Алдартай кинонууд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс

DC-ийн ертөнцөд Вьетнам улс Америкийн 51 дэх муж болдог, эсвэл найруулагч Кристофер Нолан кинондоо зориулан их хэмжээгээр эрдэнэ шиш тарьж байсныг та мэдэх үү? Кинон дээр бид олон зүйлийг анзааралгүй үлдээсэн байдаг. Ингээд та бидний ихээр сонирхон үздэг, хэн бүхний сайн мэдэх  кинонууд дээр таны хараагүй үлдээсэн дүрсүүдийг танилцуулж байна. 

Алдартай кинонууд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн байж магадгүй зүйлс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

2010 онд гарсан "Лууг хэрхэн сургах вэ" хүүхэлдэйн кинонд лууны хөдөлгөөнийг гаргахдаа муур ашигласан байдаг.

2

1999 оны "Deep Blue Sea" кинонд аварга загасны шүднээс салгаж авдаг машины номер 1975 оны "Jaws" кинонд аварга загасны гэдэснээс олдог машины номер 2 яг адилхан байдаг. 

3

1972 оны "Загалмайлсан эцэг" кинон дээрх гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх хэсэгт Вито Корлеонегийн нүдийг бараг харагдахгүй байхаар авчээ. Тэр үнэхээр аймшигтай харагдаж байгаа биз.

4

1995 оны "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кинонд гардаг Сид хэмээх хүүгийн дүр 2010 онд гарсан "Тоглоомын түүх-3" кинонд хог ачигчийн дүр болсон.

5

"Оддын дайн - Жедайн эргэн ирэлт" кинонд Чеббакагийн өгөөш болгон ашигладаг этгээд амьтны дүрсийг бугын хойд сүвэнд шүд зоож гаргажээ. 

6

2009 онд үзэгчдийн хүртээл болсон "Ratatouille" хүүхэлдэйн кинонд рестораны шүүмжлэгчийн бичгийн машин нь гавлын яс шиг, харин түүний оффис нь авс шиг харагдаж байгааг анзаараагүй л биз дээ. 

7

2001 оны "Мангасууд" кинон дээрх кофены аяганууд бүх төрлийн мангасуудад зориулагдсан олон янзын хэмжээтэй байдаг. 

8

2010 оны "Төмөр хүн-2" кино дээр Тони аавынхаа дэвтэрийг үзэх үед гардаг Тессерактийн зураг 2012 оны “Avengers” кинонд бас гардаг. 

9

2015 онд гарсан "Mad Max: Fury Road" кинонд Мерседесийн логог жад чиглүүлэх овоо хараа болгон ашиглаж байгааг харж болно.

10

"Бөгжний эзэн" кинонд Гандалфын барьдаг гаанс

11

Нацистуудаас нисэх онгоцоор зугтаж буй Индиана Жонсын аав сэжиг төрүүлэхгүйн тулд герман сонин уншдаг. Гэхдээ тэр доош нь харуулж барьсан байв. 

12

1998 оны "Гайхамшигт гэр бүл" киноны "Гараа өргө!" гэдэг хэсгийг “Die Hard” киноны уг дүрсээс санаа аван хийжээ.

13

2009 онд хийгдсэн "Watchmen" кинонд дээр гардаг Америкийн далбааг 51 одтой хийсэн байдаг. Учир нь тус кинон дээр Вьетнам АНУ-ын нэг муж болжээ.

14

2014 онд үзэгчдийн хүртээл болсон "Галактикийн хамгаалагчид" кинонд Питер Квиллийг баривчлах үед түүнийг "хүзүүндээ бүх харь гарагийн хүмүүстэй харилцдаг орчуулагч төхөөрөмж суурилуулсан" гэж автомат дэлгэц дээр гардаг. 

15

"Mad Max: The Fury Road" (2015) кинон дээрх залбирал нь V8 хөдөлгүүрийг бэлгэддэг.

16

1982 оны "Poltergeist" кинонд дээрх зураг авалт дууссаны дараа жүжигчин Жобет Уильямс араг яс жинхэнэ байсныг мэдсэн гэдэг. 

17

"Interstellar" киноны зураг авалтын үеэр Кристофер Нолан 200 га талбайд эрдэнэ шиш тариалжээ. Учир нь тэрээр үүнийг компьютер графикаар хийвэл онцгүй харагдана гэж үзжээ. 

35
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()