Хэтэрхий том эрхтнээсээ болж хулгайн хэрэгт сэжиглэгджээ

47 настай англи эр Стив Вайхөрст найз бүсгүйн хамт дэлгүүр хэсч байтал тухайн дэлгүүрийн ажилтан, хамгаалагч нар түүнийг зогсоож нэгжлэг хийжээ. Учир нь мань эр өмдөн дотроо юм нуусан мэт харагдсан аж.

Хэтэрхий том эрхтнээсээ болж хулгайн хэрэгт сэжиглэгджээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Буруугүйгээ батлахын тулд та юу хийх вэ? Харин энэ эрийн хувьд өмдөө тайлах хэрэгтэй болсныг Британийн "Sun" сонинд мэдээлжээ.

Стив найз бүсгүйн хамт "Scotts" хувцасны дэлгүүрт кассан дээр дараалалд зогсож байтал тэндхийн менежер нь түүн дээр ирж, өмдний цаана юу нууснаа хэлэхийг шаарджээ. Мэдээж тэнд бэлэг эрхтнээс өөр юу ч байхгүйг Стив учирласан байна.

Гэтэл менежер эмэгтэй түүнд нь итгээгүй тул тэр өдөр нэлээн бариу жинстэй гарсан Стив өмдөө тайлж, дотуур өмдтэйгээ үлдээд нуух зүйл юу ч байхгүй болохоо хэлсэн аж.

Гэвч энэ нь менежерт хангалттай байсангүй, англи эрийг ямар нэгэн бараа хулгайлаад нууж байна гэдэгт итгэлтэй хэвээр байлаа.

Ингээд Стив арга буюу хувцас солих өрөөнд очиж бүрэн тайчсан байна. Энэ явдал түүний хувьд үнэхээр эвгүй, ичмээр байсан бөгөөд "амьдралд минь тохиолдсон хамгийн галзуу явдал" байлаа гэж тэрээр хэлжээ.

Эхэндээ тэрээр тоохгүй өнгөрөөх гэж байсан ч бодлоо өөрчилж, энэ явдлын тухай тус дэлгүүрийг эзэмшдэг "JD Sports" компанид гомдол мэдүүлсэн аж.

Стивийнх шиг 25.4 см урттай "бахархал"-тай болохыг ямар ч эр хүсэх нь мэдээж. Гэхдээ өөрийнх нь хэлснээр, том эрхтэн түүнд асуудал авчирсан анхны тохиолдол энэ биш гэжээ.

37
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()