2 өндөг, 2 алимаар хийх амтат кексний жор

Баасан гараг бүр бүсгүйчүүддээ зориулж амтат хоолны жор хүргэдэг билээ. Тэгвэл өнөөдөр гайхалтай амттай, тансаг үнэртэй алимны боов хийх хялбар аргыг зааж өгье. Бэлэн болохоос нь өмнө анхилуун үнэр өрөөгөөр нэг тархаж гэр бүлийнхний тань тэвчээрийг алдуулна гэдэгт итгэлтэй байж болно шүү. 

2 өндөг, 2 алимаар хийх амтат кексний жор
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Орц

  • алим - 2 ширхэг 
  • өндөг - 2 ширхэг
  • гурил - 550 грамм
  • давс - 1/2 хоолны халбага
  • элсэн чихэр - 3 халбага
  • ургамлын тос - 1 халбага
  • 1 халбага исгэгч
  • гараа тослох зориулалттай 2 халбага элсэн чихэр 
  • 1 хоолны халбага ус хэрэг болно. 

Орц

2 Хийх арга

Дунд зэргийн хэмжээтэй 2 ширхэг алимыг сонгон авч нимгэн зүснэ. 2 ширхэг өндгөө дээрээс нь асгаад блендерт хийж нухаш болтол нь холино. Бэлэн болсон өндөг алимны холимог дээрээ хуурай гурил, давс, элсэн чихэрээ хийж сайтар хутгана. Зуурмаг дээрээ ургамлын тос нэмээд 1-3 цагийн турш дулаан газар амраагаарай. 

Хийх арга

Жижиг таваг юмуу ямар нэг хэвэнд оруулах саваа ургамлыг тосоор жигд тосолно. Хэлбэрт оруулсан жигнэмэгээ 15 минут байлгаад богино долгионы зууханд 180 градус температурт 20-25 минут болгоно. Бэлэн болсон кексээ халуун дээр нь сахартай усаар арчина. Ингээд арааны шүүс асгаруулам амттай алимтай кекс бэлэн болох болно. 

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()