Америк бүсгүй 6 настай өргөмөл охиныхоо хэн байсныг нь мэдээд гэрээсээ нүүжээ

2009 онд гарсан "Orphan" хэмээх  сэтгэхүйн аймшгийн кинонд өгүүлдэг үйл явдал АНУ-ын Индиана мужийн нэгэн гэр бүлд тохиолджээ. 6 настай Украйн охиныг өргөж авсан эмэгтэй эхэндээ хүүхдээ хаясан хэрэгт буруутгагдсан боловч тэрээр охиныг 22 настай, сэтгэцийн өвчтэй одой эмэгтэй байсныг олон нийтэд дэлгэсэн байна.

Америк бүсгүй 6 настай өргөмөл охиныхоо хэн байсныг нь мэдээд гэрээсээ нүүжээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

45 настай Кристин Барнетт, түүний экс нөхөр 43 настай Майкл Барнетт нар үрчилж авсан Украйн гаралтай Наталья Грейс хэмээх охиныг Индиана мужийн Лафайетт дахь орон сууцанд хаяж сарын дараа Канад руу нүүж, холбоогоо тасалсан байна. 

3 хүүхдийн ээж болох Кристин Барнетт өргөж авсан охиноо хаяж явсан хэрэгт буруутгагдсан боловч тэрээр уг нэхэмжлэлийг няцааж, "бид нар залилангийн золиос болсон" гэж мэдэгдсэн бөгөөд тэдний өргөж авсан охин нь үнэндээ насанд хүрсэн сэтгэцийн өөрчлөлттэй одой эмэгтэй бөгөөд түүгээр ч үл барам өөрсдийнх нь аминд хүрэхийг оролдсон хэмээн мэдүүлэг өгсөн байна.

Тэд 2010 онд 6 настай гэх Наталья Грейсийг Флоридагаас үрчилж авчээ. Өргөж авснаас жилийн дараа тэрээр ээж болох Кристинийг цахилгаан утастай хашаа руу түлхэж, кофенд нь хортой цайруулагч нунтаг хийж, Майклыг унтаж байхад нь хутгална гэж сүрдүүлэх зэргээр хачин авир гаргаж эхэлсэн байна. 

Тэрээр зураг зурж байхдаа "гэр бүлийнхээ гишүүдийг хөнөөж, тэднийг хөнжилѳѳр ороогоод арын хашаанд хаяхыг хүсэж байна" гэж хэлсэн талаар Кристан "DailyMail" сонинд өгсөн ярилцагадаа ярьжээ. 

Мөн тэрээр "Наталья бол насанд хүрсэн эмэгтэй хүн. Түүний сарын тэмдэг нь ирдэг. Том хүнийх шиг шүдтэй. Тэр манайд ирснээсээ хойш 1 см ч өсөөгүй" хэмээсэн байна.

Эдгээр явдлуудын дараа Натальяг тэдний амьдардаг дүүргийн сэтгэцийн эмнэлгийн хараа хяналтан доор байлгаж эхэлжээ. Улмаар сэтгэцийн эмч нар Наталья Грейсийг 1989 онд төрсөн болохыг баталсан байна. 

Гэвч өнгөрсөн 9-р сарын 11-нд Натальягийн 2010 онд буюу айлд өргүүлэхийн өмнө нь хийлгэсэн ясны шинжилгээн дээр үндэслэн Майкл, Кристин нар хүүхдийн эсрэг гэмт хэрэгт буруутган шүүх дээр дуудсан аж. Гэрчийн мэдүүлэг болгон ашигласан тэрхүү шинжилгээгээр Натальяг хүүхэд гэж тодорхойлсон байжээ.

Майкл, Кристин нар тэрхүү шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өргөмөл охиныхоо залиланг илчлэхийн тулд эцсээ хүртэл явна гэдгээ хэвлэлийнхэнд ярьжээ. Одоогоор тэр хоёр 5000 долларыг барьцаа болгон байршуулж батлан даалтаар гараад байгаа юм. Уг хэргийн шүүх хурал 24-нд буюу Америкийн цагаар маргааш болох хуваарьтай аж.

138
таалагдаж байна

90
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()