Мьянмар улсыг 5 тэрбум доллараар "шатаасан" шинэ нийслэл

Мьянмарын шинэ нийслэл болох Нейпьидо (Naypyidaw) хотыг цэргүүд асар их хүлээлттэйгээр барьж дуусгасан байна. Энэхүү хотод орчин үеийн барилгууд, усан оргилуур, Буддын сүм, музей, амьтны хүрээлэн, зочид буудал гээд бүхий л зүйлийг цогцлоожээ. Уг хотыг байгуулахад 5 тэрбум доллар зарцуулсан аж. 

Мьянмар улсыг 5 тэрбум доллараар "шатаасан" шинэ нийслэл
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Нейпьидо хотыг 2005 онд барьж дууссан боловч одоогийн байдлаар хотод ердөө хагас сая хүн л амьдардаг гэнэ.

Мьянмарын нийслэлийг яагаад шилжүүлэх шийдвэр гаргасан нь одоо ч тодорхойгүй байгаа юм.  Магадгүй энэ нь стратегийн бодлого, эсвэл улс төрийн дотоод асуудал, одон орон судлаачдын зөвлөгөөг дагасан ч байх магадлалтай.

Улсын төв хэсэгт орших Пинман хэмээх жижигхэн хот нь аливаа далайн шуурганы үед илүү тэсвэртэйд тооцогдож байв. Үүнээс гадна хотын эргэн тойронд газар доорхи хорогдох байр байдаг бөгөөд бөмбөгдөлтийн үеэр нуугдах боломжтой. Мөн Пинман нь улсын бусад бүс нутгуудтай нэлээд ойр байрладаг гэх мэт давуу талтай байсан тул шинэ нийслэлээ тэнд байгуулж, Нейпьидо нэртэй болгожээ.

Гадаад дотоодын олон цаг уурын мэргэжилтнүүд, далай судлаачид өмнөх нийслэлийг байгалийн гамшигт өртөх магадлал ихтэй гэж үзэж байж. Ялангуяа 2008 болсон "Наргис" хар салхины үеэр Мьянмарын 100 мянган иргэн, ялангуяа Янгоны мянга мянган хүн амь насаа алджээ.

Шинэ нийслэл Нейпьидо хотыг орон сууцны, цэрэг армийн, удирдлагын, жуулчны гэх мэт хэд хэдэн тусгай бүсэд хуваасан байна. Удирдлагын гудамжны барилгууд нь төрийн албаны эрэмбээр нь өөр өөр өнгөөр будагдсан гэнэ. Харин хотод байх анхаарал татахуйц дурсгалт зүйл нь хуучин Бирмийн хаад болох Анаврата, Баяннаунг, Алаунгпая нарын хөшөө юм. 

"Uppatasanti", орчуулбал "Гамшигийн эсрэг хамгаалалт" гэсэн нэртэй суврагын бүтээн байгуулалтын ажил 2009 онд дуусжээ. Тус томоохон суварга дотор, танхимын гол хэсэгт хаш чулуугаар урласан 4 ширхэг Буддагийн баримал бий. Түүнчлэн энэхүү сүмд Буддагийн бунхан, Миндун хааны үнэт эдлэл хадгалагддаг.

Нейпьидо хотын захад Мьянмар дахь хамгийн том амьтны хүрээлэн бий. Үүнээс гадна Үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зочлох боломжтой бөгөөд энэхүү хүрээлэнд мянга мянган төрлийн эмийн ургамал байдаг аж. “Ngalaik” хэмээх усан парк нь хотоос 10 км-ийн зайд оршдог. Усан паркт хөгжилдөхөөс гадна ойролцоо нь амьдрах боломжтой амины орон сууцууд ч байрлана.

Хэдийгээр хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, дээрх бүгдийг бүтээн байгуулсан ч Нейпьидо оршин суугчдыг ч тэр, жуулчдыг ч тэр татаж чадсангүй, нэг ёсны "чимээгүй хот" болон хувирчээ.

Учир шалтгаан нь ердөө төлөвлөсөн хугацаандаа бүрэн баригдаж дуусаагүйд л байдаг аж. Түүнчлэн маш том газар нутгийг хамрахаар төлөвлөгдсөн тул гудамж хороолол дунд ашиглагдаагүй талбай, хоосон зай их болжээ. 

30
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()