Гадаад төрхөөсөө үл хамааран бүсгүйчүүдийн зүрхийг эзэмддэг байсан эрчүүд

Дараах залуусыг бурхан гайхалтай авьяасаар шагнасан хэдий ч гадаад төрхөнд нь төдийлөн анхаарал хандуулаагүй бололтой. Гэлээ ч энэхүү сул тал нь тэдэнд огтхон ч саад болоогүй бөгөөд өөрсдийн зан чанар, бусдыг татах увдисаараа олон бүсгүйчүүдийг дурлуулж явсан юм. Тэднийг тухайн үеийнхээ секс бэлгэ тэмдэг байсан гэдэг. 

Гадаад төрхөөсөө үл хамааран бүсгүйчүүдийн зүрхийг эзэмддэг байсан эрчүүд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Наполеон Бонапарт

Бонапартыг намхан, цонхигор царайтай, хачин бие галбиртай байсан гэдэг. Тэрээр бага залуугаасаа дайн тулаанд оролцож нэлээд туршлага хуримтлуулан, мэдлэгтэй болсноор энэ талбартаа амжилт олж чадсан нэгэн билээ. Түүний хувийн амьдрал нэлээд хөдөлгөөнтэй, дуулиантай байсан гэнэ. Бонапарт өөрийн ухаан, тэвчээртэй байдал, өгөөмөр сэтгэл, романтик байдлаараа бүсгүйчүүдийг өөртөө татдаг байжээ. Тэрээр Парисын үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан бөгөөд залуу наснаасаа эхлэн бүсгүйчүүдэд юу хэрэгтэй болохыг мэддэг байсан гэнэ.

Наполеон Бонапарт

2 Оноре де Бальзак

Бальзак залуудаа ч бүдүүн, өөртөө арчаагүй нэгэн байсан бөгөөд олны өмнө төдийлөн биеэ сайхан авч явж чаддаггүй байжээ. Гэхдээ энэ бүгд түүнд 22 насандаа ахимаг насны, хангалуун амьдралтай бүсгүйн анхаарлыг татахад огтхон ч саад болоогүй байна.  9 хүүхдийн ээж болох Лаура де Берни гэх эмэгтэй Бальзактай хайр сэтгэлийн холбоотой болсон байна. 10 жилийн турш хамт амьдрахдаа бүсгүй түүнд бие зөв авч явахыг зааж, ааш авираа ч өөрчлөхөд нь ихээхэн анхаарал хандуулж байжээ. Харин төрөлхийн хөнгөмсөг зангаа засаж чадаагүй ба ялангуяа алдартай зохиолч болсныхоо дараа хажуугаараа нэг ч эмэгтэйг зүгээр өнгөрөөдөггүй учир маш олон хүүхэдтэй байсан гэнэ. Ингээд насан туршийнхаа хайрыг олсны дараа л тэрээр тайван амьдрах болжээ.

Оноре де Бальзак

3 Владимир Басов

Оросын кино жүжигчин Владимир Басов маш царай муутай нэгэн байжээ. Гэвч түүний зан араншин, бусдыг өөртөө татах увдис нь маш өндөр байсан учир тэр бүсгүйчүүдийг соронзон мэт өөртөө татдаг байсан гэнэ. Олон эмэгтэйчүүд Владимирт үгүй гэж хэлэх боломж байдаггүй гэж хэлж байсан аж. Тэрээр нэлээд олон бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой болохоос гадна гурван ч удаа гэрлэсэн байна. 

Басовын эхнэрүүд нь оросын үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Роза Макагонова, Наталья Фатеева, Валентина Титова нар байсан юм.  Хамгийн сүүлийн гэрлэлт нь Басовын эхнэрээ араар тавилтаар дуусжээ. 

Владимир Басов

4 Жан-Поль Бельмондо

Бельмондо багадаа их эгдүүтэй хүүхэд байжээ. Тиймээс сийлбэрч мэргэжилтэй аав нь түүний төрхийг сахиусан тэнгэр урлахад модель болгон ашигладаг байж. Харин өсөж том болохын хэрээр түүний өхөөрдөм дүр төрхөөс юу ч үлдээгүй гэнэ. Хэдийгээр түүний гадаад төрх кино урлагт тохирохооргүй байсан ч тэр жүжигчин болохоор шийдэж, түүний тоглосон анхны уран бүтээлд үзэгчид Бельмондог “гайхалтай царай муут” хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ тэрээр өөрийн зан чанараараа бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татдаг байв. Жан-Поль дурламтгай, халуухан залуу байсан учир тэрээр цор ганц хайртайгаа учрах хүртлээ олон бүсгүйчүүдтэй холбогдож байсан. Залуудаа тэрээр “Эмэгтэй хүнгүй бол би хэн ч биш” гэж ярьдаг байжээ. 

Жан-Поль Бельмондо

5 Жерар Депардье

Тэрээр бүсгүйчүүдийг татахаар царайлаг байгаагүй ч дэлгэцээр төдийгүй бодит амьдрал дээр ч секс бэлгэ тэмдэг болж байжээ. Царай муутай Франц эр маань сэтгэл татах дотоод увдисаараа олон олон бүсгүйчүүдийг дурлуулж чаддаг байсан гэнэ. Депардье 10 өөр эмэгтэйгээс 20 хүүхэдтэй аж. Түүний бүх бүсгүйчүүд Депардьег царай муутай гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч жинхэнэ эр хүнийг тэд түүнээс л мэдэрдэг гэжээ. Түүнийг саяхан шинэ залуухан бүсгүйтэй явж буй талаар мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан бөгөөд тэрээр зогсох бодолгүй байгаа бололтой.

Жерар Депардье

11
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()