2020 он гэхэд таны эзэмшсэн байх ёстой чадварууд

2020 он их л ойрхон сонсогдож байна. Тэгвэл та ирээдүйд ажлын байр хэрхэн өөрчлөгдөж байгаа, түүний өөрчлөлтүүд танд хэрхэн нөлөөлж болох талаар хэр ихийг мэдэх вэ? Сүүлийн 5 жилийн хугацаанд ер нь та өөрийгөө хэр их хөгжүүлсэн бэ? Ингээд бид танд 2020 он гэхэд таны эзэмшсэн байх ёстой чадваруудыг танилцуулж байна.

2020 он гэхэд таны эзэмшсэн байх ёстой чадварууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн эдийн засгийн форумаас /World Economic Forum/ 2020 он гэхэд хүн бүрд хэрэг болох чадваруудыг жагсаан гаргажээ. Үүнд:

  • Асуудал шийдвэрлэх,
  • Бүтээлч сэтгэлгээ,
  • Бүтээлч байдал,
  • Баг хамт олныг удирдан зохион байгуулах,
  • Бусадтай хамтран ажиллах,
  • Сэтгэл хөдлөлөө удирдах,
  • Шийдвэр гаргах, шүүн тунгаах,
  • Үйлчилгээ үзүүлэх,
  • Гэрээ хэлцэл хийх,
  • Танин мэдэхүйн мэдлэгтэй байх зэрэг чадварууд орсон байна.

Бүтээлч байдал:

Онцгой байх, төсөөлөн бодох, дэг журамд захирагдахгүй байх, бие даасан байх.

Чадварлаг:

Дэг журамтай, авьяастай мэргэжлийн, зөв чиглэлтэй байх.

Механик:

Амархан дасан зохицдог, тогтсон дүрэмтэй, гадаа эх үүсвэрээс мэдээлэл авдаг, зохион байгуулалттай байх.

Робот шиг:

Дүрэм журамтай, компьютержсон, үр бүтээлтэй, ашигтай ажилладаг байх.

Дээр дурдсан төрлүүдээс бүтээлч байдал дээр төвлөрөх хэрэгтэй гэж дурдсан байна. Учир нь бүтээлч байснаар та ажилдаа амжилттай байна. Түүнчлэн мэргэжил эзэмшсэн хүн бүр бүтээлч сэтгэлгээтэй байх боломжтой. Хэрэв та ямар нэгэн зүйл урлаж, бүтээж л байгаа бол энэ нь урлагийн нэгэн төрөл гэсэн үг юм.

Ньюмер нэгэн илтгэлдээ "Суралцах гэдэг бол сайн зүйл. Таны санаагаа гарган зохион бүтээсэн зүйлийг өөр хэн нэгэн хуулбарлаж, олшруулж чадахгүй. Хэрэв та анхдагч байя гэвэл зохион бүтээлч байж, өөрийн гэсэн бүтээлээ бүр багаас нь эхлүүлэн үндэс суурийг нь сайн тавих хэрэгтэй" гэж хэлсэн байдаг.

Гэхдээ та илүү ихийг сурах хэрэгтэй гэж та бодож байгаа байх. Тэгвэл Алвин Тоффлер /Alvin Toffler/ "21-р зуунд бичиг үсэггүй хүн гэж уншиж, бичиж чадахгүй хүнийг бус дахин дахин суралцаж чадахгүй байгаа хүнийг хэлнэ" гэж дурджээ. Зарим тохиолдолд дахин суралцана гэдэг нь мэддэг зүйлсээ дахин шинэчлэн сурахыг хэлдэг. Жишээлбэл, гар утас байна. Гар утас анх хүмүүс хоорондоо холбоо барихдаа л ашигладаг байсан. Харин одоо гар утаснууд ухаалаг болж, жижиг компьютерын хэмжээнд хүрсэн билээ. Ингэснээр хүмүүс гар утсыг дахин шинээр ашиглаж сурах шаардлагатай болж байгаа юм.

Хэрхэн суралцахаа ойлгох

Хүн бүрийн эзэмших ёстой чадварууд өөрчлөгдөж байгаа тул та ч мөн шинэ зүйлийг хэрхэн хурдан хүлээн авч, сурах талаар суралцах хэрэгтэй. Энэхүү аргыг сурахад зориулсан онлайн хичээлүүд "Coursera" гэх платформ дээр байдаг.

Хурдтай хэрнээ ухаалгаар унших

Ном уншихаа хэзээ ч зогсоож болохгүй. Харин ч бүр үүнийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Гэхдээ хурдан бас ухаалгаар буюу номоосоо сурсан бүхнээ өөртөө авч үлдэж унших ёстойг бүү мартаарай.

Тэмдэглэл хөтлөх

Тэмдэглэл хөтлөх бол суралцах нэг хэлбэр юм.

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх

Сайн тэмдэглэл хөтөлснөөр та чухал гэсэн зүйлсээ илүү сайн ойлгож авна.

Арга замаа тодорхойлж, ерөнхий зураглал гаргах

Уншсан ном бүрээсээ гол, чухал зүйлсийг нь нэгтгэж, тэмдэглэж ав. Ингэснээр та шинэ санаа олж чадах юм. Мөн технологийн шийдлүүд нь хуулж, буцаан тавих /copy and paste/, текстийг ийш тийш нь зөөх, мэдээллүүдийг ангилах, шинэ сэдэл өгөх гэх мэт сайн талтай байдаг учир ашиглахад гэмгүй юм.

Бичгийн болон аман байдлаар харилцах

Олон төрлийн номуудын санааг нэгтгэж, түүнийгээ бусдад түгээснээр та өөрийгөө илүү өөрөөр бүтээх болно.

Технологид суралцах

Техник технологиуд маш хурдацтай өөрчлөгдөж байгаагийн хэрээр та ч мөн адил технологийг ашиглаж сурах хэрэгтэй. Зарим тохиолдолд шинэ гарсан технологиудын талаар сонин хэвлэл унших нь амар байдаг.

Соёлын ялгааг ойлгож, хүндэтгэлтэй хандах

Ажлын байраа сольж, өөр хамт олонтой ажиллах гэдэг бол хувь хүнээс их ч хичээл зүтгэл, тэвчээрийг шаарддаг. Тиймээс хамт олноо сольж, эсвэл өөр оронд очиж ажиллах болсон хүмүүсийн тухай ном, блогууд аль болох ихийг уншихыг зөвлөж байна.

Амжилттай алдартай яваа хүмүүс өдөрт 3-4 ном уншдаг гэдэг ч тийм хүмүүс амьдрал дээр маш цөөн шүү дээ. Харин та номыг хурдтай уншиж суръя гэвэл өдөр өдөрт нэг нэг цагаар уншихаас эхлээрэй.

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()