"Жокер" киног үзэхийн өмнө таны мэдэх хэрэгтэй зүйлс

Тун удахгүй 10 сарын 04-д нэгэн шинэ Жокерийн тухай кино нээлтээ хийх гэж байна. Сэтгэцийн өвчтэй алиалагчийн тухай кино нээлтээ хийхэд 10-р сар төгс тохирно. Ингээд та бүхэнд "Жокер" киног үзэхийн өмнө мэдээд авахад илүүдэхгүй зүйлсийг хүргэж байна.

"Жокер" киног үзэхийн өмнө таны мэдэх хэрэгтэй зүйлс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Комик зохиол сонирхдоггүй хүн ч Жокерийг мэднэ. Магадгүй түүнийг анх найруулагч Кристопер Ноланы "Харанхуйн хөлөг баатар" кинонд домогт Хит Лежерийн бүтээсэн дүрээр нь, эсвэл 1960-д оны  "Бэтмэн" цувралаас Цезар Ромерогийн бүтээснээр харсан байх. Жокер бол  хэдэн арван жилийн турш кино, видео тоглоом, телевизийн шоунд байсаар ирсэн хамгийн алдартай эсрэг дүрийн баатруудын нэг билээ. Ийм ч учраас "Варнер Брос" компанийн удахгүй нээлтээ хийх бүтээлийг анхаарлын төвд ороод байгаа бөгөөд Бэтмэний өст дайсны тухай кино сонирхолтой болж чадах болов уу? 

 

1 Трэйлер ба постерууд

"Warner Bros"  удахгүй нээлтээ хийх шинэ Жокер киноны постер зургууд, трэйлерүүдийг нийтэлсэн бөгөөд тэдгээр бүгдэд сэтгэл гутралаар шаналж буй эр бүх цаг үеийн хамгийн алдартай эсрэг дүр болон өөрчлөгдөж буйг харуулжээ. 

Киноны гол дүр Артур Флек юу туулахыг бид мэдээж бүрэн мэдэхгүй. Харин кино багийнхны өмнө нь нийтэлж байсан мэдээллүүдээс харахад Флекийн гадуурхагдсан байдал болон ээж хүүгийн харилцаа нь түүнийг эцэстээ гэмт хэргийн ертөнцийн "алиалагч ханхүү" болоход ихээхэн нөлөөлжээ.

Трэйлер ба постерууд

Трэйлэр дээр тийм ч их үйл явдлын нууцыг задруулаагүй бөгөөд зөвхөн Артур ээжтэйгээ болон эргэн тойрны хүмүүстэйгээ хэрхэн харилцаж буй, Софи Дюмон гэх эмэгтэйд сэтгэл алдарч буйг, мөн Муррэй Франклины телевизийн шоунд орохыг харна. Мөн үргэлж жихүүдэс төрүүлдэг Жокерийн инээдийг ч сонсоно.  

Трэйлэр дээр нэгэн зүйлийг тодорхой харж болох нь Артур Флек гарцаагүй галзуу солиотой болж Жокер болох ба Gotham хотод шинэ төрлийн аюулыг дагуулна. "Амьдрал маань эмгэнэлт жүжиг гэж би өмнө нь боддог байлаа, харин одоо инээдмийн жүжиг байсныг нь ухаарлаа" хэмээн Флек өгүүлнэ. 

2 Нээлтээ хийх өдөр

Кино театруудад  2019.10.04-д нээлтээ хийх бөгөөд кино хэр удаан үргэлжилдэг болохыг мэдээлээгүй. Эсрэг дүрийн гарал үүслийн тухай өгүүлэх кино тул хоёр цаг орчим үргэлжилна хэмээн таамаглаж байна. 

Нээлтээ хийх өдөр

3 Үйл явдал юу байх бол?

Кинонд 80-д оны үеийн үйл явдал гарах нь тодорхой болоод байгаа бөгөөд энэ нь Жокер Бэтмэний гол дайсан болохоос бүр өмнөх үйл явдлыг харуулна гэсэн үг. Өмнө нь Жокер тэр хоёрыг нэг нь нөгөөгүйгээр харж байгаагүй тул сонирхолтой байх болно. Жокер болохоосоо өмнө тэрээр Артур Флек хэмээх уналтад орсон, нийгмээс гадуурхагдсан стэнд-ап комедиан байх болно. Дараа нь сэтгэцийн өөрчлөлтөд орж, томоохон хэмжээний үймээн самуун дэгдээсэн гэмт хэрэгтэн болж хувирна. Мөн тэрээр хүмүүсийг хөрөнгөтөн, баячуудын эсрэг уриалан нийгэмд үл тоомсорлогдсон хүмүүсийг холбож урам зориг өгдөг, хувьслын шинэ нүүр царай болдог.. 

Үйл явдал юу байх бол?

4 Жүжигчдийн бүрэлдэхүүн

Жокерийн дүрд "The Gladiator", "Inherent Vice", "Her" зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээр танил болсон жүжигчин Хоакин Феникс тоглохоор болсон ба тэрээр хэдийн уур хилэнтэй эсвэл эелдэг зөөлөн гээд олон төрлийн дүрүүд бүтээх чадвартай чадварлаг жүжигчин болохоо харуулсан билээ. 

  • Хоакин Феникс (Joaquin Phoenix) - Артур Флек/Жокерийн дүрд
  • Роберт Де Ниро (Robert De Niro) - Муррей Франклины дүрд
  • Зази Битз (Zazie Beetz) - Софи Дюмондын дүрд
  • Билл Кэмп (Bill Camp) - Gotham хотын цагдаагийн дүрд
  • Фрэнсис Конрой (Frances Conroy) - Пенни Флекийн дүрд
  • Бретт Куллен (Brett Cullen) - Томас Уэйний дүрд
  • Гленн Флешлер (Glenn Fleshler) - Хошин шогчийн дүрд
  • Данте Перейра-Олсон (Dante Pereira-Olson) - Брюс Уэйний дүрд
  • Дуглас Хож (Douglas Hodge)-  Алфред Пенниуортын дүрд
  • Марк Марон (Marc Maron)- Тед Маркогийн дүрд
  • Шеа Вигхэм (Shea Whigham) - Тайчигчийн дүрд тус тус тоглосон.

Жүжигчдийн бүрэлдэхүүн

5 Жаре Летод юу тохиолдсон бэ?

"Suicide Squad" кинонд Жокерийн дүрийг Жаред Лето бүтээсэн. Түүний дүрийн гадна төрх, хэв маяг нь бүхэлдээ Жокерийг готик панк стилийн, гэмт хэрэгтэн гэхээс илүүтэй загварын тайзнаа харагдах нэгэн мэт болсон. 

Лето мөн суут хорон санаатнаас илүү дээрэмчний төрхтэй, дүр нь өөрөө хувьсамтгай, загварлаг дүр байсан тул найруулагч  Дэвид Эерийн энэ бүтээл нь тийм ч сайн болоогүй. Хит Лежерийн бүтээсэн Жокертой харьцуулахад олонх үзэгчид Летогийн бүтээсэн Жокерийг зүгээр л мартахыг илүүд үзэх биз.

Жаре Летод юу тохиолдсон бэ?

6 DC-ийн ертөнцтэй холбоотой юу?

Киноны хувьд DC-тэй нэг ертөнцийнх биш бөгөөд энэ нь ч яагаад Жокерийн дүрийг өөр жүжигчин бүтээж буй шалтгаан юм. Өөрөөр хэлбэл Жэйсон Момоагийн "Aquaman" эсвэл Бен Аффлекийн Бэтмэн энэхүү кинонд хэзээ ч гарахгүй гэсэн үг.

Одоогоор Warner Bros жүжигчин Фениксийн бүтээсэн Жокерийн адал явдлыг цаашид өөр кинонд үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна. Хэдий студийн зүгээс хоёр өөр ертөнцийг бүтээхийг харах нь хачирхалтай байх боловч хэрэв Фениксийн бүтээх Жокерийн дүр үзэгчдийн сэтгэлд хүрч чадвал түүнийг өөр бусад кинонд харахыг ч үгүйсгэхгүй. 

DC-ийн ертөнцтэй холбоотой юу?

24
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()