Дэлхийн хамгийн том нисэх буудалтай танилц!

Дэлхийн хамгийн том олон улсын нисэх буудал болох Бээжингийн "Дашин" буудал саяхан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Уг аварга байгууламжийн барилгын ажил таван жилийн өмнөөс эхэлсэн юм. Хэдхэн хоногийн өмнө Ши Жиньпин "Дашин" нисэх буудал ашиглалтад орж байгааг албан ёсоор зарлажээ.

Дэлхийн хамгийн том нисэх буудалтай танилц!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Уг буудал нь Бээжин хотын төвөөс 46 километрийн зайд орших бөгөөд нислэгийн 4 зурвастай. Агаарын тээврийн түүхэнд хамгийн цогц инженерчлэлийн төсөл болоод буй шинэ буудалдаа Хятадын төрүүнд 11 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 

Нийт 1.03 сая м2 талбайтай энэхүү буудлын хэмжээ нь 144 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Буудлын "Алтан галт шувуу" дүрстэй загварыг Иран гаралтай Англи архитектур Захи Хадид (Zahi Hadid) 2016 онд нас барахаасаа өмнө гаргасан юм.

Буудлын бүх нислэгийн зурвас 2025 он гэхэд бүрэн ашиглагдаж эхлэх бөгөөд тэр үед жилд Дашин буудлаар 72 сая хүн үйлчлүүлж, 2 сая тонн ачаа дамжиж, нийт 620 мянган нислэг үйлдэгдэх гэнэ. Түүнчлэн байгууламжийн доор нь галт тэрэгний буудал байрлах бөгөөд тэндээс 20 минут яваад Бээжингийн төв хүрэх аж.

Орчин үеийн цахим хяналтын системээр тоноглогдсон удирдлагын төв нь нислэгийн зурвасын аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах ажээ.

Онгоцны буудлын нээлm нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаа аж.

21 сая хүн амтай Бээжин хотыг жилд 170 сая хүн зорьж ирдэг бөгөөд 2025 он гэхэд тэдний ихэнхийг "Бээжин - Дашин" буудал хүлээж авдаг болох юм. Мөн "Delta", "Air France, "KLM" гэсэн дэлхийн агаарын тээврийн томоохон компаниуд Хятад дахь төвөө шинэ буудалд байрлуулахаар төлөвлөжээ.

14
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()