Британийн хунтайж Харригийн залуу насны дуулиант явдлууд

9 сарын 15-нд ханхүү Харри 35 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Өдгөө тэрээр халамжит нөхөр, сайн эцэг, тамирчин, сайн дурын ажилтан, хатан хааны гэр бүлийн хамгийн хүндэт хүний нэг бөгөөд дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй нэгэн билээ. Гэхдээ түүний энэхүү оргилд хүрэх зам дардан байгаагүй юм. 

Британийн хунтайж Харригийн залуу насны дуулиант явдлууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Үнэн хэрэгтээ уулын оргилд хүрэхийн тулд тэрээр хэд хэдэн удаа шаварт унаж байсан гэнэ. Түүнийг муу хүү, хэнд ч хэрэггүй амьтан гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүр бичиж байв. 

1984 онд Диана гүнж бага хүүгээ төрүүлснийхээ дараа түүнийг “миний бяцхан Спенсер” (өөрийн овог) хэмээн нэрлэж байжээ. Учир нь тэрээр ээжийнхээ талын хүмүүсийг дуурайсан шаргал үстэй байсанд бус харин түүний зан аашнаас болж ийнхүү дуудах болсон байна. "Харри, яг надтай адилхан зөрүүд, үгэнд ордоггүй"хэмээн Диана ярьж байжээ.

1996 онд Харригийн эцэг эх дуулиантайгаар салж, харин жилийн дараа Диана гүнж автомашины ослоор нас барсан.  Гэр бүлийн энэхүү асуудал нь хүүгийн зан аашинд сөргөөр нөлөөлж, элдэв хэрэг төвөгт орооцолдох болсноор хатан хааны гэр бүлийг хэд хэдэн удаа ичгэвтэр байдалд оруулсаар байлаа. 

Диана гүнжийн осол папарацид өртөж багагүй шуугиан тарьж байсан учир Харри энэ салбарын мэргэжилтнүүдэд дургүй байдаг бололтой. Тэрээр сурвалжлагч Крим Анклоны араас хоёр удаа хөөж, дахин нууцаар зураг дарахгүй байх  сануулга өгч байсан гэнэ. 2004 онд ханхүүг шөнийн клубээс гарч ирж байхад Крим түүний зургийг дарах гэж байгаад Харритай таарсан бөгөөд энэ удаа ханхүү тэсэлгүй камераар нь түүнийг нүүрэн дундуур нь цохисон байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой дуулиан үүгээр төгсгөл болоогүй бөгөөд шинэ мэдээллүүд ар араасаа гарсаар байлаа. 2009 онд ханхүүгийн гэр бүл болон түүний шүтэн бишрэгчид Харригийн хамтрагчийнхаа чихэнд “Би чамд хайртай” гэж хэлээд хацрыг нь долоож, зөөлөн үнсэж буй бичлэгийг хараад алмайрсан гэнэ.

2001 онд 16 настай Харри марихуан болон согтууруулах ундааг хааяа хэрэглэдэг гэдгээ мэдэгдэж мөн л олон хүмүүсийг цочролд оруулсан. Үүнээс болж эцэг нь түүнийг наркологийн төв рүү нэг хоног явуулж, хар тамхи гэдэг амьдралын засаж чадамгүй том алдаа гэдгийг өөрийн биеэр ойлгуулахыг хүсжээ. 

Гэвч дээрх арга төдийлөн үр дүнгээ өгч чадаагүй бөгөөд 2005 онд Харри багт наадам дээр гарандаа хас тэмдэгтэй тууз зүүж, Нацист Германы Вермахтын офицерын дүрээр хувцаслаж ирсэн байна. Дээр нь тэрхүү өдөр нь Холокост буюу Европ дахь Еврейчүүдийг устгасан эмгэнэлт явдлын дурсгалыг хүндэтгэх өдөр байсан учир ийнхүү хүндэтгэлгүй хувцасласных нь хариуд эцэг нь түүнд хатан хааны гэр бүлийн гахайн фермийг цэвэрлэх шийтгэл оноожээ. Мөн тэрээр олон нийтээс уучлалт гуйх хэрэгтэй болсон юм. 

Хүндэт гэр бүлийнхээ нэр төрийг элдэв үйлдлээр гутааж байсан ханхүү Харриг эцэг нь төрөл бүрээр шийтгэж, ухааруулах гэж чадахаараа хичээж байсан ч тэр бүх аргууд нь огтхон ч тус болохгүй хэвээр байлаа. Дээрх хэргээс хэдхэн 7 хоногийн дараа Харриг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгасан байна. Тэрээр хамтран ажиллагсдынхаа нэгийг “Paki” хэмээн дууджээ. Пакистан гаралтай хүмүүсийг доромжилж ийнхүү дууддаг байжээ. 

Мэдээж ханхүүгийн гэр бүлийнхэн Харригийн тарьсан хэргүүдийг дарахын тулд багагүй хүчин чармайлт гаргаж байсан нь тодорхой. Ялангуяа Харри наргиж цэнгэх үедээ ухаанаа алддаг нэгэн байсан бөгөөд 2012 онд Лас-Вегасын нэгэн үдэшлэгийн үеэр бүх хувцсаа тайлахаар мөрийцөж бильярд тоглосон үеийг та санаж байна уу?

Тухайн үед тэрээр чармай нүцгэн гүйгээд зогсохгүй Олимпын аварга Райан Лохтегийн хамтаар жийнсэн өмдтэйгөө усан санд шумбасан гэнэ. Ингээд ханхүүгийн нүцгэн зураг нэг хэсэгтээ л цахим ертөнцөд шуугиан тарьсан юм. 

Согтууруулах ундаа хэрэглээд түүндээ халж эхлэхээрээ  ханхүү Харри хүний санаанд багтамгүй элдэв янзын үйлдэл цөөнгүй гаргаж байсан бололтой.  Бас нэгэн үдэшлэгийн үеэр тэр хиймэл үс, хөхний даруулга зүүгээд гартаа нэг  шил шар айрагтай бариад явж байсан нь мөн л хэвлэлийнхний дурангаас бултаж чадаагүй аж. 

Хамгийн очих дуртай шөнийн клуб болох “Raffles”-т нэг удаа тэрээр хумсаа ягаанаар будчихсан явж байсан гэнэ. Харин клуб руу бусдын адил үүдний хаалгаар орсон аж. Учир нь тэрээр “Box” болон “Maggie's” клуб руу аврах гарцаар орох дуртай байжээ. 

Энэ бүхний дараа ч Харригын сэтгэл амраагүй бөгөөд Өмнөд рүү хийсэн аяллынхаа үеэр хиймэл хөлөөс (протез) оргилуун дарс ууж байсан гэнэ шүү.

Зул сарын баярын үеэр Харри өөрийн хамтран ажиллагсдадаа баяр хүргэхдээ Санта Клаусын хиймэл сүлжсэн үстэй малгай өмсөж, харин эмээдээ “Амьдрал новш биш гэж үү” гэсэн бичигтэй толгойн гоёлыг бэлэглэж байжээ.

Ханхүүгийн хамгийн дуулиантай хэрэг бол өөрөөсөө 3 насаар эгч, өмнө нь гэр бүл зохиож байсан метискийн иргэн Меган Марклтай гэрлэсэн явдал юм. Харин дээр дурдсан бүх хэргүүд аль хэдийн ард хоцорсон бөгөөд хуримаа хийснийхээ дараа тэрээр урьдынхаас илүү төлөвшиж чадсан билээ. 

Эхнэр Меган Маркл нь нөхөртөө хандан: "Чиний минь ажилдаа хариуцлагатай, анхааралтай ханддаг байдал надад өдөр бүр урам зориг хайрладаг. Чи бол миний хувьд хамгийн сайн нөхөр, хүүгийнхээ шилдэг аав нь шүү. Бид чамдаа маш их хайртай. Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй” хэмээн өөрийн цахим хуудаснаа мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

19
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()