Бичиг үсгийн алдаа ямар хор уршигтайг харуулсан 10 үйл явдал

Ердөө ганц үсэг алдаж бичсэнээр хэр их хэмжээний хохирол амсах боломжтой вэ? Таны санаанд тийм ч их тоо буухгүй л болов уу,  магадгүй энэ нэг их сүртэй зүйл шиг санагдахгүй байх. Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь дор өгүүлэх тохиолдлуудад санамсаргүй гаргасан ердөө ганцхан үсэг, тооны алдаанаас болж асар их хэмжээний хохирол амсаж байжээ. 

Бичиг үсгийн алдаа ямар хор уршигтайг харуулсан 10 үйл явдал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Маркетингийн санааг тэр чигт нь өөрчилсөн "нэг үсгийн алдаа"

1988 онд Yellow pages сэтгүүлд аялал жуулчлалын "Banner Travel"  компанийн “Ер бусын аялал” гэсэн гарчигтай гарах байсан зарыг маркетингийн ажилчид “эротик аялал” хэмээн буруу хэвлэсэн байжээ. Ер бусын гэхийг англи хэлээр "exotic" гэж харин эротик гэх үгийг "erotic" гэж бичдэг бөгөөд нэг үсгийн алдаа гаргаснаар үгийн утга тэс өөр болсон юм. "Banner Travel" компани тэрхүү алдаатай нэртэй зар сурталчилгаанаас болж бизнесийн ашгийнхаа 80 хувийг алдсанаас гадна ихэнх настай үйлчлүүлэгчид нь тэдний компаниас татгалзжээ.

Маркетингийн санааг тэр чигт нь өөрчилсөн "нэг үсгийн алдаа"

2 150 сая долларын үнэтэй "ганц зураас"

1962 он: Америк, Зөвлөлтийн хооронд сансрыг эзэгнэх уралдаан ид өрнөж байсан хүйтэн дайны үе байв. НАСА-гаас Сугар гараг руу хөөргөх зорилгоор "Маринер 1" хэмээх сансрын хөлгийг 18.5 сая долларын өртгөөр бүтээж дуусгасан ч хөлөг даалгавраа биелүүлж чадалгүй зогсоход хүрчээ. Хөлөг хөөрөөд ердөө 293 секундийн дараа холбоо тасарч, чиглэлээ алдаж, унтраахаас өөр аргагүй болсон байна. Үүний шалтгаан нь уг сансрын хөлгийг бүтээх явцад түүн дээр ажиллаж байсан мэргэжилтнүүдийн нэг нь код бичихдээ нэг зураас орхисон байж. Ийнхүү өнөөгийн ханшаар 150 сая долларын үнэтэй энэхүү ажиллагаа ганцхан зурааснаас болж бүтэлгүйтсэн юм. Шинжлэх ухааны нийтлэлч Артур С.Кларк тэрхүү зураасыг түүхэн дэх хамгийн үнэтэй зураас хэмээн тэмдэглэсэн байдаг. 

150 сая долларын үнэтэй "ганц зураас"

3 Бүх хэрэглэгчээ азтан болгосон сугалаа

2005 онд автомашин худалдааны "Roswell Honda" компаниас 30,000 ширхэг сугалаа гарган, азтай нэг хэрэглэгч нь 1000 долларын шагнал авах онцгой уралдаан зарлажээ.

Харамсалтай нь  Force Events маркетингийн компанийн ажилтан сугалаа гаргах зааврыг буруу ойлгон хэвлэж, үүнийг нь ямар ч ажилтан нь дахин шалгалгүйгээр зах зээлд шууд гаргажээ. Үүний үр дүнд 30,000 азтан тодорсон байна. Мэдээж "Roswell Honda" 30 сая доллар гаргах боломжгүй тул азтан бүрдээ 5 долларын Уолмарт дэлгүүрийн бэлгийн карт өгчээ. 

Бүх хэрэглэгчээ азтан болгосон сугалаа

4 Эзэнт гүрнийг сүйтгэсэн "s" үсэг

124 жилийн түүхтэй, 250 ажилтантай гэр бүлийн томоохон бизнес хоёрхон сарын дотор дампуурсан гэвэл та итгэх үү?

2015 онд Их Британийн засгийн газар 1875 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн "Taylor & Sons" гэх гэр бүлийн инженерийн компани дампуурлаа зарласныг мэдээлжээ. Үнэн хэрэгтээ, “Taylor & Son" гэсэн нэртэй өөр компани дампуурлаа зарласан байлаа. Засгийн газрын ажилтан компанийн нэрийг шивэхдээ олон тооны “s” нөхцөлийг нэмж бичсэн байв. Энэхүү алдаагаа 3 хоногийн дараа зассан боловч “Taylor & Sons" компаний хувьд аль хэдийнээ засаж болохооргүй том алдаа болсон байжээ. Уг хэрэг явдлаас ердөө 2 сарын дараа компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож харин шүүхээс Их Британийн засгийн газраас 17 сая доллар гаргуулан компанид нөхөн олговор өгсөн байна.

Эзэнт гүрнийг сүйтгэсэн "s" үсэг

5 Эртний шар айраг

"Ebay"ийн нэгэн хэрэглэгч 1852 онд үйлдвэрлэгдсэн "Allsopp’s Arctic Ale" нэртэй маш ховор шар айргийг дуудлага худалдаагаар зарахаар шийджээ. Залуу маань шар айргийнхаа нэрийг зөв бичсэн байхад л хүссэн хэмжээнийхээ мөнгийг олох боломж байж. Харин тэрээр зар оруулахдаа Allsoр гэж нэг "р" үсгийг гээж бичсэнээр худалдан авагчид тэрхүү ховор зүйлийг хайлт хийгээд олж чадахгүй байдалд хүрэв. Ингэснээр дуудлага худалдаанд хоёрхон санал авч 304 доллараар буюу анх эхэлсэн үнээсээ (299$) ердөө 5 доллараар үнэ ѳсгѳн заржээ. Үүнээс 8 долоо хоногийн дараа тус шар айргийг худалдан авсан хүн дахин дуудлага худалдаа зарлахдаа нэрийг нь мэдээж зөв бичсэн учир олон хүмүүс оролцож нийт 157 үнийн санал авч, 503,300 доллараар зарж байжээ. 

Эртний шар айраг

6 Хамгийн хямд нислэг

2006 онд Alitalia агаарын тээврийн компани Торонтогоос Кипр хүрэх нислэгийн тарифаа 39 доллараар оруулсан байв. Үнэн хэрэгтээ билетийн үнэ 3900 доллар байсан юм. Гэвч 2000 гаруй зорчигчид аль хэдийн билетээ захиалчихсан байсан учир компани билетээ цуцлахгүйн тулд бүх зорчигчдыг онгоцонд нь суулгаж, ѳѳрсдѳѳ 7 сая долларын алдагдал хүлээсэн байна.

Хамгийн хямд нислэг

7 Алдаатай маршрут

Нью Йорк хотын метроны зааварчилгаа одоогийнх шигээ тодорхой, нарийн зохион байгуулалттай байгаагүй аж. Үүнийг шийдэх явцдаа хотын тээврийн захиргаанаас нэгэн хайхрамжгүй алдаа гаргаж багагүй хохирол амссан байна. 

2013 оны 3-р сард Метроны чиглэлийг тодорхой харуулсан 80.000 шинэ маршрут хэвлэхдээ зорчих тасалбарын үнэ 4.50-5.00 доллар болж нэмэгдсэнийг давхар тэмдэглэх ёстой байв.  Гэвч хэвлэх явцад үнийг өсөлтийг мартан 4.50 доллар гэсэн үнийг хэвээр нь бичсэн байж. Ийнхүү буруу хэвлэгдсэн 250.000 долларын үнэтэй зааварчилгааг дахин хэвлэх шаардлага гарчээ. 

Алдаатай маршрут

8 Хуулийн утгыг өөрчилсөн үгийн алдаа

Одоогоос 20 жилийн ѳмнѳ “typo” буюу буруу шивэлтийн алдаа гэдэг үг Англи хэлэнд орж ирээгүй байхад АНУ-ын засгийн газар нэгэн алдаа гаргажээ. 1872 онд Үлисс С.Грантын засгийн газар иргэний дайны дараах сэргээн босголтод зориулж импортын бараанд 20 хувийн татвар ногдуулах хууль батлах болжээ. Уг хуульд жимс, ургамал, халуун орны үрслүүлэн тариалах боломжтой ургамлуудад татвар ногдуулахгүй хэмээн тусгагдсан байж. Харамсалтай нь хуулийн албан бичиг хѳтлѳлт дээр жимс(fruit), ургамал(plant) гэсэн байсныг жимсэн ургамал /fruitplant/ хэмээн нийлүүлэн бичсэнээр импортлогч нарт хууль ашигтайгаар эргэв. Энэхүү алдааныхаа тѳлѳѳсѳнд АНУ-ын засгийн газар тухайн үеийн ханшаар 2 сая буюу одоогийхоор 40 сая долларын нѳхѳн тѳлбѳр импортлогч нарт тѳлж байжээ.

Хуулийн утгыг өөрчилсөн үгийн алдаа

9 Хайлтын алдаа

Таны ѳдѳр бүр Google-ээс хайдаг хайлт, түүнийг буруу бичсэн тохиолдол бүрийн тань ард мѳнгѳ эргэлдэж байдаг гэвэл та итгэх үү? Зарим хүмүүсийн буруу бичсэн сайтын ачаар Google компани жилд хагас тэрбум орчим доллар олдог гэнэ. 

Жишээлбэл "goggle.com", "dacebook.com" гэх мэтээр буруу бичсэн тохиолдолд тэрхүү таны андуурч орсон сайтын хандалт өсч, зар сурталчилгаа үзүүлэн мөнгө олдог байна. Түүнчлэн вебсайтын нэрийг буруу бичиж хайлт хийснээр цахим гэмт хэрэгт ѳртѳх ч магадлалтай. Тиймээс интернетээр хайлт хийхдээ бичсэн зүйлээ дахин шалгах хэрэгтэй.

Хайлтын алдаа

10 Тооны андуурал

Тоог буруу бичих нь үсэг, цэг таслал буруу бичихээс илүү их хохиролтой эсвэл ашигтай ч байж болох юм. Японы Мизухо банк 2005 онд сая гаруй долларыг тооны алдаанаас болж салхинд хийсгэжээ. Тэд 610,00 иенийн үнэтэй нэг ширхэг хувьцаа гаргахаар төлөвлөж байсан боловч нэг иенийн үнэтэй 610,00 ширхэг хувьцаа гаргаж орхижээ. Үүнээс болж Мизухо компани бүтэн жилийнхээ орлогыг нэг дор алдсан аж. 

Тооны андуурал

22
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()