт ялагдал - "Түмүгийн хэрэг"
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Эсэн гэж хэн бэ?

Эсэн бол ойрадын Чорос овгийн Тогоон тайшийн хүү бөгөөд ухаалаг самбаатай, эрэлхэг зоригтой эр байжээ. Зүүн болон Баруун Монгол гадаад дотоод учир шалтгааны улмаас хоорондоо дайсагнаж байсан тэр үед Эсэн авьяас билгээрээ тодрон гарч ирсэн байна. Тэр үеийн Монголын төрд эцэг нь болох Тогоон тайшийн нөлөө их байсан бөгөөд Тайсун хаан түүний захиас ёсоор хүү Эсэнг нь тайшийн тушаалд томилж, цэргийн хэргийг эрхлүүлэх болжээ. Улмаар Хятадын Мин улс баруун, зүүн Монголыг хагалан бутаргах ажиллагаа явуулж, худалдаа арилжаа хийхэд элдэв саад тотгор учруулж, заль булхай гаргах болсон тул Эсэн тайш Мин улстай байлдахаар бэлтгэж эхэлжээ.

Эсэн гэж хэн бэ?

2 Мин улсын хойд хэсгийг эзэлсэн нь

1449 оны 2-р сард Ойрадын Эсэн тайш 50 мянга гаруй цэргээ 4 хэсэгт хуваан Мин улсын хил рүү довтлон оржээ. Цагаан хэрмийн зүүн хойд хэсгийн Ляодун руу Тайсун хааны цэрэг, баруун хойд хэсгийн Шаньси руу Алчу жанжны цэрэг, гол хэсэг дэх Сюаньфу руу баруун гарын чинсан түшмэл Баатууд овгийн Алагийн цэрэг, харин Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу тус тус довтолжээ. Эдгээрээс Датуныг хамгийн хурдан хугацаанд эзэлж авсан байдаг. 

Мин улсын хойд хэсгийг эзэлсэн нь

3 Мин улсын хаан

Мин улсын эзэн хаан Ин Цзүн, тайган Ван Зенгийн ятгалгаар Монголчуудын эсрэг өөрийн биеэр цэргээ удирдан явжээ. Түүнийг ийнхүү явахад ихэнх түшмэд нь эсэргүүцсэн боловч хорьж дийлээгүй аж. Ингээд 1449 оны 7-р сарын 16-нд эзэн хаан 220 мянган цэрэг, 100 гаруй цэргийн жанждаа дагуулан гарчээ.

Мин улсын хаан

4 Ван Зений өгсөн тушаал

1449 оны 7-р сарын 19-нд Мин улсын арми Жонггуаны давааг өнгөрөн, 8-р сарын 1 гэхэд Датунд иржээ. Энэ үед тэднийг цагаан хэрэм зүг дагуулж авчрахын тулд Монголчууд ухралт хийж эхэлсэн байна. Датуны хилийн харуулууд Эсэнгийн төлөвлөгөөг тааварлаж дээш нь мэдэгдэхэд тайган Ван Зен итгээгүй бөгөөд цэргүүдээ тайвнаар давшуулсаар байж. Гэвч тун удалгүй армийн түрүүч хэсэг Монголчуудад цохиулсан тул Ван тайган цэргээ нэн даруй ухрахыг тушаажээ.

Эхэндээ Ван тайган цэргүүдээ төрөлх муж Южоугаар дайран буцахыг тушааж, өөрийн нэр төрөө нутгийнхандаа гайхуулах сонирхолтой байв. Харин үүгээр явахад тариан талбай сүйдэх аюултай гэж үзсэн тул өөр замаар явахаар болсон аж. Ингэж замаа өөрчилснөөр Мин улсын цэргүүд ихэд ядарч, Монголчууд довтлоход бүр амархан болов. Ингээд Цагаан Хэрэмийн ойролцоох  Сюаньфу өртөөнд Монголчуудын дайралтад өртөн 30,000 морьт цэргээ алдсан байна. Улмаар 8-р сарын 13-нд Мин улсын цэргүүд өнөөгийн Жанчхүүд байрлах Түмүгийн бэхлэлт рүү зугтжээ. 

Ван Зений өгсөн тушаал

5 Түмү цайзын тулаан

Мин улсын батлан хамгаалахын түшмэл цэргүүдээ Цагаан хэрмийн Жонгуаны давааг өнгөрөн буудаллах нь аюулгүй хэмээн үзсэн боловч Ван тайган зөрж, Түмүгийн цайзад буудаллажээ. Ингээд тэднийг Түмү-д ирсний 2 дахь өдөр нь буюу 8-р сарын 15-ны өдөр Монголчууд цайзыг бүсэлж ундны усны эх үүсвэрийг хаав. 

Эсэн тайш Мин улсын цэргийг гаргаж ирж, занганд оруулах зорилгоор дайныг зогсоох хүсэлт элчээр явуулжээ. Үүнд нь Ин Цзүн хууртан, хүсэлтийг нь даруй хүлээн авсан байна. Ингээд Ван тайганы тушаалаар цэргүүд цэвэр ус авахаар цайзаас гарснаар тэднийг отож байсан Монголчуудын дайралтад өртжээ.

Түмү цайзын тулаанд Мин улсын цэргийн тал нь хүнд шархдаж, гуравны нэг нь алагджээ. Ихэнх цэргийн жанжнууд нь алагдаж, эзэн хаан өөрөө олзлогдов. Харин Ван тайганыг эзэн хааны бие хамгаалагч буруу шийдвэр гаргасных нь төлөө хороожээ.

Энэхүү тулааны дараагаар Монголчууд эзэн хаан Ин Цзүнийг буцааж өгөх шалтгаар Бээжин рүү ойртож эхэлжээ. Гэхдээ энэ удаад Мин улсын цэргүүд илүү бэлтгэлтэй, зохион байгуулалттай байсан, түүнчлэн Бээжингийн бэхлэлт саад болсон тул Монголчуудын төлөвлөгөө бүтэлгүйтэж Ин Цзүнийг аван хойд зүг рүү буцжээ.

Монголчууд олзонд байгаа Ин Цзүн хааныг цаашид хэрэг болно гэж бодон амьд байлгасан боловч Бээжинд түүний дүүг нь хаан ширээнд суулгасан байв. Ингээд Ин Цзүнийг Монголд үргэлжлүүлэн байлгах нэгэнт утгагүй болсон тул 1450 онд Эсэн тайш түүнийг суллан буцаажээ. Ин Цзүнийг Бээжинд ирэхэд дүү нь түүнийг даруй гэрийн хорионд оруулсан байна. Харин 7 жилийн дараа буюу 1457 онд тэрбээр нөлөө бүхий сайд нарын тусламжтайгаар эргэн хаан суудалдаа суусан байдаг.

Түмү цайзын тулаан

6 Түмүгийн бэхлэлт

Түмүгийн бэхлэлт нь Цагаан хэрмийн дагуух Жонгуан, Датуны хооронд, Хэбей мужийн Жанчхүү хотоос зүүн зүгт 10 гаруй км-ийн зайд байрладаг. Түмү цайзын дотор талыг нь шавраар, гадна талыг тоосгоор барьсан бөгөөд 500 метрийн өргөн, 1000 метрийн урттай, 6-7 метрийн өндөртэй аж. 1457 онд Ин Цзүн Түмүгийн тулааны үеэр амь эрсдсэн цэргүүдийн дурсгалд зориулан тэнд бунхан бариулж байжээ. Харин одоо Түмүгийн бэхлэлтийн зүүн, баруун, өмнөд хэсгийн хананууд л үлдсэн байна. 

Түмүгийн бэхлэлт

35
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()