Кофены төрлүүдийн талаар таны мэдэх ёстой зүйлс

Кофены амт, үнэрээс гадна сэргээх үйлчилгээнээс шалтгаалан бид сонголтоо хийдэг. Хүн бүр өөр өөр төрлийн кофег таашаадаг, гашуун эспрессонд дурлагч нэгэн байхад сүүтэй зөөлөн амттай латтег илүүд үзэх нэгэн ч байна. Дэлхий дээр ойролцоогоор 30-40 төрлийн кофе байдаг гэнэ. Энд тэрхүү урт жагсаалтыг гаргахгүйн тулд хамгийн түгээмэл хэрэглэдэг, хамгийн амттай цөөн хэдэн төрлүүдийг танилцуулж байна. 

Кофены төрлүүдийн талаар таны мэдэх ёстой зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Американо (Caffè Americano)

Эспрессо кофены дээр бага зэрэг халуун ус хийхэд л "Американо" маань бэлэн болно. Дэлхийн 2-р дайны үеэр Америк цэргүүд кофегоо удаан уухын тулд ус хийж ууж эхэлж, харин дайны дараа Америк бариста нар энэхүү аргыг нь хэрэглэж кофе бэлдэх болсон байна. 

Американо (Caffè Americano)

2 Латте (Café Latte)

Эспрессо кофены дээр бага зэрэг хөөсрүүлсэн сүү хийж Латтeг найруулдаг. Латте нь хөөсөрсөн сүүтэй байдаг тул сүүн (flat white) кофеноос ялгахад хэцүү. Гэхдээ сайн ажиглавал сүүн кофе нь арай бага сүүтэй байдаг. 

Латте (Café Latte)

3 Каппучино (Cappuccino)

Дэлхийн дээрх хамгийн алдартай кофе гэхэд хилсдэхгүй биз. Эспрессо кофе, хөөрүүлсэн сүү, сүүний хөөс зэрэг 3 давхаргаас бүрддэг. Заримдаа сүүний хөөсөн хэсгийг шоколадны ширхэг, эсвэл нунтаг шоколаднаас ч сонгон хийж болно. Италичууд каппучиног өглөөний цайндаа хэрэглэдэг.

Каппучино (Cappuccino)

4 Эспрессо (Espresso)

Нунтаг кофег кофены машинд хийн өндөр даралтаар буцалсан усаар даран аяганд хийж авна. Энэ бол эспрессо кофег чанах арга юм. Чанаж уух амархан мэт боловч өөртөө тохирсон сайн чанарын кофе олж авна гэдэг бол тийм ч амархан зүйл биш.

Эспрессо (Espresso)

5 Цагаан кофе (Flat white)

"Киви кофе" хэмээн нэрлэгддэг хар, цагаан (flat) гэсэн 2 төрөлтэй энэхүү кофе нь Шинэ Зеланд, Австралиас гаралтай аж. Цагаан кофег бэлдэхдээ эспрессон дээр бага зэрэг хөөс багатай сүү нэмдэг. Цагаан кофег хүүхдийнхээ хичээл сургуульд анхаардаг эцэг эхчүүд тэдэндээ цаг гарган сэргэг, эрч хүчтэй байхын тулд уудаг гэнэ.

Цагаан кофе (Flat white)

6 Хар кофе (Long Black)

Халуун усаа аяганд хийж, дээр нь 2 шот эспрессо хийнэ. Хэрэв эхлээд эспрессогоо дараа нь усаа хийвэл энэ нь американо болдог. Хар кофе нь Американо кофеноос хүчтэй, эспрессо кофен дээр тунадаг хөөс ихтэй байдаг байна.

Хар кофе (Long Black)

7 Маккиато (Macchiato)

Маккиатог хийхдээ кофе болон сүүгээ аягаа дагуулан удаанаар хийх бөгөөд каппучино кофетой төстэй боловч хөөрүүлсэн сүү хийдэггүй. Үүнээс гадна эспрессо кофетой адил жижигхэн аяганд хийн үйлчилдэг.

Маккиато (Macchiato)

8 Мокачино (Mochaccino)

Мока гэдэг нь яг л латте шиг хирнээ дээр нь шоколадны үйрмэг, крем, хөөсөн кремтэй байдаг. Халуун шоколад, латте кофены холимог учраас маш сайхан амттай.

Мокачино (Mochaccino)

9 Ирланд кофе (Irish coffee)

Энэхүү кофе нь бага зэрэг виски, сахартайгаас гадна дээгүүрээ зузаан кремтэй байдаг. Архины хольцтой учир Шинэ Зеландын кофе шопуудад зарагддаггүй, зөвхөн ресторануудад л зардаг байна. Шотланд виски, уусдаг кофе хоёрыг хольж уухгүй байхыг зөвлөж байна.

Ирланд кофе (Irish coffee)

10 Вена (Vienna)

Вена кофе нь 2 хүчтэй тусгай эспрессог холин дараа нь сүү болон сахараа хийснээр бэлэн болдог. Кофены амт хүчтэй харин сахар багатай.

Вена (Vienna)

11 Аффогато (Affogato)

Аффогатог кофе гэж хэлэхэд тохиромжгүй. Дессертэн дээр (ихэвчлэн зайрмаг) эспрессог асгасан бэлддэг ч дессертний амт өөрчлөгддөггүй. 

Аффогато (Affogato)

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()