Тахианы махан "наггет"-ийг гэртээ хийж сурцгаая!

Баасан гараг бүр эзэгтэй нартаа зориулж хялбархан хийж болох амтат хоолны жоруудыг хүргэдэг билээ. Тэгвэл энэ амралтын өдрүүдээр өөрийн гараар "тахианы махан наггет" хийж гэр бүлийнхнээ баярлуулаарай. Нэмж хэлэхэд, үүнийг гэртээ бэлдэх нь гадуур худалдаанд байдаг хөлдөөсөн, олон төрлөөр бэлтгэсэн наггеттай харьцуулахад илүү эрүүл бас амттай байдаг юм шүү. Ингээд дараах зааврын дагуу бэлдээрэй. 

Тахианы махан "наггет"-ийг гэртээ хийж сурцгаая!
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Зөвлөмж:

  • Хэрэв та хийсэн наггетаа хөлдөөж хэрэглэхээр шийдсэн бол нэг дор ахиухныг хийгээрэй. Харин дараа нь идэх үедээ гаргаад богино долгионы зууханд хийхэд л болно.
  • Мөн талхны үйрмэгээ дэлгүүрээс худалдаж авалгүйгээр гэртээ хийж болно. Талхаа шарах шүүгээнд хийж хатаагаад хатуу, зөөлнийг нь өөрөө тааруулан нунтаглана. Дараа нь амтлагч, халуун ногоо нэмж амт оруулна. Ингээд бэлэн болсон талхны үйрмэгээ хэрэглэж болно. 

 

1 Орц

  • ½ аяга гурил
  • 1 өндөг
  • ½ аяга талхны үйрмэг
  • 450 гр орчим тахианы цээж мах 
  • 3 халбага давс
  • 3 халбага перец
  • 1 аяга канола тос
  • 1/8 аяга үрсэн Пармезан бяслаг /заавал биш/
  • ¼ халбага нунтаг сармис /заавал биш/

Орц

2 Хийх арга

1. Гурил, өндөг, талхны үйрмэгийг 3 тусдаа аяганд хийнэ. Тус бүрт нь давс, хар перецээ хийж холино.

2. Тахианы махнаасаа өөхийг нь салгаад наггетын хэмжээгээр дөрвөлжилж хэрчинэ. 

Хийх арга

3. Хэрчсэн махаа аягатай гурил руу хийж, сайн наалдуулсны дараагаар сэгсэрч авна.

4. Дараа нь махаа өндөгтэй аяга руу дүрж сайтар бүрнэ.

5. Дараа нь талхны үйрмэгтээ дүрнэ.

6. Бэлэн болсон тахиагаа хүнсний цаас бүтээсэн торон дээр тавина.

7. Тахиагаа шарах шүүгээнд 210 хэмд 25 минут жигнэнэ. Ингэхдээ 12 минут нэг талаар нь жигнээд нөгөө талаар нь эргүүлж тавиад мөн адил хугацаагаар дахин жигнэнэ. 

8. Бэлэн болсон нагетийг дуртай соустайгаа хамт идээрэй. 

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()