Бүсгүйчүүдийн "зэвүүг хүргэдэг" зүйлс

Мэдээж бүсгүйчүүдийг татахад гадаад үзэмж чухал үүрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь гүндүүгүй монгол эрчүүд маань төдийлөн оновчтой хувцаслаж чаддаггүй аж. Нэг хэсэг нь хэт загварлаг, баян тансаг харагдах гэсэндээ хэтрүүлдэг бол зарим нь хэнэггүй хайхрамжгүй зангаасаа болоод юу ч хамаагүй холиод л өмсчихдөг. Энэ бүхэн таныг эсрэг хүйстэндээ үл тоогдох байдалд л оруулна. Тиймээс сайхан харагдахын тулд зохистой хувцаслахаас гадна бусад зүйлдээ ч нэлээд анхаарал хандуулах хэрэгтэйг санаарай. Тэгвэл дараах зүйлс бүсгүйчүүдэд хамгийн ихээр таалагддаггүй нь судалгаагаар тогтоогдсон тул та үүнийг анхаарч явах нь зүйтэй биз ээ.  

Бүсгүйчүүдийн "зэвүүг хүргэдэг" зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Хэт дээш татсан өмд эсвэл дотуур хувцас

Нэгдүгээрт, энэ үнэхээр тийм ч таатай харагддаггүй. Хоёрдугаарт, энэ маягаар өөрийн цээж хэсгийг богино харагдуулах хэрэгтэй гэж үү? Дотуур өмд болон гадуур өмд нь хүйснээс дээш гарах ёсгүй гэдэг алтан дүрмийг баримтлаарай.

Дотуур хувцасны хувьд таны чухал эрхтэнд бариу зүйл огт хэрэггүй учир бага зэрэг сул тавихад асуудалгүй. Энэ нь хойноосоо ч сайхан харагдахгүй бөгөөд өгзөгний булчинд шигдсэн байх нь таатай биш шүү дээ.

Хэт дээш татсан өмд эсвэл дотуур хувцас

2 Хэт тод хувцаслах

Хувийн дүр төрхөө тодорхойлохдоо олон эрчүүд энэ алдааг гаргадаг бөгөөд ихэнхдээ тод өнгийн эсвэл хавай загвартай цамц, футболка өмсдөг. Тод өнгийн хувцас өмссөн учир өөртөө итгэлтэй харагдаж, бүсгүйчүүдийн хараанд өртөх болно гэсэн бодол эрчүүдэд давамгай байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тод хувцас өмслөө гээд та өөрийнхөө хувь хүнийг тодорхойлж чадахгүй. Таныг харин ч инээдтэй харагдуулна. 

Цэцгэн хээтэй цамцыг арал, далайн эргээр зугаалах үедээ өмсөж болно. Харин энгийн өдрүүдэд энэ байдлаар хувцаслах нь тийм ч сайхан харагдахгүй. Неон өнгийн хувцсыг та спортоор хичээллэх үедээ өмсвөл илүү зүгээр. Бусад тохиолдолд энэ хувцсаа яаралтай тайлаарай.

Хэт тод хувцаслах

3 Сандал

Та киноноос урт цагаан оймс эсвэл хуруугаа гаргасан онгорхой гутал өмссөн эрийг хараад инээдтэй санагдаж байсан байж болох юм.  Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн кинонд төдийгүй бодит амьдрал дээр ч тохиолддог зүйл юм байна. Энэ стил нь таныг ээжийн дуулгавартай хүү мэт харагдуулах болно. Таныг эмэгтэй хүн анзаарсан ч тэр танаас ээжийг тань олоход туслах уу, та төөрөөгүй биз гэж асуух болов уу.

Харин хурууны засвар ордог оломтой углааш нь зөвхөн далайн эрэг, наран шарлагын газар л тохиромжтой.  Хотын төвөөр явах, эсвэл гудамжаар аялахад  энэ төрлийн сандаал нь таныг загварлаг харагдуулахгүй л болов уу.

Сандал

4 Хулигааны стиль

Та 90-ээд онд хэчнээн дуртай байсан ч энэ үеийн загварыг орчин үед татан оруулах хэрэггүй. Энэ нь сунасан өвдөгтэй бариу өмдний дээр сул нэвсгэр цамц өмсөхийг хэлж байгаа хэрэг. Мөн “Блейд” стилийн шил энэ загварт мөн л хамаарна. Та спортоор хичээллэж байх үедээ, эсвэл дугуй унаж байх үедээ энэ хувцаслалтыг сонгож болох ч өдөр тутамд огт тохирохгүй. Эмэгтэй хүн таныг энэ тохиолдолд тоож харах нь юу л бол.

Хулигааны стиль

5 Хэт их гоёл чимэглэл зүүх

Ихэнхдээ охид, бүсгүйчүүд л бүх төрлийн гоёл чимэглэлийг зүүдэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл хүзүүн дээрээ 5-6 зүүлт, гаран дэрээр 10 орчим бугуйвч, бүх хуруундаа бөгж зүүсэн эрчүүд орчин үед олон тааралдах болсон. Гоёл чимэглэл хэтрүүлэн зүүх нь таны чинээлэг байдал, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлохгүй гэдгийг санаарай. Энэ тохиолдолд та гялалзсан зүйлд дуртай хэрээнд л сайхан харагдах болов уу. Хэрвээ та гоёл чимэглэл зүүх дуртай бол хэмжээг нь тааруулаарай.

Хэт их гоёл чимэглэл зүүх

6 Утгагүй шивээс

Мэдээж, хүн бүр ямар нэг утга учиртай шивээс хийлгэдэггүй ч, шивээс нь таны биеийг чимж байх ёстой. Тиймээс элдэв янзын хачин шивээс хийлгэх хэрэггүй. Мөн найз бүсгүй эсвэл эхнэрийнхээ нэртэй, зурагтай шивээсийг хийх бүүр ч хэрэггүй л болов уу. 

 

 

Утгагүй шивээс

7 Хэт туранхай хөл дээр бариу жинс өмсөх

Бүсгүйчүүд өөрийн биеийн сул талыг гайхалтай нуух чадвартай байдаг бөгөөд та түүнээс суралцах хэрэгтэй. Жишээлбэл: Махлаг биетэй бүсгүйчүүд ихэнхдээ сул хувцас өмсдөг болохыг та анзаарсан биз. Хэрвээ та булчинлаг хөлтэй бол мэдээж, бариу жинс таны хөлийг тодотгож өгөх болно. Харин та хэт туранхай хөлтэй бол бариу жинс өмсөж, хөлөө тодотгох хэрэггүй л болов уу.

Хэт туранхай хөл дээр бариу жинс өмсөх

43
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()