"Lexus" компанийн олныг гайхшруулсан анхны тансаг зэрэглэлийн моторт завь

2013 онд "Akio Toyoda" компани моторт завиныхаа дизайныг гаргах ажлаа албан ёсоор эхлүүлжээ. Ингээд тэд 2017 онд "Lexus" брэндийн нэр дор анхны 7 хүний суудалтай, тансаг зэрэглэлийн, спорт загварын моторт завийг үйлдвэрлэн гаргасан юм. Үүнээс хойш уг компани бүтээгдэхүүнээ тасралтгүй сайжруулсаар байгаа билээ.

"Lexus" компанийн олныг гайхшруулсан анхны тансаг зэрэглэлийн моторт завь
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

2018 оны 9-р сард Япончууд өөрсдийн шинэ бүтээл болох 19.8 метр хэмжээтэй "LY 650" нэртэй спорт загварын моторт завь бүтээсэн бөгөөд үүнийг өнөөдөр "Lexus" компани Бока Ратон (АНУ-ын Флорида мужийн эрэг) хотод албан ёсоор танилцууллаа.
 

"LY 650" моторт завийг "Lexus" авто машины усан дээр явдаг хувилбар гэж хэлж болох юм. Италийн дизайны студийн мэргэжилтэн Нуволари Ленард онгоцны дотоод засал дээр ажилласан бол, Америкийн усан онгоц үйлдвэрлэгч "Marquis Yachts" компани гадна загварыг нь гаргахад хамтран ажиллажээ. 

Дашрамд дурдахад, хөлгийг нүүрс төрөгчийн исэл, шилэн хуванцар ашиглан хийсэн учир хөнгөн хэрнээ эдэлгээ удаантай болсон гэнэ. 

Шинэ "Lexus" моторт завь нь гурван кабинтай ба кабин тус бүрдээ ариун цэврийн өрөө, зөөлөн ор, буйдан, ширээтэй аж. Харин жолоочийн хэсэгт 2 сандал, навигацийн тоног төхөөрөмжүүдтэй байх ба нэмэлтээр 3 буйдан ширээний хамтаар ил тавцан дээр байрлажээ. 

Дарвуулт онгоцыг загвараас нь хамаарч 1050, 1250 эсвэл 1350 морины чадалтай хоёр "Volvo Penta IPS" босоо хөдөлгүүрээр удирддаг. Шатахууны сав нь 4012 литр дизель түлш агуулдаг бол усан хангамж нь 852 литр ажээ. 

Та 10-р сарын 30-наас 11-р сарын 3 хүртэл үргэлжлэх Флорида мужийн Форт-Лодердейлийн завины наадамд шинэ "LY 650" онгоцтой танилцах боломжтой. 

Японы зүгээс шинэ моторт завиныхаа үнийг зарлаагүй байгаа бөгөөд хамгийн багадаа 3 сая доллар байна гэсэн таамаглал гараад байгаа юм. 

Lexus Sport Yacht 2017

Lexus Sport Yacht 2017

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()