Африкчууд эх дэлхийгээ аврахын тулд мод тарьж “Ногоон Хэрэм” босгож байна

Уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буй өнөө үед "Ногоон Хэрэм" шиг төслүүд хүмүүст бага ч гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. Африкчуудын санаачилсан уг төсөл нь тив даяар 8.000 орчим км үргэлжлэх мод тарьж уур амьсгалын өөрчлөлтийг багасган, цөлжилтийг даамжрахаас сэргийлж, тухайн бүс нутагт амьдарч буй сая сая хүмүүсийн амьдрах орчинг сайжруулах зорилготой.

Африкчууд эх дэлхийгээ аврахын тулд мод тарьж “Ногоон Хэрэм” босгож байна
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Мод тарьж ногоон хана босгох энэ санаа өнгөрсөн зууны дунд үеэс эхлэлтэй. Гэхдээ Английн ой хамгаалагч, активист Ричард Бэйкерийн анх дэвшүүлсэн уг санаа нь дөнгөж 2007 оноос биеллээ олж, өнөөдөр бид эхний үр дүнг нь харах боломжтой болоод байна.

Одоогийн байдлаар, 40 сая га цөлжсөн газрыг тодорхой хэмжээнд сэргээгээд байгаа нь жилд 2.5 сая хүн хүнсэндээ ашиглах 500.000 тонн тариа нэмж хураах боломжийг олгож байгаа юм. Төсөл энэ эрчээрээ үргэлжилбэл Африкийн хамгийн ядуу буурай хэсгүүдэд тусламж хүрч, амьдралгүй болсон байсан цөл эргэн амь орох юм.

Ногоон Хэрэм нь 232 сая хүн ам оршин суух 1.927.421.975 тэрбум га газрыг хамрахаар төлөвлөгдсөн. Энэ төсөл хэрэгжсэнээр Африкийн цөлжсөн, орхигдсон бүс нутаг эргэн амь ороод зогсохгүй дамжин өнгөрөх 11 улс орны эдийн засагт ч хувь нэмэр үзүүлэх аж.

 “Ногоон Хэрэм” санаачлагын хүрээнд мянга мянган хүмүүс мод тарьж, уг төсөлд шууд оролцож байна. Урт хугацааны тус төсөл бүрэн хэрэгжиж дуусахад арав гаран жилийг зарцуулах учраас энэ нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, цаашлаад Африк тивээс нүүх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ач холбогдолтой юм.

"Ногоон Хэрэм" төсөл хэрэгжсэнээр Африк тивд доорх эерэг өөрчлөлтүүд гарна. Үүнд:

  • Цөлжилт, хөрсний доройтол, ган гачиг гэх мэт асуудлууд шийдэгдэнэ.
  • Газар тариалан эрхлэх зорилгоор 22.500 км квадрат доройтсон газрыг нөхөн сэргээх ажил хийгдэнэ
  • Ус, хөрс, ургамалжилт, зэрлэг амьтад зэрэг байгалийн нөөцийг ашиглах замаар Сахара, Сахелийн нутгийн эко системийг илүү тогтвортой болгоно.
  • 250 сая тонн нүүрс хүчлийн хийг тусгаарлаж уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулна.
  • Ядуу буурай бүс нутагт 10 сая ажлын байрыг бий болгосноор амьжиргааны төвшин эрс сайжруулна.
  • Жил бүр өлсгөлөнд нэрвэгддэг 20 сая хүн хүнстэй золгоно.

"Ногоон Хэрэм" төсөл нь 2030 онд дуусахдаа өнөөдрийн байдлаар цөлжсөн 247.105.381 га газрыг нөхөн сэргээх зорилготой бөгөөд энэ зорилгоо биелүүлэхийн тулд жилд 10 сая га газрыг нөхөн сэргээх шаардлагатай болж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр "Ногоон Хэрэм" нь манай гараг дээрх хүний бүтээсэн хамгийн том ногоон байгууламж болох юм. Судлаачид "Их Шүрэн Далан"-гаас гурав дахин том хэмжээтэй "Ногоон Хэрэм"-ийг дэлхийн найм дахь гайхамшиг болно гэж үзэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()